Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1655

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У, улсын яллагч Г.Э, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Ж, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Л.Д, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Ш.М, шүүгдэгч Ц.Л, Ц.С, тэдгээрийн өмгөөлөгч А.У, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Р.О г, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З овогт Ц.Б, Б овогт А.О нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч овогт Ц.Л, Б овогт Ц.С, Ж овогт М.А нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан У овогт Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт С.А, Й овогт А.И нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741 0000  дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн, 

3. Монгол Улсын иргэн, 

4. Монгол Улсын иргэн, 

5. Монгол Улсын иргэн, 

6. Монгол Улсын иргэн, 

7. Монгол Улсын иргэн,

8. Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Яллагдагч Ц.Б нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 1,98 грамм орчим “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Мт худалдсан,

мөн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Голд” зочид байдлын 402 тоот өрөөнд “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 2,7 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг,

2. Яллагдагч Ц.Л нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм “мөс” гэх  нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэрэг,

3. Яллагдагч Ц.С нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 1.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэг,

4. Яллагдагч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад  багтсан метамфетамины агууламж бүхий 1,98 грамм орчим “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

мөн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм орчим “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ц.Л, Ц.С нарт 210.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр байрны 164 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0,68 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан уутны хамт 1 грамм жинтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт “ мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна  21-65УБЗ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан  метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг Н.Ихбаярт 100.000 төгрөгөөр худалдсан,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг А.Иаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, 1,9 грамм метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг **** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран төвийн орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “ мөс” гэх нэршилтэй бодисыг Баатарын Энхманлайгаас худалдаалах зорилгогүйгээр худалдан авч хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагтидроканнабинолын агууламжтай 0,04 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг **** УНН улсын дугаартай Т.Spacio маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

5. Яллагдагч С.А нь А.Итай гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  31 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтанцайз ** зочид буудлын ** тоот өрөөнд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,  

6. Яллагдагч А.И нь С.Атай гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  31 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтанцайз ** зочид буудлын ** тоот өрөөнд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,  

7. Яллагдагч А.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,91 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн яллагдагч А.О нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 9 дүгээр байрны 46 тоот гэртээ болон байрныхаа орчимд биедээ  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  3 хэсэг тусдаа ууттай, уутны хамт нийт 11,1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг,

8. Яллагдагч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,12 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,21 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.И мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Б.Мийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны 3 дугаар орцны 3 давхарт 164 тоотод 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-11 хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Мийн биед үзлэг хийсэн болон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 31-33 хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24 хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 26 хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Л-ний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 36 хуудас/, Ц.Л эд зүйлд үзлэг хийсэн гэх тэмдэглэл /1хх-ийн 51 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-72-73 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний  өдрийн 7463 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хх-ийн 98-100 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7534 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 108-112 хуудас/, яллагдагч Б.Мийн мэдүүлэг /1хх-ийн 148-149 хуудас/, яллагдагч Ц.Сын мэдүүлэг /1хх-ийн 156-157 хуудас/, яллагдагч Ц.Л мэдүүлэг /1хх-ийн 163-164 хуудас/, яллагдагч Ц.Бгийн мэдүүлэг /1хх-ийн 171-172 хуудас/, хэргийн газрын буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Голд” зочид буудлын 402 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн  238-246 хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Бгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 249-250 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2хх-ийн 21 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7535 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /2хх-ийн 31-34 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний  өдрийн 7465 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /2 хх-ийн 38-39 хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Ихбаярын 21-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-ийн 74-84 хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-ийн 95-104 хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.Мийн  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд  /3хх-ийн 105-106 хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Н.Ихбаярын  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /3хх-ийн 115,116 хуудас/, Н.Ихбаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 120 хуудас/, О.Т биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /3хх-ийн 133-136 хуудас/, гэрч Н.И мэдүүлэг /4хх-ийн 57-58 хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх-ийн 156 хуудас/, Б.Мийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 163-168 хуудас/, гэрч О.Тмэдүүлэг /4хх-ийн 61 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны  өдрийн 2165 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 74-75 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны  өдрийн 2166 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх-ийн 78-83 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол тухай тогтоол /4хх-ийн 48-49 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А.О оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-ийн 243-248 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А.О биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 9-14 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 15-19 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 18,19 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газраас хураагдсан М.Аын эд зүйлд тусад нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 7-8 хуудас/, гэрч З.Д мэдүүлэг /7хх-ийн 65-66 хуудас/, А.О гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 30 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3657 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 70-73 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны  өдрийн 3555 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 75-76 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3558 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 82-83 хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 41-46 хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 42-48 хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтан цайз зочид буудлын 2 давхар 13 тоот С.А, А.И нарын байрлаж байсан өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 147-154 хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 79-84 УНК улсын дугаартай Б.Мийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 161-167 хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн С.Аийн  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 169-171 хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А.Иын  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 174-176 хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-ийн 177-181 хуудас/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдрийн 4837 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 25-28 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны  өдрийн 4835 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 30-32 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 4836 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 34-36 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 4834 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 38-41 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4831 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 43-45 хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /8хх-ийн 8-13 хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А.О биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 134-139 хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А.О амьдарч байгаа орон сууцанд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 142-146 хуудас/, гэрч Г.Т мэдүүлэг /10хх-ийн 170 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 179-180 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 9846 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 182-183 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9845 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 185-186 хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 166-167 хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мийн унаж явсан 4100 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11хх-ийн 69-70 хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 87-88 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн 12478 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 111-113 хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /13хх-ийн 9-11 хуудас/, М.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургууд /13хх-ийн 12-13 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ний  өдрийн 1526 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /13хх-ийн 28-29 хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1527 дугаартай дүгнэлт, гэрэл зургууд /13хх-ийн 36-37 хуудас/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 1,98 грамм орчим “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Мт худалдсан,

мөн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Голд” зочид байдлын 402 тоот өрөөнд “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 2,7 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэг,

2. Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм “мөс” гэх  нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэрэг,

3. Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 1.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэрэг,

4. Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад  багтсан метамфетамины агууламж бүхий 1,98 грамм орчим “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

