| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1205/Э |
| Дугаар | 1609 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1609
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Б.Г, хохирогч С.Г, хохирогч И.Д итгэмжлэгдсэн төлөөөлөгч Д.Г, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлагч У.С, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Э, шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Ж.Б, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.М, шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч А.Г, шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б, С.Ө, Н.Б нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.М, Р.Т нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт С.Г нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07827 1827 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Л.Б,
2. Монгол Улсын иргэн, С.Ө,
3. Монгол Улсын иргэн, Н.Б,
4. Монгол Улсын иргэн,
5. Монгол Улсын иргэн, Ж.М,
6. Монгол Улсын иргэн, Р.Т,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
1. Яллагдагч Л.Б, С.Ө нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо “” газар байсан иргэн Л.Б-ын эзэмшлийн ягаан улаан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Яллагдагч Л.Б, С.Ө, Р.Т нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн бага цуурай ам гэх газар байсан иргэн Д.Эын өмчлөлийн улаа зүсмийн мухар үхрийг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч Л.Б, Н.Б, С.Г, Р.Т нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дэвшил” ХХК-ийн ногооны талбайд бэлчиж байсан иргэн Б.Ца, Л.О нарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Яллагдагч Л.Б, С.Ө, Н.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Г-ийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Яллагдагч С.Ө, Ж.М, Н.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын Зүүн турууны жалганд иргэн И.Д-гийн 5 тооны үхрийг хулгайлж, 5.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Яллагдагч Л.Б, С.Ө нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 04-ний хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байсан иргэн С.Гын өмчлөлийн 1 тооны халиун бор зүсмийн адууг хулгайлж, 838.300 төгрөгийн хохирол учруулсан,
7. Яллагдагч Л.Б, Ж.М нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг 324 дүгээр зөрлөг гэх газраас иргэн Р.Ж-ын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.305.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Яллагдагч С.Ө, Л.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 366 дугаар километрийн 6 дугаар зуутад байрлах нүхэн гарцан доор иргэн Г.Э-ын эзэмшлийн шүдлэн насны үхэр, хязаалан насны үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “..
” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...
Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “...“...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г мэдүүлэхдээ: “..
лэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга мэдүүлэхдээ: “...
ж байна.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 3-6/, хэргийн газраас хураан авсан баримтууд /1хх-н 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 8-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 12/, хохирогч Л.Бын хулгайд алдсан 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг "Д***" ХХК нь 1.300.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-н 25-26/, хохирогч Д.Эын хулгайд алдсан 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг "Тод Үнэлгээ" ХХК нь 1.350.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-н 132/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 153-157/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 158-161/, хулгайд алдагдсан үхрийн махыг хохирогч Б.Ц, Л.О нарт хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 163-164/, хохирогч Б.Ц, Л.О нарын хулгайд алдсан 2 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг "Д***" ХХК нь 2.400.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-н 192-193/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 237-240/, хохирогч Ж.Гийн хулгайд алдсан 2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг "Д***" ХХК нь 2.600.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-н 22-23/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-н 79-85/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 86/, хохирогч И.Дгийн хулгайд алдсан 5 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг "Д***" ХХК нь 5.650.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-н 103-104/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 5-13/, хохирогч С.