Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1663

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Н, улсын яллагч И.А, шүүгдэгч Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Гнь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны гражын орчимд иргэн Ш.Ммаргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ш.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-8/, 47-48, 58-59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3285 дугаартай дүгнэлт /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхтэнгэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Уранхайчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 46/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Ганцагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-68/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Б.Гнь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо *** дугаар байрны гражын орчимд иргэн Ш.Ммаргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ш.М маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

            Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Мы хохирогчоор өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 8/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мөнхтэнгэрийн гэрчээр өгсөн: “.

.” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3285 дугаартай:

1. Ш.Мы биед баруун чихний дэлбэн, чамархайд шарх, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 10/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Г ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч Ш.М нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.