мөн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм орчим “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ц.Л, Ц.С нарт 210.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр байрны 164 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0,68 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан уутны хамт 1 грамм жинтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт “ мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна  21-65УБЗ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан  метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг Н.Ихбаярт 100.000 төгрөгөөр худалдсан,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг А.Иаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, 1,9 грамм метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг 79-84 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран төвийн орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “ мөс” гэх нэршилтэй бодисыг Баатарын Энхманлайгаас худалдаалах зорилгогүйгээр худалдан авч хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагтидроканнабинолын агууламжтай 0,04 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг 41-00 УНН улсын дугаартай Т.Spacio маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

5. Шүүгдэгч С.А нь А.Итай гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  31 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтанцайз 2 зочид буудлын 13 тоот өрөөнд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, 

6. Шүүгдэгч А.И нь С.Атай гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  31 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтанцайз 2 зочид буудлын 13 тоот өрөөнд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, 

7. Шүүгдэгч А.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,91 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн яллагдагч А.О нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 9 дүгээр байрны 46 тоот гэртээ болон байрныхаа орчимд биедээ  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  3 хэсэг тусдаа ууттай, уутны хамт нийт 11,1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг,

8. Шүүгдэгч М.А нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,12 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,21 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бг 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 1,98 грамм орчим “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.Мт худалдсан,

мөн 2017 оны 7 дугаар сарын 30-ны “Голд” зочид байдлын 402 тоот өрөөнд “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 2,7 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

2. Шүүгдэгч Ц.Л 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм “мөс” гэх  нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн,

3. Шүүгдэгч Ц.Сыг 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий зиплок түгжээ бүхий уутны хамт нийт 1.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан,

4. Шүүгдэгч Б.Мийг 2017 оны 7 дугаар сарын 29-ний Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад  багтсан метамфетамины агууламж бүхий 1,98 грамм орчим “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

мөн 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм орчим “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Ц.Л, Ц.С нарт 210.000 төгрөгөөр худалдсан,

мөн 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 0,68 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан уутны хамт 1 грамм жинтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт “ мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

мөн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  21-65УБЗ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан  метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг Н.Ихбаярт 100.000 төгрөгөөр худалдсан,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг А.Иаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, 1,9 грамм метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг 79-84 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн үед Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “ мөс” гэх нэршилтэй бодисыг Баатарын Энхманлайгаас худалдаалах зорилгогүйгээр худалдан авч хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагтидроканнабинолын агууламжтай 0,04 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг 41-00 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

5. Шүүгдэгч С.Аийг шүүгдэгч А.Итай гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  31 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Алтанцайз” 2 зочид буудлын 13 тоот өрөөнд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 

6. Шүүгдэгч А.Иыг шүүгдэгч С.Атай гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  31 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  Баянгол дүүргийн 12 дугаар хороо “Алтанцайз” 2 зочид буудлын 13 тоот өрөөнд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг, 

7. Шүүгдэгч А.О 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 30-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,91 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ болон байрныхаа орчимд биедээ  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  3 хэсэг тусдаа ууттай, уутны хамт нийт 11,1 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

8. Шүүгдэгч М.Аыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,12 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  0,21 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

                Шүүгдэгч Б.Мийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны 3 дугаар орцны 3 давхарт 164 тоотод 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл:

                1. “...Зочний өрөөний газарт Esse Change  гэсэн бичигтэй тамхины хайрцаган дотор ууттай бага хэмжээний мөс байгаа гэснийг үзэхэд зочны өрөөний газар тамхины хайрцаган дотор зиплок түгжээ бүхий цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг хураан авав.

                2. Унтлагын өрөөний хойд хананд байх бор өнгийн тольтой шүүгээн дээр гялгар уутыг таллаж хувааж наалдуулсан 2 ширхэг ууттай мөс мэт зүйл /нэг нь хоосон үл ялиг мэдэгдэх төдий үртэстэй/ байсныг хураан авав.

                3. Хар өнгийн цүнхнээс саарал өнгийн гар жин түр хураан авав. Шүүгээний шургуулганд сери дугаар харах боломжгүй 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт байсныг хураан авав.

                4. Хөх өнгийн дөрвөлжин хайрцаган дотор гялгар уутан дотор зиплок түгжээ бүхий жижиг гялгар уут 10 ширхэг, 20.000 дэвсгэрт 52 ширхэг, 10.000 дэвсгэрт 15 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг нийт 1.315.000 төгрөг хураан авсан... ” гэх /1хх-н 5-11/,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Мийн биед үзлэг хийсэн болон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “Тест ашиглах ажиллагааг эхлэн Б.Мт ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 31-33/,

Хэргийн газрын буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Голд” зочид буудлын 402 тоот өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл “...Ц.Б нь миний дотуур хувцас болох турсикний урд байх халаасны хэсэгт “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа гаргаж өгье гээд өөрөө гаргасныг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 2,7 грамм болж байх ба уг мөсний хамт 15 ширхэг зиплок түгжээ бүхий уут байв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н  238-246/,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Бгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “..Тест ашиглах ажиллагааг эхлэн Ц.Бг...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад... метамфетамин, амфетамин, тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 249-250/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7535 дугаартай:

1. “...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг цагаан өнгийн хуванцар тайрсан гуурс, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, гялгар ууттай мөс мэт цагаан щөнгийн талстлаг бодис, цэнхэр өнгийн капсултай эм нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг цагаан өнгийн хуванцар тайрсан гуурс, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг бодист метамфетамниы агууламж илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /2хх-н 31-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 7465 дугаартай:

1. “...Шинжилгээнд  ирүүлсэн “Ц.Б 2017.07.30” гэж хаягласан шээс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илэрсэн “Ц.Б 2017.07.30” ...шээсэнд метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/  илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /2 хх-н 38-39/,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Сын биед үзлэг хийсэн “ ...

