Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1047

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Б.Г, хохирогч Э.С, шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Г.Ж,

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Яллагдагч Г.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг УС15-н 1 дүгээр байрны орчимд иргэн Э.Сийн өмчлөлийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон,

            2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг УС15-н 1 дүгээр байрны орчимд иргэн Э.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: “...

.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С мэдүүлэхдээ: “...

.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 8/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 10-13/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21, 23-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 28-32/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1874 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 49/, “Тод үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-н 54/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Жаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 72-98/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Г.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг УС15-н 1 дүгээр байрны орчимд иргэн Э.Сийн өмчлөлийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон,

          2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг УС15-н 1 дүгээр байрны орчимд иргэн Э.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Жыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед иргэн Э.Сийн өмчлөлийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон, мөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Сийн өгсөн: “..

н..." гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн: "...

." гэх мэдүүлэг /хх-н 34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ш өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Жын өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 65/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1874 дугаартай:

1. Н.С биед тархи доргилт, хамар зулгаралт, цус хуралт, дээд уруулын доод салстад язарсан шарх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой,

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 49/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.   

Хохирогч Э.Ст энэ гэмт хэргийн улмаас 334.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нийт 44 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шүүхээс шүүгдэгч Г.Жд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.