Гын хулгайд алдсан 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг "Эй Жэй Жэй Эм" ХХК нь 838.300 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3хх-н 45-50/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-н 72-79/, хохирогч Р.Жын хулгайд алдсан 2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг "Эй Жэй Жэй Эм" ХХК нь 3.305.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /3хх-н 99-104/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 162-167/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-н 201-206/, хохирогч Г.Эын хулгайд алдсан 2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг "Д***" ХХК нь 1.500.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /4хх-н 208-209/, Ж.Мы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 150-151/, С.Өын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 152, 2хх-н 163/, Н.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 154, 156/, Л.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 148-149/, Р.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 202-203/, С.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-н 189-190/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас яллагдагч Л.Б, С.Ө нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Нам Даваа” газар байсан иргэн Л.Бын эзэмшлийн ягаан улаан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Яллагдагч Л.Б, С.Ө, Р.Т нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн бага цуурай ам гэх газар байсан иргэн Д.Эын өмчлөлийн улаа зүсмийн мухар үхрийг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Яллагдагч Л.Б, Н.Б, С.Г, Р.Т нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дэвшил” ХХК-ийн ногооны талбайд бэлчиж байсан иргэн Б.Ц, Л.О нарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Яллагдагч Л.Б, С.Ө, Н.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Гийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Яллагдагч С.Ө, Ж.М, Н.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын Зүүн турууны жалганд иргэн И.Дгийн 5 тооны үхрийг хулгайлж, 5.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Яллагдагч Л.Б, С.Ө нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 04-ний хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байсан иргэн С.Гын өмчлөлийн 1 тооны халиун бор зүсмийн адууг хулгайлж, 838.300 төгрөгийн хохирол учруулсан,
7. Яллагдагч Л.Б, Ж.М нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг 324 дүгээр зөрлөг гэх газраас иргэн Р.Жын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.305.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Яллагдагч С.Ө, Л.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 366 дугаар километрийн 6 дугаар зуутад байрлах нүхэн гарцан доор иргэн Г.Эын эзэмшлийн шүдлэн насны үхэр, хязаалан насны үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Б, С.Ө нарыг бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Нам Даваа" газар байсан иргэн Л.Бын эзэмшлийн ягаан улаан зүсмийн хязаалан насны 1 тооны үхрийг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17-аас 18 цагийн хооронд үхрээ хурааж гэрийнхээ гадаа авчираад үнээнүүдээ саасан. Тэгээд би хөгшнийхөө хамт гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь буюу 27-ны өглөө 06 цаг өнгөрч байхад би үнээнүүдээ сааж эхэлсэн. Тэгтэл хайдгаар саадаг ягаан улаан зүсмийн хязаалан үнээ алга болсон байсан. Би тэр хавиараа хайгаад явж байхад манай гэрээс баруун урагшаа 800 метр хонхор жалгатай газарт аваачаад ягаан үнээг маань нядалж алаад толгой 4-н шийр, гэдсийг нь хаяад махыг нь аваад явчихсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгч шалгуулсан юм. Миний хулгайд алдсан хязаалан насны ягаан улаан зүсмийн үнээ нь эвэртэй, оодгор /тал сүүлтэй/ сүүлтэй, хүзүүндээ бөөрөнхий цагаан олсон хүзүүвчтэй байсан. Тугал нь хавар эндчихсэн учир хайдгаар саадаг байсан ба нэг саахад 5 литр сүү гарчихдаг үнээ байсан. Хулгайд алдсан үнээ маань сүү ихтэй, номхон, сүрэгтээ ижилссэн, нутагшсан байсан учир 2 сая төгрөгөөр үнэлнэ." гэх мэдүүлэг /1хх-н 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын дунд үеэр М, Өлзий бид гурав миний машинтай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Хонхор гэх газраас 1 тооны ягаан улаан зүсмийн үхэр нядалсан. Үхрийнхээ махыг мөн дээр дурдсан хоёр эмэгтэй ченжид Сонгиохайрхан дүүргийн Баянхошууны тойргийн ард байрлах Мын мод шуудайлдаг хашаан дотор зарсан. Би хамгийн анхны хоёр тооны үхэр нядлахад хулгайн үхэр юм байна гэж мэдсэн. Би өөрөө байнгын эмчилгээнд байдаг мөн эхнэр маань эм тариа хэрэглэдэг. Энэ эм тарианыхаа мөнгийг олох замаар хулгайн гэмт хэрэг хамт үйлдсэн юм. Нэг хулгайн явалтандаа 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг авдаг байсан. Сүүлийн гурван явалтын мөнгийг аваагүй." гэх мэдүүлэг /1хх-н 84-85/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Өын өгсөн: "... Би яг хэдний өдөр вэ гэдгийг нь санахгүй байна. 