в...” гэх тэмдэглэл /1хх-н 24/,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “Тест ашиглах ажиллагааг эхлэн Ц.Ст ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-н 26/,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Л-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “Тест ашиглах ажиллагааг эхлэн Ц.Лийн....6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-н 36/,

эд мөрийн баримтаар тооцох тогтоол “...Ц.Сын биед үзлэг хийхэд хураагдсан 2 тусдаа ууттай /№1 0,8 грамм, №20,5 грамм/ гэж хаягласан мөс мэт зүйлийг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 2 тусдаа гялгар уутны хамт 1,3 грамм байлаа....Мөн №1 0,5 грамм, №2 0,18 грамм гэж хаягласан 2 тусдаа гялгар ууттай нийт 0,68 грамм мөс мэт зүйлийг 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч Б.Мийн гэрт хэргийн газрын үзлэг хийхэд хураан авч шинжилгээний байгууллагад хүргүүлж буцаж ирсэний дараа албаны Т 1000 цахилгаан жин дээр жинлэхэд 0,6 грамм болж байлаа... эд мөрийн баримтаар тооцсугай.” гэсэн тогтоол /1хх-н 72-73/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний  өдрийн 7463 дугаартай “....Шинжилгээнд  ирүүлсэн “Ц.С РД:ОЭ86053073” хаягласан шээс, “Б.М 2017.07.31” гэж хаягласан, “Ц.Л” гэж хаягласан шээснүүд  шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд илэрсэн “Ц.С РД:ОЭ86053073” хаягласан шээс, “Б.М 2017.07.31” гэж хаягласан, “Ц.Л” хаягласан шээс бүрт  метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 98-100/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7534 дугаартай: “...

1. Шинжилгээнд ирүүлсэн “17410000100003 хэрэгт Ц.Сын биед үзлэг хийхэд хураагдсан 2 тусдаа уут бүхий 1,3 грамм мөс мэт зүйл СХД-ийн 13-р хороо 14-р байрны 164 тоотод үзлэг хийж хураан авсан эд зүйл” гэж хаягласан  гялгар уутанд хийсэн “№1 0,5 грамм” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “№2 0,18 грамм” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, 1,9x3,6 хэмжээтэй цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№1 0,8 гр” гэж хаягласан гялгар  ууттай  мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “№2 0,5 грамм” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл  ....нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “17410000100003 хэрэгт Ц. Сүх-Очирын биед үзлэг  хийхэд хураагдсан 2 тусдаа уут бүхий 1,3 грамм мөс мэт зүйл СХД-ийн 13-р 11 хороо 14-р байрны 164 тоотод үзлэг хийж хураан авсан эд зүйл” гэж хаягласан 1 гялгар уутанд хийсэн “№1 0,5 грамм” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт  цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл,”№2 0,18 грамм” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, 1,9x3,6 хэмжээтэй цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, “№1 0,8 гр” гэж хаягласан гялгар  ууттай гэж мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг зүйл, “№2 0,5 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн тунгалаг талстлаг ...зүйлд метамфетамниы агууламж илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 108-112/,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Ихбаярын 21-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл:

1. “...хаалганы дотор бариулны хонхорхойд серийн дугаарыг нь харах боломжгүй хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт,  ёроол хэсэгт нь 3х2см хэмжээтэй 3 талыг нь хайлуулж наасан жижиг уут байх ба дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг хураан авлаа....дотор тал нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсгийг нь хагалсан, ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил байсныг хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-н 74-84/,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.Мийн биед үзлэг хийсэн “ ... өмсөж байгаа хар өнгийн жинсэн өмдний зүүн урд талын халаасанд болон баруун хойд халаасанд 2 тустаа ууттай нийт 1 грамм мөс мэт цагаан өнгийн зүйл байсныг ...өмдний баруун талын халааснаас 15 см урттай цагаан өнгийн соруул, хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /3хх-н 95-104/,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б.Мийн  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “Б.Мт ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...амфетамин, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд  /3хх-н 105-106/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны  өдрийн 2165 дугаартай:

 “...Шинжилгээнд ирүүлсэн “Мөнхцэцэг” гэж хаягласан шээс, “Наранбаатарын Ихбаяр 2018.02.14 1510” гэж хаягласан шээс бүрт метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /4хх-ийн 74-75 хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны  өдрийн 2166 дугаартай:

 “...Шинжилгээнд ирүүлсэн “60” гэж дугаарлан хураан авсан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут, “61” гэж дугаарлан хураан авсан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут, “40” гэж дугаарлан хураан авсан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “41” гэж дугаарлан хураан авсан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “37” гэж дугаарлан дотор хэсэг вь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “№38” гэж дугаарлан цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, “№39” гэж дугаарласан 2 зах хэсэгт нь цэгчилж шатсан мөнгөлөг цаас, “№44” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар Ж5865738/, “№45” гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар АТ5114067/, “№46” гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил, орой хэсэг нь хагарсан, “№47” гэж дугаарласан тарианы усны шилний орой толгой хэсэг мэт 2 ширхэг шил, “№48” гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил, орой хэсэг нь хагарсан, “№49” гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут, “№50” гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут мэт эд зүйлүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “60” гэж дугаарлан хураан авсан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут, “61” гэж дугаарлан хураан авсан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 8x6 см хэмжээш зиплок түгжээ бүхий уут, “40” гэж дугаарлан хураан авсан зиплок түгэээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “41” гэж дугаарлан хураан авсан зиплок түгэээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, “37” гэж  дугаарлан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “№38” гэж дугаарлан цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, “№44” гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар Ж5865738/, “№45” гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар АТ5П4067/, “№48” гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон дотор хэсэг нь цайвар  өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил, орой хэсэг нь хагарсан, “№49” гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут зэрэг зүйлүүдэд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “40” гэж дугаарлан хураан авсан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, гялгар ууттай жин нь 0,7138 грамм, цэвэр жин 0,3224 грамм байв. Шинжилгээнд ирүүлсэн “41” гэж дугаарлан хураан авсан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, гялгар ууттай жин нь 0,3303 грамм байв..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх-ийн 78-83 хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А.О оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна нэгжлэг хийсэн:

 “... Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо... 9 дүгээр байрнаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт засмал зам дагуу 500 метр орчим явахад “Сүвэн-Уул” гэх хаягтай байрны ертөнцийн зүгээр зүүн урд буланд байх автозамын хашлаганы хажууд 2х2 см хэмжээтэй 2 талыг нь хайлуулж наасан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон уут байсныг хураан авч ажиллагааг дуусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-н 243-248/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А.О биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “ ...гар цүнхэд үзлэгийг явуулахад хүрэн өнгийн тагтай, дотроо гуурстай, шингэн зүйлийн агууламжтай Бонго мэт зүйл, ...нүдний шилний хайрцаганд... хагархай, дотроо цагаан өнгийн зүйлээр цанатсан тарианы шил 2 ширхэг, цагаан өнгийн, нэг үзүүрийг нь лентээр ороосон, 8 орчим см урттай гуурс...мөн Тест ашиглах ажиллагааг эхлэн А.Од...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад..., амфетамин, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 9-14/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл “ ...тамхины хайрцагны дотор талд дотроо мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйлтэй 1,5х3,5 см хэмжээтэй гялгар ууттай эд зүйл ...байсныг хураан авав...” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 15-19/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М.Аын  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “..Тест ашиглах ажиллагааг эхлэн М.Ат ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...амфетамин, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 18,19/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газраас хураагдсан М.Аын эд зүйлд тусад нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл “ .. хар өнгийн түрийвч байх ба дотор талыг нээн харвал цайвар шаргал өнгийн гуурс 1 ширхэг, зиплок түгжээ бүхий дотор талдаа цайвар өнгийн “мөс” гэх нэршилтэй хар тамхи байж болзошгүй бодис, уутны тасархай 1 ширхэг, цагаан өнгийн таглаа бүхий дотор талдаа гуурс бүхий хайрцаг 1 ширхэг....” хураан авав” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 7-8/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3657 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн гуурч, “3” гэж дугаарласан цагаан өнгийн гуурс, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “4” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,1272 грамм, “5” гэж дугаарласан тарианы усны шил мэт зүйл, улаан өнгийн судалтай цагаан өнгийн гуурч, “6” гэж дугаарласан цайвар өнгийн  резинен гуурс, гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,9125 грамм, гялгар уутны тасархай нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн тагтай дотор талдаа гуурс бүхий сав мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цагаан өнгийн гуурч, “3” гэж дугаарласан цагаан өнгийн гуурс, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, “4” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,1272 грамм, “5” гэж дугаарласан тарианы усны шил мэт зүйл, “6” гэж дугаарласан цайвар шаргал өнгийн  резинен гуурс, гялгар ууттай мөс мэт зүйл, гялгар уутны тасархайд метамфетамин илэрсэн. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 70-73 /,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны  өдрийн 3555 дугаартай:

“...Шинжилгээнд  ирүүлсэн “А.О ЖМ92031701 2018-3-23 2026” “Азбаяр” гэж хаягласан /2ш/ шээс тус бүрээс метамфетамин /МАМР/ илэрсэн.  Илэрсэн метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 75-76/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 3558 дугаартай:

“...Шинжилгээнд “нэгжлэгээр хураан авсан гялгар уут” гэж хаягласан гялгар уутанд цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархайг хийж ирүүлсэн байна. Дээрх цайвар өнгийн зүйлийг аналитик жин дээр жигнэж грамм тогтоох боломжгүй боловч шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “нэгжлэгээр хураан авсан гялгар уут” гэж хаягласан гялгар уутанд хийсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархайд метамфетамин илэрсэн. Метамфетамны нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 82-83/,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтан цайз зочид буудлын 2 давхар 13 тоот С.А, А.И нарын байрлаж байсан өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл “ ...хар өнгийн жин ...эрээн өнгийн 2 үүргэвчтэй цүнх байсныг цүнхийг нээж үзлэгийг явуулахад цүнхний баруун талын хатуу халааснаас зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн цагаан өнгийн мөс мэт зүйл жинлэхэд 3,9 грамм байсныг №1 3,9 грамм гэж хаяглан хураан авлаа. Цүнхний урд талын цахилгаан бүхий хэсгээс parliament тамхины хайрцагт нийт 5 ширхэг тусдаа ууттай зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт зүйл байсныг №2 гэж хаяглахаар болж жинлэхэд 10,4 грамм, №3 гэж хаяглахаар болж 2 дахыг жинлэхэд 10,4 грамм, №4 гэж дугаарлан жинлэхэд 4,9 грамм, №5 гэж хаяглан жинлэхэд 0,8 грамм, №6 гэж хаяглан жинлэхэд 0,6 грамм жинтэй....хар өнгийн гялгар уутанд хийсэн амыг нь хагалсан тарианы шил хураан авав” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 147-154/,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 79-84 УНК улсын дугаартай Б.Мийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “ ...жолоочийн суудлын доод талын шалавч дээр тунгалаг ууттай, талстлаг “мөс” мэт зүйл байсанг №3 гэж дугаарлан, стандарт бус жин дээр жинлэхэд уутны хамт 0,7-0,8 грамм зааж байв. ...жолооч талын хаалганы бариул хэсэгт нугалсан, AU6339639  серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт дотор мөн гулгар уутанд хийсэн талстлаг “мөс” мэт зүйл байсанг ...№4 гэж дугаарлан зиплок тгжээ бүхий уутанд хийж жинлэхэд уутны хамт 0,5 грамм байв. ..голын хайрцаганд явуулахад улаан өнгийн тагтай, бөөр хэсэгтээ нүхэлж цоолсон бонго мэт зүйл 1 ширхэг эвхэж нугалсан ZN2492137 серийн дугаартай 100-тын дэвсгэрт 1 ширхэг, амсар нь онгорхой, талстлаг мөс мэт зүйл байсанг асгарч, үрэгдэхээс болгоомжлон зиплок түгжээ бүхий уутанд хийж №5 гэж дугаарлан жинлэхэд 0,7 грамм байсанг хураан авав.” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 161-167/,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн С.Аийн  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “Тест ашиглах ажиллагааг эхлэн С.Ат...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад... метамфетамин, кокайн, амфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 169-171/,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А.Иын  биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд  нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл “Тест ашиглах ажиллагааг эхлэн А.Иад ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад... метамфетамин,амфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт /7хх-н 174-176/,

