| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00510/И |
| Дугаар | 567 |
| Огноо | 2016-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 567
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00510/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Ц-03 дугаар байр 12 тоотод оршин суух, Боржигон овогт Дондогпэрэнлэйн Энхтуяад (РД:СФ 81052107) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Найлах дүүрэг, 3 дугаар хороо “Замчины 35-240 тоотод оршин суух, Бодон овогт Дамдингийн Ганбаатарын (РД:УГ 63080511) нэхэмжлэлтэй,
"худалдах худалдан авах гэрээний үнэ 30 250 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Д.Энхтуяатай харилцан тохиролцож 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж, 1 000 000 ширхэг улаан тоосгыг 185 000 000 төгрөгөөр худалдаж, Д.Энхтуяа нь дээрх тоосгыг худалдан авч үнийг нь төлөхөөр тохиролцсон юм.
Д.Энхтуяа нь тоосгоны үнийг төлөлгүй удаашруулж байсан тул 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлэн үлдэгдэл төлбөр 40 065 000 төгрөгийн тооцоог Д.Энхтуяа нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл 30 250 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Д.Энхтуяагаас 30 250 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй Д.Энхтуяад холбогдох хэрэгт шүүх хуралдаанд харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээний үнэ 30 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 5 250 000 (таван сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөс татгалзаж, 25 000 000 (хорин таван сая) төгрөгийг Д.Энхтуяагаас гаргуулахаар харилцан тохиролцлоо. Уг 25 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох\567-Ш-И Д.Ганбаатар, Д.Энхтуяа.docx
Хариуцагч Д.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Д.Энхтуяа миний бие, нэхэмжлэгч Д.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаатай эвлэрэн хэлэлцэж, худалдах худалдан авах гэрээний үнэ 25 000 000 (хорин таван сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 хувааж төлж барагдуулна. 5 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, үлдсэн 20 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 17 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь хариуцагч Д.Энхтуяагаас "худалдах худалдан авах гэрээний үнэ 30 250 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь шүүхэд гаргасан 30 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 5 250 000 (таван сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөс татгалзаж, 25 000 000 (хорин таван сая) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Д.Энхтуяа нь 25 000 000 (хорин таван сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.Энхтуяад холбогдох, Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй "худалдах худалдан авах гэрээний үнэ 30 250 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 25 000 000 (хорин таван сая) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 -д зааснаар нэхэмжлэгч Д.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 154 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 154 600 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбаатарт, хариуцагч Д.Энхтуяагаас 154 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбаатарт тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