2018 оны 09 дүгээр сард нэг шөнө Б ах, М ах нарын хамт 3-уулаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор гэх газар руу хамт явж, ягаан улаан зүсмийн гунжин 1 үнээг хулгайлсан. Бид 3 мал хулгайлах талаар ярилцаж тохиролцоод Улаанбаатар хотоос Б ахын 95-96 гэсэн дугаартай, хар өнгийн тоёота марк-2 маркийн машинтай өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Налайх руу явсан. Налайхад очоод нэг цайны газарт гурвуулаа орж хоол авч идсэн. Хоолны тооцоог М ах хийсэн. Мөн Налайхад байх нэг супермаркет руу орж 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэндээсээ хөдлөөд буцаж Улаанбаатар хотын чиглэлд яваад Хонхорт нэг голын хажууд очиж зогссон. Тэнд машинаасаа буухгүй нэг шил архи хувааж уугаад, унтаж байж байгаад шөнө болгосон. Шөнө болоход босоод хулгай хийнэ гэж ярилцаж тохиролцсон байсан юм. Шөнө яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Би ганцаараа машинаасаа буусан. Манай машинаас холгүй уулын хажуу бэлд байсан айлын үхэр рүү би очоод нэг ухаа зүсмийн үхрийг барьж авсан. Араас Б ирсэн. Б ахыг ирэхэд нь би тэр үхрийг хүзүүнийх нь уяанаас барьчихсан, тэр уяанаас нь авч очсон урт уяагаа уячихсан байсан. Би хөтлөөд, Б ах араас нь шилж хөөгөөд үхрүүдээс холдуулж ойролцоох жалганд аваачсан. М ах машинаас хутга, сүх, нэг уяа зэргийг авчирсан. Тэгээд бид 3 элбэж нөгөө үхрээ нядалсан. Хязаалан гэмээр багавтар насны үнээ байсан. Махыг нь машиндаа ачсан. Үхрийн толгой, шир, 4-н шийр зэргийг тэнд нь хаясан. Мөн гэдэс, сэвсийг нь үхэр ажилласан газраа хаяж явсан. Шууд Улаанбаатар хот руу ороод “Дэнжийн-1000”-н зах дээр зогсож байгаад 06:00 цагийн үед М ах машинаас буугаад утсаар яриад байсан. Тэгж байгаад үл таних махны ченж эмэгтэй цэнхэр өнгийн портер маркийн машинтай ирж үхрийн махыг худалдаж авсан. М ах мөнгийг нь тоолж авсан. 300.000 төгрөг боллоо гэсэн. Б ах бид хоёрт дал, далан мянган төгрөг өгсөн. Бусдыг нь М ах өөрөө авсан. Бензин тос, хоол хүнс, архинд өгсөн мөнгө ороод таарч байгаа гэсэн. Би М гэх муу хүнтэй учраад хулгай хийх болчихлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж хулгай хийхгүй гэж бодож байна. Би эхнэр хүүхэдтэй, амьдралтай болсон. Одоо эхнэр хүүхдийнхээ төлөө зөв амьдрах болно..." гэх мэдүүлэг /1хх-н 94-95/,
мөн шүүгдэгч Л.Б, С.Өлийбаяр, Р.Т нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн бага цуурайн ам гэх газар байсан иргэн Д.Эын өмчлөлийн улаа зүсмийн мухар үхрийг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эын өгсөн: "...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн бага Цуурай гэх газарт эхнэр Нямсүрэн болон охин Энхжин нарын хамтаар амьдардаг. Манайх 16 үхэр маллаж сүүг нь зарж амьдардаг юм. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цаг өнгөрч байхад үхрүүд гэрээс урд зүгт хөшөөтийн ам гэдэг газар руу бэлчээртээ явсан. Үхэрнүүд өдөр бэлчээртээ яваад орой өөрсдөө хүрээд ирдэг учраас өдөр ямар нэгэн байдлаар үхрүүдийнхээ араас яваагүй. Орой 20 цаг өнгөрч байхад үхэр ирэхээр нь үнээгээ саахад хэсэг үхрүүд байхгүй байхаар нь одоо ирэх байлгүй гээд харж байсан чинь үлдсэн хэсэг үхрүүд нь цуваад хүрээд ирсэн. Ирсэн үхрүүдээ бүртгэж үзэхэд мухар улаан үнээ байхгүй байхаар нь 22 цагийн орчим гэрээсээ урагш явган яваад Хөшөөтийн ам, Улиастайн ам гэдэг газраар явж үзсэн боловч байхгүй байхаар нь харанхуйд сайн юм харагдахгүй байна гээд буцаад гэр рүүгээ харьсан. Өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад дахин үхрийнхээ эрэлд гараад урагшаа явж байхад хөшөөтийн амны харалдаа Улиастайн голын бургасан шувуу эргэлдээд байхаар нь очиж үзэхэд манай мухар улаан үнээг нядлаад толгой шийр, арьс, гэдэс дотрыг нь үлдээгээд явсан байсан. Би тэр хавиар харж байгаад зургийг нь гар утсан дээрээ авчихаад арьс толгойг нь гэртээ аваачаад тавьчихсан. Намайг очиход гэдсийг нь арьсаар нь бүтээгээд хажуу талд нь толгойг нь хаячихсан 2 шийр нь байсан. Тэр хавиар машины болон гутлын мөр үзэхэд өвс ногоо ихтэй навч унасан болохоор юу ч мэдэхгүй байсан. Энэ жил бүдүүрч байгаа 6 настай үхэр байсан." гэх мэдүүлэг /1хх-н 121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Өын: "...2018 оны 10 дугаар сарын 03-ны орой Б ах, Б ахын эхнэр Тунгалаг эгч бид гурав, Б ахын *** *** УБ дугаартай, хар өнгийн тоёота марк-2 маркийн машинтай Улиастайд очсон. Улиастайн гол дагаж хойшоо өгсөөд нэлээн хол явсан. Тэгээд эзэнгүй өвөлжөөн дээр байсан нэлээн хэдэн үхрээс мухар шар