2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл  “ ...Тэрээр хөх саарал өнгийн хөхөвч тэй байх бөгөөд түүний хөхөвчний зүүн талын дотор талаас 2 хэсэг ууттай талстлаг, “мөс” мэт зүйл байсанг гэрэл зургаар бэхжүүлэн, тус бүр №1,2 гэж дугаарлан стандарт бус жин дээр жинлэж үзэхэд №1 гэж дугаарласан талстлаг “ мөс” мэт зүйл уутны хамт 2,6 грамм, №2 гэж дугаарласан талстлаг “мөс” мэт зүйл уутны хамт 0,8 грамм жинтэй байсанг...мөн Тест ашиглах ажиллагааг эхлэн Б.Мт...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...амфетамин, метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт  ”/7хх-н 177-181/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны  өдрийн 4837 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №1 3.9 грамм гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл, №3 10.4 грамм гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл, №4 4.9 грамм гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл, №5 0.8 грамм гэж хаягласан шар өнгийн мөс мэт талстлаг зүйл, №6 0.8 грамм гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл, шар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил мэт зүйл, шар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /8хх-н 25-28/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны  өдрийн 4835 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлсэн 79-84 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан.., Шинжилгээнд ирүүлсэн №3, №4, №5 дугаартай мөс мэт зүйл тус бүрээс метамфетамины агууламж илрэв. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 30-32 хуудас/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 4836 дугаартай “...Болдбаатарын Мөнхцэцэгийн биед хийсэн үзлэгээр хураан авсан.., Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 34-36 хуудас/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 4834 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 38-41 хуудас/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 4831 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн “Сандагдорж Алтанхуяг”, “Алтанзулын Идэрбат”.., “Б.М”.., гэж хаягласан шээсний дээж тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн Метамфетамин нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарна..” гэх дүгнэлт, гэрэл зургууд /8хх-ийн 43-45 хуудас/,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А.О биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан “...дээгүүрээ өмсөж явсан куртикны доторх зүүн талын халааснаас зиплок түгжээ бүхий ууттай, цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл гаргаж ирсэнийг албаны ohaus маркийн жин дээр жинлэхэд 10,5 граммыг зааж байсныг №70 гэж дугаарлав, хоосон гялгар уут байсныг 71 гэж дугаарлан хураан авлаа..., Үүнээс гадна цүнхэнд хэрэглэгдэхүүн, гар жин, бага хэмжээний мөс байгаа гэсний дагуу түүний үүрч явсан цүнхийг үзэхэд ягаан өнгийн жижиг кашлок дотор “ Сайн ломбард” гэсэн бичигтэй толгой нь эвдэрсэн асаагуур, 14 см урттай цагаан өнгийн хуванцар соруул, лидокайн гэсэн бичигтэй толгой нь хагарсан тарианы усны шил, амсар хэсгийг нь наалдуулсан 3,5*3см хэмжээтэй ууттай цагаан өнгийн мөс мэт талстлаг зүйл байсныг жинлэхэд 0,3 грамм, цагаан өнгийн лентээр ороосон 2 ширхэг асаагуурны төмөр зэрэг байсныг хураан авлаа. Мөн цүнхэнд Аоsai гэсэн бичигтэй хар өнгийн жижиг гар жин байх ба асааж үзэхэд хэвийн ажиллаж байсан тул хураан авав..., мөн Тест ашиглах ажиллагааг эхлэн А.Од ...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад...метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /10хх-н 134-139/,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А.Оюун-Эрдэний амьдарч байгаа орон сууцанд  нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “...11см урттай улаан цагаан өнгийн хуванцар гуурс, 4х7,5см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай, ёроол хэсэгтээ  цагаан цайвар өнгийн мөс мэт цагаан өнгийн бодистой уутыг жинлэхэд 0,35 грамм болж байсныг тэмдэглэлд тусгав...” гэрэл зургийн үзүүлэлт /10хх-н 142-146/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны  өдрийн 9840 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн А.О гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-н 179-180/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 9846 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 70 дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл, 72 дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл, цагаан өнгийн гуурс, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон толгой хэсэг нь хагарсан тарианы шил мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-н 182-183/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 9845 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 100 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн.  Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-н 185-186/,

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мийн унаж явсан 4100 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “ ...Цэнхэр өнгийн түрийвчний голын цахилгаантай хэсгийг онгойлгож үзлэгийг явуулахад бор өнгийн баримлын шавар мэт зүйл байсныг дүрс бичлэг, гэрэл зургаар бэхжүүлэн №5 гэж дугаарлан хураан авав.., шалавч дээр хуйлсан 50-тын дэвсгэрт , бензины таг онгойлгодог татуурганы доор дотор тал нь бохирлогдож, цанатсан шилэн гаанс мэт зүйл байсанг №2 гэж дугаарлан хураан авав. ..Цагаан өнгийн соруул, хоолой хэсэг нь хагарсан, дотроо цагаан өнгийн нунтаг зүйлийн наалдацтай тарианы усны шил байсанг №3  гэж дугаарлан хураан авав. Саарал өнгийн гар жин...арын суудал дээр хуйлсан 20-тын дэвсгэрт байсанг №4 гэж дугаарлан хураан авав” /11хх-н 69-70/,

