Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 1058

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Б.Г, хохирогч Д.Б, шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт П.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Э, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** айлын *-*** тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Бд байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “....” гэв.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...

.” гэв. 

             Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч Д.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-13, 26-29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 18-19, 34-36/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.С-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-н 62-69/, П.Эын асап сангийн мэдээлэл /хх-н 70-73/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар шийтгэвэр, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1060 дугаар шийтгэвэр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1631 дугаар шийтгэвэр /хх-н 82-84/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч П.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** айлын *-*** тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Бд байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч П.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Бд байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан болох нь дараах нотлох баримтуудаар тус ту с нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

            Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бын хохирогчоор өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 9-13, 26-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М-ын өгсөн: "...Б

." гэх мэдүүлэг /хх-н 50-51/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Х-ийн өгсөн: "...

." гэх мэдүүлэг /хх-н 53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Я өгсөн: "...

." гэх мэдүүлэг /хх-н 55/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Эын өгсөн: "...

" гэх мэдүүлэг /хх-н 19, 35-36, 43-44/,

            АСАП сангийн мэдээлэл /хх70-81/, Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай Шүүхийн шийтгэвэр /хх82-85/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч П.Эт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.