улаан зүсмийн бага насны сувай үнээг оосорлож аваад тэндээс холгүйхэн жоохон доош нь аваачиж, зам гаргаад бургасанд оруулаад нядалсан. Им тамгыг нь би мэдэхгүй. Арьс шир, толгой шийр, гэдэс зэргийг нь мал ажилласан газраа хаяаад, махыг нь машиндаа ачсан. Б ахын эхнэр машинаас ердөө буугаагүй. Машинд л сууж явсан. Тэгээд хот руу оруулаад өглөөгүүр Дэнжийн1000-д аваачиж нэг ченж дуудаж махаа зарсан. М ахын таньдаг ченж нарын нэгэнд зарсан. М ах тэр малыг хулгайнх гэж мэдсэн. Б ах М ахын явуулсан ченжтэй ярьж байгаад нэг машин ирээд махыг аваад явсан. Нийт 400.000 төгрөг болсон. Би 120.000 төгрөгийг авсан. Тэр өдөртөө би Баянхонгор аймаг руу явсан. Баянхонгор аймаг руу эхнэр хүүхэд дээрээ очих гээд мөнгө хэрэгтэй байсан юм." гэх мэдүүлэг /1хх-н 141/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "... Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр билүү, 10 дугаар сарын эхээр шиг санаж байна. Өлзийбаяр мөнгөний хэрэг гараад байна, хамт яваад нэг үхэр нядалчихаад ирье гэсэн. Тэгээд манай эхнэр Тунгалаг, Өлзийбаяр бид 3 хамт миний 95-96 УБЯ улсын дугаартай тоёота марк-2 маркийн машинтай Улиастайн гол дагаад хойшоо явсан. Нилээн хойшоо явж байгаад саравчны хажууд байсан хэдэн үхрээс 1 мухар, улаан зүсмийн багавтар үнээг барьж голын хажуу талын бургасанд оруулаад нядалсан. Тэгээд арьс, шийр, ширийг нь сэвстэй нь тэнд хаяад махыг нь ачаад хот руу явсан. Уг үхрийг Өлзий бид хоёр нядалсан манай эхнэр Тунгалаг машин дотроо сууж байсан. Махыг нь өмнө мах худалдан авч байсан хоёр ченж хүүхний гэр болох Дэнжийн мянгаас хойшоогоо яваад хашаанд нь аваачиж өгсөн. Би өөрөө байнгын эмчилгээнд байдаг мөн эхнэр маань эм тариа хэрэглэдэг. Энэ эм тарианыхаа мөнгийг олох замаар хулгайн гэмт хэрэг хамт үйлдсэн юм." гэх мэдүүлэг /1хх 146/,
мөн шүүгдэгч Л.Б, Н.Б, С.Г, Р.Т нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх "Дэвшил" ХХК-ны ногооны талбайд бэлчиж байсан иргэн Б.Ц, Л.О нарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цы өгсөн: "...Манай үхэр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө бэлчээрт гараад орой нь ирээгүй юмаа. Тэгээд маргааш нь үхрээ тэр хавиар хайсан боловч олдоогүй. Тухайн өдөр би Отгоотой хамт үхрээ хайсан. Яагаад гэвэл Отгоо бас үхрээ алдсан гээд хайгаад явж байсан. Отгоогийн үхэр манай үхрүүдтэй нийлээд хамт бэлчээрт явдаг байсан юм. Тэгээд хайгаад олдохгүй байхаар нь бид хоёр салаад гэр гэртээ харьсан. Тэгсэн чинь 18 цагийн орчим Отгоо над руу цагдаагаас ярьсан манай үхрийг нядалсан байна, танай үхрийг бас нядалсан байж магадгүй та очоод үзээдэх 2 үхэр байна гэж хэлсэн. Тэгээд үзэхэд манай үхэр мөн байсан. Би 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /1хх-н 166/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Огийн өгсөн: "...Манай үхэр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө бэлчээрт гараад орой нь ирээгүй юм. Тэгээд маргааш нь үхрээ тэр хавиар хайсан боловч олдоогүй. Тэгээд тэр өдрөө орой нь би зүс таних Дашцэрэн гэж хүнтэй таарахад сая цагдаа нар үхрийн эзнийг хайж байна гээд явж байсан чи дугаарыг нь аваад ярь гээд цагдаагийн дугаарыг өгсөн. Тэгээд би тэр цагдаатай ярьж байгаад Таван толгойн гүүрний орчим Туул голын эрэг дээр уулзахад манай үхрийг нядлаад толгойг нь голын эрэг дээр хаясан байсан. Би Дамно компанийн үнэлсэн 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй. Би цагдаагийн газарт хураагдсан байсан өөрийн үхрийн махыг аваад ах дүү нартайгаа хуваагаад идчихсэн. Гэхдээ үхрээ бүтнээр нь нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1хх-н 168/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Р.Тын өгсөн: "...2018 оны 10 сарын 23-ны өдөр гэртээ байж байхад манай нөхрийн танил болох М 19 цагийн орчим залгаад ХУД-ийн 13 дугаар хороо Таван толгойн гүүрний орчим хүрээд ир 15.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр намайг дагуулаад өөрийн эзэмшлийн **** УБУ улсын дугаартай аксент загварын машинаар явж Таван толгойн гүүрний орчим очсон. Тэгээд бид хоёрыг очих үед М танихгүй 2 хүнтэй хамт Туул голын эрэг дээр 2 тооны үхэр нядалсан байсан. Тэгээд М манай нөхөрт хандаж үхрийн мах ачаадах гэж хэлээд манай машинд нядалсан 2 үхрийн махыг ачсан. Тэгээд дөнгөж хөдлөөд явж байхад цагдаа нарт баригдсан." гэх мэдүүлэг /1хх-н 185/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Бгийн өгсөн: "... Би Л.Б, О.М нарын хамт 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ХУД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хулгай хийх зорилгоор явж байхдаа бэлчээр дээрээс 2 тооны үхэр тууж Таван толгойн гүүрний орчим Туул голын эрэгт аваачиж нядалсан. Энэ хэргийг үйлдэж байхдаа цагдаа нарт баригдсан. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна." гэх мэдүүлэг /1хх-н 213/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "... Би Н.Б, О.М нарын хамт 2018 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ХУД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Таван толгойн гүүрний орчим Туул голын эрэгт бор зүсмийн 2 тооны үхрийг бэлчээр дээрээс хулгайлан авчирч нядалсан. Энэ хэргийг үйлдэж байхдаа цагдаа нарт баригдсан. Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна." гэх мэдүүлэг /1хх-н 217/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Гын өгсөн: "...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Борхүү, М нарын хамт ХУД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал хулгайлах зорилгоор явж байгаад Дэвшлийн хашаан дотор байсан үхрүүдээс 2 үхрийг тууж яван Таван толгойн гүүрээр хойшоо гараад Туул голын эрэг дээр очиж нядалсан. Тэгээд нядалж дуусахад Б эхнэр Тунгалгийн хамт машинтайгаа ирсэн байсан. Мөн ченж гээд хүн ирсэн байсан. Бид нар тухайн гэмт хэргийг хийж байхдаа цагдаа нарт баригдсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед архи уучихсан байсан ба М Борхүү нар мах хийе гээд байхаар нь цуг явсан юм. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Надад хийсэн өөр гэмт хэрэг байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна." гэх мэдүүлэг /1хх-н 224/,
мөн шүүгдэгч Л.Б, С.Ө, Н.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Гийн 2 тооны үхрийг хулгайж, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Гийн өгсөн: "...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Ногооны 1-1-37 тоотод нөхөр, хүүхдийн хамт амьдардаг юм. Манайх өөрийн гэсэн 11 тооны үхэртэй. Үүнээс 4 үхэр нь саалийн үнээ байсан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө үхрээ 07-08 цагийн үед саагаад тэр даруй хашаанаасаа баруун урагшаа гаргаж айлуудын гудамжаар тууж урд зүг рүү тууж бэлчээрлүүлдэг юм. Манай үхэр 20 цагийн үед өөрсдөө хүрээд ирдэг юм. Тухайн өдөр 20 цаг өнгөрч байх үед манай 11 үхрээс 9 тооны үхэр нь ирсэн. Харин ягаан, шар цоохор 2 саалийн үнээ ирээгүй байсан. Тэгээд орой 23 цаг хүртэл хугацаанд ирэхийг нь хүлээсэн боловч ирээгүй. Маргааш өглөө нь манай нөхөр Ганболд өглөө 06 цагийн үед босоод ойр хавиар хайсан боловч олдоогүй. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хайж яваад Өлзийбаяр гэдэг айлынхаас 2 үхрээ асуухад танай 2 үхэр 2-3 хоногийн өмнө далангийн энгэрт нядлагдсан байсан. Тухайн үед цагдаа нар ирээд хүн үхрээ сурч ирвэл хэлээрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Манай алдсан 2 үхрийн нэг үхэр нь ягаан зүсмийн, тугалтай үнээ байсан ба урд талын эвэр нь доошоо унжсан, 5 настай, урьд нь 3 удаа тугалсан. Харин нөгөө үхэр нь шар цоохор зүсмийн эрлийз үхэр, зүүн чих нь ар талаасаа ухмал, үзүүр хэсгийг нь зүссэн, тугалтай байсан. Хоёулаа хээлтэй байсан. 2019 оны 02 дугаар сард тугалах ёстой байсан. Би Дамно хөрөнгө үнэлгээний компани үнэлгээтэй танилцлаа. Би уг үнэлгээн дээр байгаа 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй." гэх мэдүүлэг /1хх-н 250, 2хх-н 1, 4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Аы өгсөн: "...Өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад манай охин Чойм үхэр, морио малаа харж яваа буудлагын талбайн зүүн урд талын жалганд 2 үхэр нядлагдсан байна гэж хэлэхээр нь машинтай ирээд үзэхэд жалгыг дээд, доод талд өрөөсөн эвэр нь унасан шар буурал, сартай үнээ, нөгөөдөх нь ягаан буурал зүсмийн үнээ арьс шийр, толгой, гэдэстэйгээ хамт байж байсан. Ойр хавьд нь ямар нэгэн машины мөр байгаагүй. Уг 2 үхэр нь хоёулаа саалийн үхэр байсан ба 2 дэлэнтэй нь огтолж хаясан байсан." гэх мэдүүлэг /2хх-н 4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Бгийн өгсөн: "...Би Л.Б, О.М, С.Ө нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Өлзийт хорооллоос баруун урагшаа тууж явсаар Далангийн энгэр гэдэг газарт аваачин жалганд нядалсан. Тэгээд махыг нь Б ахын машинд ачаад зарахаар авж явсан. Уг махыг Өлзий, М, Б нар зарсан..." гэх мэдүүлэг /2хх-н 36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "...Би Н.Б, О.М, С.Ө нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн далангийн орчим бэлчиж байсан 2 тооны үхрийг Өлзийт хорооллоос баруун урагшаа тууж явсаар Далангийн энгэр гэдэг газарт аваачин жалганд нядалсан. Уг 2 үхрийг Борхүү, Өлзий нар нядалсан. Тэгээд миний 95-96 УБК улсын дугаартай марк 2 загварын машинд махыг ачаад Март гэж нэртэй ченжид зарсан. Бид нар хулгайлсан үхрийн махыг Март, Энхээ гэх ченж нарт байнга зардаг байсан. Кг-ийг нь 3500-3800 төгрөгийн хооронд зардаг байсан. Март, Энхээ нар дэнжийн 1000 зах дээр ажилладаг.” гэх мэдүүлэг /2хх-н 40/,