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Мийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл  “...куртикны баруун талын халаасыг үзэхэд Цианокобаламин бичигтэй толгой нь хагарсан тарианы шил, дотроо цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг №1 гэж дугаарлан хураан авлаа. ...мөн Тест ашиглах ажиллагааг эхлэн Б.Мт...6 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглахад..., метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисууд хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэрэл зургийн үзүүлэлт /11хх-н 87-88/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн 12478 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Ционоколбаламин” гэсэн бичиглэлтэй дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, 3 гэж хаягласан гялгар уутанд цагаан өнгийн гуурс, тарианы усны шил мэт зүйл, дотор хэсэгтээ цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил мэт зүйл, 2 гэж дугаарласан.., 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрч байна. 5 гэж хаягласан шавар мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /11хх-н 111-113/,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн “...М.Ааас миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэж хэлээд өмссөн байсан хар өнгийн куртикны дотор талын халааснаасаа 3х2.5 см хэмжээтэй, дөрвөн тал нь наалдсан, гялгар уутанд мөс мэт талстлаг, нунтаг зүйлийг гаргаж өгөв. Уг мөс мэт зүйлийг цахилгаан жингээр шалгахад 0.2140 грамм гэж зааж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /13хх-н 9-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Мийн өгсөн “..Би 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгаас хотод орж ирээд мөс гэх мансууруулах бодис авахаар урьд зүс таньдаг байсан Баяраа гэх залуу руу 17-18 цагийн үед түүний 91544008 гэсэн дугаар руу залгаж зарах мөс гэх хар тамхи байгаа талаар асуухад 25 дугаар эмийн сангийн KFC-ийн хажууд ирээд уулз гэж хэлэхээр нь ганцаараа 900.000 төгрөг бэлнээр аваад очиход Баяраа ганцаараа байрны булан тойрч гарч ирээд надтай уулзаж, надад байсан 900.000 төгрөгийг авч яваад 5 минутын дараа буцаж ирээд зиплок түгжээ бүхий нэг уутанд хийсэн мөс гэх бодисыг 3 грамм байгаа гэж хэлээд надад өгсөн. Надруу 93177777 гэсэн дугаараас Лхагва-Эрдэнэ гэх залуу залгаад мөс гэх хар тамхи хаанаас олох вэ гэж асуухаар нь надад байна гэж хэлээд уулзахаар болж СУИС-ийн ойролцоо уулзахад Лхагва-Эрдэнэ машин барьчихсан хажуу талын суудал дээр нь нэг залуу сууж байсан. Ингээд би машин дотор уулзаад Баяраагаас авсан 3 грамм гэх мөснөөсөө ихэнх хэсгийг нь зиплок түгжээ бүхий 2 уутанд тасдаж хийж өгсөн. Тэр үед Лхагва-Эрдэнэ надад 210.000 төгрөг өөрөөсөө гаргаад баярлалаа гэж хэлээд өгсөн..” гэх мэдүүлэг /1хх-н 148-149/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Сын өгсөн: “...Лхагва-Эрдэнэ бэлэн мөнгө байхгүй байна гээд надаас 260.000 төгрөгийг бэлнээр нь авсан. Ингээд бид хоёр хамт хоолонд ороод Макс Молл дэлгүүрийн ойролцоо байх үед Лхагва-Эрдэнэ надад хандаж мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна. Үүнийг хэрэглэхээр эрч хүч орж ядаргаа тайлагдана, сэтгэл санаа тайвширна, мөн бэлгийн чадавхи сайжирна гэж хэлэхээр нь би сонирхож үзэхээр  болоод хэдэн төгрөгийн үнэтэй талаар асуухад 1 грамм нь 400.000 төгрөг байдаг юм, би чамаас өдөр 260.000 төгрөг авсан шүү дээ, би тэр мөнгөн дээр чинь өөрөө мөнгө нэмээд авчихъя гэж хэлээд.., авахаар болж..., тухайн газар руу машинтайгаа очиход машинд одоогийн Мөнхцэцэг гэх эмэгтэй ганцаараа орж ирээд суусан. Мөнхцэцэг 2 тусдаа уут бүхий зиплок түгжээтэй гялгар ууттай мөс гэх мансууруулах бодисыг Лхагва-Эрдэнэ аваад машины голын хайрцагны урд тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-н 156-157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Лийн өгсөн: “..210.000 төгрөг өгөөд мөс авсан. Тэр 210.000 төгрөгөнд Сүх-Очир бид хоёрын аль алиных нь мөнгө орсон.” гэх мэдүүлэг /1хх-н 163-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Бгийн өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний орой Мөнхцэцэг надтай утсаар холбогдоод мөс байна уу гээд гуйгаад байхаар нь ойролцоогоор 3 грамм орчим мөсийг 900.000 төгрөгөөр зарсан нь үнэн...” гэх мэдүүлэг /1хх-н 171-172/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Ихбаярын өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Мөнхцэцэг гэх эмэгтэй над руу өөрийнхөө дугаараас миний 99666366 гэсэн дугаар руу залгаад чи 1 дүгээр хороололд байх манай гэрт хүрээд ирээч, мөс байна очиж нэг газраас авах хэрэгтэй байна, мөнгө байна уу гэж асуухаар нь байна гэж хэлсэн. Би тухайн үед өөрийнхөө 21-65 УБЗ  улсын дугаартай Тоёота акуа гэх машинтай явж байсан юм. Мөнхцэцэг рүү залгаад гэрийг нь заалгахад 13 дугаар байрны гадаа хүрээд ир гэж хэлэхээр нь Түвшинбаяр бид 2 очсон бөгөөд Түвшинбаяр миний машинд суугаад 30 минут орчим суусан. Мөнхцэцэг гарч ирээд одоо надад мөс алгаа Хар хорин замын Хаан банкны ойролцоогоор очиж авна, тэнд хүн хүлээж байгаа харин одоо надад жоохон юм байна гээд тарианы усны шилэнд хийсэн жоохон мөс өгсөн. Ер нь бол Түвшинбаяр бид 2 100.000 төгрөгөнд юм авна гэж ярилцсан байсан бөгөөд 50.000, 50.000 төгрөг гаргаад авчихъя гэж ярилцаж байсан. Түвшинбаяр болохоор дансаар шилжүүлээд би өөрт явсан Хишигтогтох эгчийн эмний мөнгөнөөс 50.000 төгрөг өгөхөөр болсон байсан. Мөнхцэцэг миний машинд суугаад бид хөдлөөд байрны буланд очоод Мөнхцэцэгийн өгсөн шилтэй мөсийг нь хуйлсан мөнгө ашиглаж Түвшинбаяр бид 2 сорж хэрэглэсэн. Мөнхцэцэг ард сууж явсан болохоор сорсон эсэхийг нь мэдэхгүй байна. Тэндээсээ хөдлөөд Хар хорин захын ойролцоо байх Хаан банк руу бөгөөд замдаа зогсоод ломбарданд юм үзүүлээд ирье гээд буухдаа ямар ч гэсэн 100.000 төгрөгөө өгчих гэхээр нь би өөрт байсан мөнгөнөөс 100.000 төгрөг өгчихсөн. Мөнхцэцэгийг ломбард руу орсоны дараа цагдаа нар Түвшинбаяр бид 2-ыг баривчилсан...” гэх мэдүүлэг /4хх-н 57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Түвшинбаярын өгсөн: “...надад бэлэн мөнгө байгаагүй. Би бол Мөнхцэцэг, Ихбаяр нарт мөнгө өгөөгүй. Уг нь бол Ихбаяр бид хоёр 50.000, 50.000 төгрөг гаргаад 100.000 төгрөгөөр мөс гэх бодис худалдаж авахаар тохироод хамт байсан..” гэх мэдүүлэг /4хх-н 61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Давхарбаярын өгсөн: “..Бид хоёр тэр охинтой яг хэдэн төгрөгөөр авна гэж тохироогүй. Би өчигдөр орой We chat-аар мессеж бичихэд тэр охинд 1 грамм мөс байна, 800.000 төгрөгөөр ав гэхээр нь би 700.000-д өгчих гэсэн. Би Азбаярт нэг охинд мөс байна гэж хэлэхэд Азбаяр тэгвэл тэр мөсийг нь авъя гэсэн юм. Надад мөс худалдан авах мөнгө байгаагүй. Азбаярт мөнгө байсан байх. Азбаяр Оюун-Эрдэнэ гэх охиноос мөс аваагүй, авч амжилгүй баригдсан. Оюун-Эрдэнийг анх машинд орж ирээд хойд талын суудал дээр суухад нь би эргэж хараад мэндэлхэд хоёр үүргэвчтэй цүнхтэй, мөн гартаа хар тийм гялгар өнгөтэй түрийвчтэй мөн гар утас барьчихсан байсан.” гэх мэдүүлэг /7хх-н 65-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тунгалагийн өгсөн: “ ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би 17 цагийн үед Оюун-Эрдэнийн Американ дэнжид байдаг гэрт очиж уулзаад сууж байтал ....Оюун-Эрдэний гэрт анх ороход л өөрийнхөн өрөөний ширээн дээр бага хэмжээний мөс байсан. Ойр зуурын юм ярьж байгаад бид 2 хувааж сорж хэрэглэсэн..” гэх мэдүүлэг /10хх-н 170/, нууц ажиллагааны магадлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж зааснаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Улаан ямаат овогт Болдбаатарын Мөнхцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүгдэгч Б.Мийг үргэлжилсэн 6-н удаагийн үйлдлээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг Баатарын Энхманлайгаас худалдаалах зорилгогүйгээр худалдан авч хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагтидроканнабинолын агууламжтай 0,04 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг 41-00 УНН улсын дугаартай Т.Spacio маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.   

Мөн шүүгдэгч Ц.Бг 2 удаагийн үйлдлээр “Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдсан, худалдаалах зорилгоор биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-шүүгдэгч А.О Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

-шүүгдэгч С.Аийг бусадтай бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар,

-шүүгдэгч А.Иыг бусадтай бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2  дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар,

-шүүгдэгч Ц.Сыг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

-шүүгдэгч Ц.Л Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

-шүүгдэгч М.Аыг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Б, Ц.С, Б.М, Ц.Л, А.И, С.А, А.О, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

            Шүүгдэгч Ц.Б, Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй хэдий ч тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.  

Харин шүүгдэгч А.И, С.А, А.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.И, С.А, А.О нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч А.О жирэмсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлах үндэслэлтэй байна гэж үзэв.

Харин шүүгдэгч Ц.С, Ц.Л, М.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.С, Ц.Л, М.А нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэнсэж болно гэж заасны дагуу харгалзан шийдвэрлэв.         

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 221 хоног, шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл, мөн 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 08 дугаар сарын 28-ныг хүртэл, мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 318 хоног, шүүгдэгч А.И нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 28-ныг хүртэл нийт 28 хоног, шүүгдэгч С.А нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл нийт 88 хоног, шүүгдэгч А.О нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ныг хүртэл, мөн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 147 хоног тус тус цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа:

1. Баянгол дүүргийн 12 дугаар хороо Алтан цайз-2 зочид буудлын 13 тоот өрөөнд хийсэн нэгжлгээр хураан авсан: №13 гэж дугаарласан улаан өнгийн эвдэрхий асаагуур, №14 гэж  дугаарласан хар өнгийн дэлгэгддэг гар жин 200g-0,01g гэсэн бичиглэлтэй, №1 гэж дугаарлан хураан авсан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 3.9 грамм, №15 гэж дугаарласан Парламент тамхины хайрцаг, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 10,4 грамм, №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 10,4 грамм, №4 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 4,9 грамм, №5 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 0,8 грамм, №6 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,6 грамм, № 16 гэж дугаарласан хар өнгийн уутанд ороосон орой хэсгийг нь хагалсан тарианы усны шил,

2. Б.Мийн унаж явсан 79-84 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан: №3 гэж дугаарласан тунгалаг ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,7 грамм, №4 гэж дугаарласан тунгалаг ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,5 грамм, №20 гэж дугаарласан тунгалаг өнгийн хавтас уутны тасархай, №21 гэж дугаарласан улаан өнгийн тагтай, хажуу хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон бортого мэт зүйл, №25 гэж дугаарласан шар өнгийн асаагуур, №5 гэж дугаарлан хураан авсан тунгалаг ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл,  уутны хамт 0,7 грамм, №26 гэж дугаарласан дээрээ 2 цоорхой бүхий улаан өнгийн тагтай бонго мэт зүйл, №28 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, №29 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл,  

3. Б.Мийн биед хийсэн үзлэгээр хураан авсан: №1 гэж дугаарлан хураан авсан тунгалаг өнгийн ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 2,5 грамм, №2 гэж дугаарлан хураан авсан тунгалаг өнгийн ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, уутны хамт 0,8 грамм,

4. А.Оюун-Эрдэний биед үзлэг хийж хураан авсан: №1 гэж дугаарласан цагаан өнгийн соруул мэт зүйл, №2 гэж дугаарласан Zolo гэсэн бичиглэл бүхий тагны орой хэсгийг цоолсон шилэн сав, №3 гэж дугаарласан үзүүрт нь лент ороосон цагаан өнгийн гуурс, орой хэсгийг нь хагалан ёроол хэсэгт дугуй хэлбэртэй хайлуулж цоолсон тарианы усны шил мэт зүйл 2 ширхэг.

5. М.Аын биед үзлэг хийж хураан авсан: №4 гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан тунгалаг өнгийн уутанд хийсэн мөс мэт зүйл 0,12 грамм, М.Аын унаж явсан 30-30 УНӨ улсын дугаартай Бенз маркын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан: №5 гэж дугаарласан үзүүр хэсэг нь хагарсан дотор хэсэг нь бохирлогдсон тарианы усны шил, улаан өнгийн судалтай гуурсны хамт, №6 гэж дугаарласан резинэн хуванцар гуурс, цагаан өнгийн тагтай дотроо цагаан өнгийн гуурс мэт зүйлтэй хуванцар сав, 3 талыг нь хайлуулж наасан гялгар уутны тасархай, №9 гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан дотроо        цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 0,91 грамм, № 10 гэж дугаарласан studio gear гэсэн бичиглэлтэй хар өнгийн түрийвч мэт зүйл.

6. А.Оюун-Эрдэний оршин суух хаягт хийсэн нэгжлэгээр хураан авсан: №12 гэж дугаарласан 3 талыг нь хайлуулж наасан тунгалаг гялгар уут Б.Баттулгын биед үзлэг хийж хураан авсан: №67 гэж дугаарласан дотроо хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, үзүүр хэсэг нь түлэгдэж шарласан мэт цаас 1 ширхэг, №68 гэж дугаарласан дотор хэсэг нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, № 71 гэж дугаарласан өнгөгүй хуванцар гуурс 1 ширхэг,

7.Болдбаатарын Мөнхцэцэгийн унаж явсан 79-84 УНК улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан: №69 гэж дугаарласан дотор хэсэг нь харлаж бохирдсон шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, №70 гэж дугаарласан 5,5 см урттай ногоон өнгийн хуванцар гуурс 1 ширхэг,

8. Х.Оюунболдын унаж явсан 50-77 УНИ улсын дугаартай Тоёота Харрер маркын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан: №72 гэж дугаарласан 0,5 литрийн хэмжээтэй Voyage гэсэн бичиглэлтэй бөөрөн хэсэгт нь цоолсон хуванцар сав, №73 гэж дугаарласан үзүүр хэсэг нь цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон 18 см урттай ногоон өнгийн гуурс,

9. Болдбаатарын Мөнхцэцэгийн биед хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлс: №40 гэж дугаарласан 8x6 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0,7 грамм, №39 гэж дугаарласан 5x3 см-н хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0,3 грамм, №37 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, №38 гэж дугаарласан 16 см урттай цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл,

10. О.Түвшинбаярын унаж явсан 63-06 УНЕ улсын дугаартай тэдээрийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан: №39 гэж дугаарласан 4x8 см-ын хэмжээтэй 2 зах хэсэпг нь цэгчилж шатсан мөнгөлөг цаас,

11. Н.Ихбаярын унаж явсан 2165 УБЗ улсын дугаартай тэдээрийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан: №46 гэж дугаарласан дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил, орой хэсэг нь хагарсан, №47 гэж дугаарласан тарианы усны шилний орой толгой хэсэг мэт 2 ширхэг шил, №48 гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиглэлгүй тарианы усны шил, орой хэсэг нь хагарсан, №49 гэж дугаарласан 2,7x3 см хэмжээтэй 3 талыг нь хайлуулж наасан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут, №50 гэж дугаарласан 0,2x3 см хэмжээтэй 3 талыг нь хайлуулж наасан дотор хэсэг нь цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон уут,

12. Б.Мийн биеэс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн хураан авсан: №5 гэж дугаарласан шавар мэт зүйл, №1 гэж дугаарласан хагархай тарианы усны шил, 3 гэж дугаарласан цагаан өнгийн гуурс, орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, харлаж бохирлогдсон шилэн гаанс,

13. Ц.Сын биед үзлэг хийхэд хураагдсан 2 тусдаа уут бүхий /№1 0,8 гр, №2 0.5 гр/ гэж хаягласан мөс мэт зүйлийг Албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 2 тусдаа гялгар уутны хамт 1.3 грамм мөс мэт зүйл,

14. 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр яллагдагч Б.Мийн гэрт хэргийн газрын үзлэг хийж хураан авсан №1 0.5 грамм, №2 0.18 грамм гэж хаягласан 2 тусдаа гялгар ууттай нийт 0.23 грамм мөс мэт зүйл. 1,9x3,6 см-ийн хэмжээтэй цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, цэнхэр өнгийн гуурс, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, амыг нь хугалсан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы  шил,

15. 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр Б.Мийн СХД-ийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны 164 тоотод байх гэрт хэргийн газрын үзлэг хийж хураан авсан өнгөгүй гялгар уут, цагаан өнгийн толгой хэсэг нь эвдэрсэн асаагуур, ягаан өнгийн бариултай хайч, зиплок түгжээ бүхий 10 ширхэг гялгар уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар,

мөн №18 гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №19 гэж дугаарласан AU6339639 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, №23 гэж дугаарласан ZN2492137 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, №30 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, №32 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан байдалтай AS0453555 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №44 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар харах боломжгүй/, №45 гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар харах боломжгүй/, №4 гэж дугаарласан 20 төгрөгийн дэвсгэрт, №2 гэж дугаарласан 50 төгрөгийн дэвсгэрт, АК5854332 серийн дугаартай хуйлсан байдалтай 10 төгрөгний дэвсгэрт, ZN3764485 серийн дугаартай  хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банканд шилжүүлэхээр, №17 гэж дугаарласан С.Аийн гадаад паспортыг буцаан олгохоор тус тус шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.А, Ц.Л, Ц.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гэм буруугийн шүүх хуралдаанд  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг шинжлэн судлуулахаар эсвэл тухайн хадгалагдаж байгаа газарт нь очиж үзлэг хийлгүүлэхээр хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагатай бол энэ тухай тэмдэглэлд тусгаж, эд мөрийн баримт байгаа газарт шүүх бүрэлдэхүүн талуудыг байлцуулан үзлэг хийж болно.” гэж заасны дагуу гэм буруугийн шүүх хуралдааны хүсэлт гаргах, хэлэлцэх шатанд шүүх хуралдаанд ирүүлэх боломжгүй хар тамхитай тэмцэх газар хадгалагдаж байгаа эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагатай талаар хүсэлтээ гаргаагүй бөгөөд энэ талаараа гэм буруугийн дүгнэлт хэлэх явцдаа дээрхи хүсэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасны дагуу улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт танилцуулсантай холбогдуулан өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлт, тайлбартаа уг хүсэлтийг гаргасан байна. 

Шүүхээс хэдийгээр дээрхи хүсэлт гаргасаныг буруутгах үндэслэлгүй хэдий ч улсын яллагч, өмгөөлөгчийн гэм буруугийн талаар дүгнэлт, тайлбар танилцуулах ажиллагаа дууссантай холбоотойгоор дээрхи хүсэлтийг шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй хэдий ч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.А, А.И нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлт зэргээр нийт 31 грамм 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй  мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан гэх гэмт хэрэгт тухайн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын грамм, жин чухам хэд байх нь хамааралгүй байна.