мөн шүүгдэгч С.Ө, Ж.Мэднсайхан, Н.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын Зүүн Турууны жалганд иргэн И.Дгийн 5 тооны үхрийг хулгайлж, 5.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Дгийн өгсөн: "... 2018 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 30 минутын орчим гэрийнхээ гаднаас 11 тооны үхэр Шүлгийн уул тал руу бэлчээсэн. Орой 18 цаг 30 минутын орчим гэрийн гадаа үхэр ирсэн эсэхийг харахад ирээгүй гадаа харанхуй болчихсон байсан учир хайгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 06 цаг 30 минутын орчим гэрийн ойролцоо Шүлэгийн уул хавиар дурандаж явганаар хайсан боловч байхгүй байсан. 15 цагийн орчим тэр хавиар машинтай Шүлэгийн уулын бэл орчим, Их булгийн доод адаг айлын эзэмшлийн ногооны талбайнуудаар хайсан боловч олдоогүй. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүтэн өдөр Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Хайртхаан амралт, Их булгийн эх, Зантын ам зэргээр хайсан боловч сураг гараагүй. Маргааш нь Тахир соёот, Ар гүнт, Рашаант Партизан, Ар шижир зэргээр хайсан. 7 хоног орчим өдөр бүр машинтай хайсан боловч сураг гараагүй. 2 тооны эм үхэр, нэг хар нь хадган хүзүүвчтэй, нөгөө хоёр нь даавуун хүзүүвчтэй, мухар цагаан алаг гунжин үнээ, хар алаг эр бяруу, бор алаг гунжин үхэр, 2 улаан бяруу /эр, эм/, тайрсан сүүлтэй бор бяруу, 1 хар цоохор үнээ, 1 хар зүстэй үнээ нийт 11 тооны үхэр байсан. Бүх үхэр им тамга байхгүй. Заримдаа хээр нэг хоночихдог. Маргааш нь очиж хурааж ирдэг. Тэр хавийн хүмүүс манай үхрийг танина. Манай үхрийн талаар мэдээллийг утсаар надад хэлдэг. Зүггүй алдагдсан гэх ул мөр мэдэгдээгүй. Бор алаг гунжин үнээ, 2 улаан бяруу /эр, эм/, оодон сүүлтэй бор бяруу нь манайх байгаа юм. Үлдсэн 3 тооны 2 улаан /эр, эм/, нэг халтар бяруу нь Байгалмаа гэдэг хүний үхэр байгаа юм. Манай өөрийн 5 тооны үхрийг Сонгинохайрхан дүүрэг Зүүн турууны ам гэх жалганд 3 тооны хар эм үхэр, /нэг хар нь хадган хүзүүвчтэй, нөгөө хоёр нь даавуун хүзүүвчтэй/, мухар цагаан алаг гунжин үнээ, хар алаг эр бяруу нарыг нядлаад арьс, толгой нь зүсээрээ тухайн жалганд орхисон байсан. Тухайн газар цэнхэр өнгийн нэлээн том 4x4 метр орчим хэмжээтэй гялгар, манай үхрийн хүзүүнд зүүлттэй байсан хүзүүвч нарыг огтолж хаясан байсан өөр ул мөр гэх зүйл хараагүй. Үхрийн сэвс, баас нь нэлээн олон байсан учраас жалганд тарчихсан байдалтай харагдаж байсан. 3 тооны хар эм үхэр, нэг хар нь хадган хүзүүвчтэй /1.250.000 төгрөгөөр үнэлнэ. 1 саалтад 6-7 литр сүү гардаг үнээ байсан/, нэг даавуун хүзүүвчтэй хар нь сувай үнээ байсан, сүүний гарц сайтай байсан учир 1250000 төгрөг, нөгөө даавуун хүзүүвчтэй хар үнээ нь бага үнээ учраас 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мухар цагаан алаг гунжин үнээгээ 1.250.000 төгрөгөөр үнэлнэ. Эдгээр үнээнүүд бүгд ирэх оны 03 сараас 06 сарын хооронд тугалах хээлтэй байсан. Хар алаг бяруу 400.000 төгрөг гунжин үнээ 800.000 төгрөг, 2 улаан бяруу /эр, эм/ тус бүрдээ 400.000 төгрөг, тайрсан сүүлтэй бор бяруу 350.000 төгрөг, хар цоохор үнээ сүү сайтай 1.300.000 төгрөг, хар зүстэй үнээ 1.300.000 төгрөгөөр үнэлнэ. 8 хоног хайхад орсон машины түлш болон нядлагдсан үхрийг төлүүлж авмаар байна. Нэг өдөр хайхад 30-40 литр бензин түлш зарцуулсан. Мөн нядалсан үхрүүдээ төлүүлж хулгайчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Хөрөнгийн үнэлгээний 3 дугаарт үнэлэгдсэн хар зүсмийн нас гүйцсэн даавуун хүзүүвчтэй үхэр, 4 дугаарт үнэлэгдсэн мухар цагаан алаг зүстэй гунжин үхэр, 6 дугаарт үнэлэгдсэн бор алаг зүсмийн гунжин үхэр, 9 дугаарт бүртгэгдсэн хар цоохор зүсмийн нас гүйцсэн үнээ, 10 дугаарт бүртгэгдсэн хар зүсмийн нас гүйцсэн үхрүүд нь шулагдаж бусад үхрүүдийг буцааж авсан. Хохирлоо барагдуулж авсаар байна." гэх мэдүүлэг /2хх-н 94-95,3хх-н 130/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Өын өгсөн: "...2018 оны 10 дугаар сард намайг Баянхонгорт байхад надтай хамт Өвөрхангайн хориход байсан М ах намайг хүрээд ирээч гээд Улаанбаатар хотод дуудсан. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд М ахтай 5 шард уулзсан. Тэгсэн М ах би ахын машиныг авна. Одоо нэг ганц юманд явчихмаар байна. Чи машин бариад өгчих ах нь ангилалгүй байгаа гэсэн. Тэгээд маргааш өглөө нь М ах СХД-ийн 19-р хороо 21-ийн тэндээс ахынхаа хашаанаас цагаан өнгийн старекс автомашин авчирсан. Тэгээд бид хоёр машиныг аваад Улаанбаатар хотоос гарч Батсүмбэр рүү явсан. Замд М ах нэг хүнтэй утсаар яриад яваад байсан. Тэгээд Батсүмбэр ороод Мэндсайхан гэх залууг аваад Батсүмбэрээс буцаж 361-ийн гарам орсон. Тэгээд тэнд бид гурав архи ууж нэлээн сууж байгаад бид нар уул даваад засмал замаас холгүй уулын бэлд замын хажууд 10 гаруй тооны үхэр бэлчиж байсан. Тэгсэн М ах энэ үхрүүдийг урагшаа төмөр замын тийшээ тууна гэсэн Тэгэхээр нь Мэндсайхан бид хоёр туухгүй гэхэд юунд нь айдаг юм бэ би мэдэж байна гээд байсан. Тэгээд Мэндсайхан бид хоёр үхрүүдийг туугаад төмөр замын тийшээ яваад М ах машинтайгаа бид хоёрын араас явсан. Тэгээд бид хоёр төмөр зам гаргаад байж байхад М ах ирээд хот руу тууна гээд үхрээ туусаар байгаад СХД-ийн 32-р хороо Зүүн түрүүны тийшээ уулын бэлд үхрүүдээ авчирсан. Тэгсэн М ах намайг үхрүүдээ харж байгаарай гэж хэлээд Мэндсайханыг дагуулаад явсан. Надад тухайн үед хүн дуудаж нэмж авчирна гээд явсан. Тэгээд 1 цагийн дараа М ах, Мэндсайхан, Борхүү ах нар ирсэн. Тэгээд бид нар үхрээ хойшоогоо туугаад уулын бэлийн жалганд очоод 5 тооны үхрийг нядалж махлаад махаа машин дээрээ ачаад 84-ийн гармын тийшээ очиж махаа ченж нарт зарсан. Тухайн ченж нарыг М ах дуудсан. Надад махаа зараад 400.000 төгрөг өгсөн. Үлдсэн үхрүүдийг үхэр нядалсан газартаа үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг /2хх-н 175-176/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Бгийн өгсөн: "... 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр над руу М, Өлзийбаяр нар утсаар яриад хэдэн үхэр байна ирээд янзлалцаад өгөөч, хөлс мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд би СХД-ийн Сонсголонгийн тэнд байх Жаст-Ойл колонкийн хажуу талаас 19 цагийн үед М, Мэндсайхан нар цагаан өнгийн старекс маркийн автомашинтай ирсэн. Тэгээд бид гурав СХД-ийн 32-р хороо Тахилтад байх Зүүн туруу гэх газарт байх уулын бэлд байх айлуудын хажууд очиход Өлзийбаяр 10 гаруй тооны үхэр хараад байж байсан. Тэгээд 5 тооны үхрийн Мэндсайхан, М, Өлзийбаяр бид дөрөв нядлаад махыг нь сэврээж байгаад автомашиндаа ачаад явсан. Надад үхэр нядалсан гэж 300.000 төгрөгийг М өгсөн.” гэх мэдүүлэг /2хх-н 180-181/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Мы өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр намайг Төв аймгийн Батсүмбэр сумын төвд баригдаж байсан хүүхдийн дотуур байрны барилга дээр ажиллаж байхад 13 цагийн орчим миний танил М, Өлзийбаяр хоёр ирээд старекс маркийн машинтай ирээд хүнээс 500.000 төгрөг авах ёстой юм, би өөрөө авч болохгүй байна чи очоод аваад өгчих гэхээр нь зөвшөөрөөд машинд нь суугаад явж байтал 24-ийн тоочиг дээр ирж зогсоод М нь чамд 3.000.000 / гурван сая / төгрөг өгье чи 52-н даваанаас зүүн турууруу хэдэн үхэр туугаад өгчих гэсэн. Би эхэндээ дургүйцэж байсан боловч М би өөрөө баараа даана, чамд 3.000.000 төгрөг өгнө гээд байхаар нь зөвшөөрөөд 52-ийн давааны баруун талд бэлчээрт байсан 14 тооны үхрийг Өлзийбаяр бид хоёр явган туугаад М араас машинтайгаа дагаж явсаар зүүн турууны жалганд авчраад М машинтайгаа яваад Борхүүг суулгаж авчраад 5 тооны үхрийг нь дөрвүүлээ нийлж ажиллаад махыг нь сэврээж байгаад машинд нь ачаад явж байгаад 22 товчооноос баруун тийш байх 84-ийн гарам дээр ирэхэд нь товчоон дээр цагдаа байж магадгүй гэж айгаад би бие засчихаад ирье гэж хэлээд буугаад тэр чигтээ буцаж суулгүй явчихсан. М, Өлзийбаяр хоёр ирээд 3.000.000 төгрөг өгье, бид өөрсдөө араа даана гээд байхаар нь зөвшөөрөөд хамт яваад хулгай хийсэн. Нийт 14 тооны үхэр тууж авч явснаас 3 тооны хар зүсмийн үнээ, 1 тооны мухар хар тарлан бяруу, 1 тооны хар тарлан үнээг нь махалж ажилласан. Харин бусад үхрүүдийн им, зүс содон шинжийг хэлж мэдэхгүй байна. Ажилласан 5 үхрээ ачаад үлдсэн үхрүүдийг нь тэнд нь орхиод явсан. Би машинаас нь бууж яваад дахиж уулзаагүй болохоор хэн нэгнээс нь ямар ч мөнгө төгрөг аваагүй." гэх мэдүүлэг /2хх-н 187-188/,
мөн шүүгдэгч Л.Б, С.Ө нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 04-ний хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутагт байсан иргэн С.Гын өмчлөлийн 1 тооны халиун бор зүсмийн адууг хулгайлж, 838.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Гын өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр халиун үрээ бор үрээгээ сумын төвийн баруун урд талд байх Уйлантаас Баянгол байх гэр рүүгээ хөөж очсон. Тэгээд хашаандаа оруулж барьж авах гэтэл орохгүй байхаар нь гэрийн гадна орхиод ажилдаа явсан. 2 хоног хайгаагүй ажилтай байж байгаад 2 морь руугаа явсан. Тэгсэн Уйлантад байгаагүй сураг гарахгүй байхаар нь Хүйн голоор хайгаад гэр рүүгээ харьсан. 10 дугаар сарын 04-ний өдөр Х.Азаагаас асуусан чинь 8-ийн нүхэн гүүрны урд адууны толгой сэвс байна лээ гэж хэлэхээр нь очиж үзтэл манай халиун морины толгой шийр сэвс нь байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 5 настай соёолон үрээ байсан. 3 сая төгрөгөөр үнэлнэ." гэх мэдүүлэг /3хх-н 20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "...Би он сараа сайн санахгүй байна намар гэртээ гэртээ байж байхад М намайг Батсүмбэр ороод ирье гэж хэлээд би 95-96 УБК улсын дугаартай марк-2 машинтайгаа Загаа, М, Өлзий, Ганаа нартай тавуулаа яваад төмөр камын 18-ийн гүүрний хажуу талын зам дээр зогсож архи ууцгааж байгаад орой харанхуй болохоос өмнө гүүрний доор байсан адууг хашиж байгаад бор халиун зүсмийн нэг адууг барьж аваад оосорлоод төмөр замын хашаанаас уяж орхиод харанхуй болохоор нь Өлзий, М, Ганаа, нартай хамт махалж машиндаа ачаад Улаанбаатар хотод ирээд Баянхошууны тойрог дээр ирж Ганаа, Загаа хоёрыг буулгаж явуулаад гудамжинд зогсож байгаад М өмнө нь дуудаж мах өгч байсан ченжээ дуудаад өгсөн. Надад 200.000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /3хх-н 59/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Өын өгсөн: "...Энэ хэргийг М ах хойшоо салхинд гаръя агаарт гаръя гээд Төв аймгийн Батсүмбэр сум руу Б ахын марк 2 машинтай 2018 оны намар яг он cap өдрийг нь санахгүй байна. М ах, Б ах, Загаа, Ганаа нарын хамт яваад Батсүмбэр сумын Мандал толгой гэх газар Суваргын тэнд нь гадаа сууж байгаад М ах, Ганаа ах, Загаа ах нар 2 шил архи хувааж уугаад нэлээн байж байгаад бүрэнхий болох үед төмөр замын тэнд хэсэг бөөн адуунууд байхад нь төмөр замын цаад тал руу гараад Б, М ах бид гурав адууг туугаад нүхэн гүүр рүү 2-3 удаа орохоор хашсан чинь бусад нь дайрч гараад 1 гүү гарцад үлдсэн. Тэгэхээр нь тэр гүүг тэнд нь янзлаад Ганаа билүү Загаа ах хоёрын нэг нь тасарчихсан байсан Б ах, М ах болон Ганаа Загаа хоёрын нэг нь бид гуравтай хамт тэр адууг янзлаад ачаад хот ороод Ганаа, Загаа хоёр буугаад явсан. Б ах М бид гурав байж байгаад М ах ченж рүү яриад Баянхошууны тэнд нэг хашаанд орж байгаад зарсан. Тэрнээс надад 70.000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /3хх-н 141-142/,
мөн шүүгдэгч Л.Б, Ж.М нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 324 дүгээр зөрлөг гэх газраас иргэн Р.Жын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.305.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Жын өгсөн: "...2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой 23 цагт хадлангаас ирэхэд манай үхрүүд бүрэн гэрийн гадна ирчихсэн байхаар нь саадаг үхрүүдээ саагаад хашааны гадна орхисон. Манай хөршийн үхрүүд ч цуг бас хоносон. Өглөө 05 цагт босоод үхрээ саасан тэгтэл 2 үнээ дутуу байхаар нь бэлчээд явсан юм байх гэж бодоод араас нь яваагүй ойрхон байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд хадландаа яваад орой ирэхэд нөгөө 2 үнээ ирээгүй манай бэр уг нь холдохгүй үнээнүүд байгаа юм та үхэртэй явахгүй юм уу гэхээр нь оройтоод хайгаагүй. Тэгээд маргааш өглөө нь 06 цагт үнээгээ хайгаад явж байтал Бумбатын урд хонхорт шувуу эргээд байхаар нь очоод үзтэл манай 2 үнээний толгой арьс шир сэвс нь байхаар нь шууд сумын төврүү цагдаад мэдэгдэхээр явсан. Сүүний чиглэлийн 9 настай бор зүстэй нийт 5 удаа тугалсан 1 үнээ, нөгөөх нь Америк сүүний чиглэлийн мөн Алтай үүлдрийн 5 удаа тугалсан сарман халзан бор үнээ хоёулаа нэг сааман дээрээ 10 л сүү доод тал нь гардаг манай үнээнүүдийн cop болсон үнээнүүд байгаа юм. Би үнээнүүдээ тус бүрийг нь 3 сая төгрөгөөр үнэлнэ." гэх мэдүүлэг /3хх-н 84-85 /,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "...Би одоо яг цаг хугацаагаа сайн санахгүй байна намар М намайг Батсүмбэр яваад ирье гээд бид хоёр миний 95-96 УБК улсын дугаартай марк-2 машинтай яваад Батсүмбэрийн төв орж байж байгаад орой Улаанбаатар хот руу гарахдаа замаараа Мэндээ гэх залууг үхэр янзлуулах гэж аваад 324 дүгээр зөрлөг дээр ирээд төмөр замын хажуу талд байсан үхрээс 2 үхэр тууж шарилын газарт аваачиж М, Мэндээ хоёр нядалсан. Би тухайн үед зам дээр зогсож байсан. Ингээд явж очиход хамтдаа гурвуулаа янзлаад махыг нь ачаад Улаанбаатар хотод авч ирээд М утсаар ченж дуудаж Тахилтын эцэс дээр приустэй эрэгтэй эмэгтэй ченж нар ирж гудамжинд махыг хиллэж зарсан байгаа. 2 үхрийн мах 700.000 төгрөг болоод надад 200.000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэнийг нь нөгөө хоёр хувааж авсан." гэх мэдүүлэг /3хх-н 117/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Мы өгсөн: "...Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орой Батсүмбэр суманд гэртээ байж байхад 17 цагийн орчимд хар марк-2 маркийн машинтай М, Б нар ирээд хоол хийлгэж идээд орой 20 цагийн үед 2 үхэр хийх гэсэн юм ахад нь мөнгөний хэрэг гараад байна гэж М хэлээд өөрийнхөө үхрээс янзлах гэж байгаа гэж хэлсэн. Ингээд намайг аваад 324 дүгээр зөрлөгийн орчимд очиж зогсоод хулгай хийх гэж байгаа талаараа М надад хэлээд ах нь араа өөрөө даана гэж хэлээд нүхэн гүүрээр төмөр замын зүүн тал руу гараад айлын гадаа хэвтэж байсан үхэр дээр М бид хоёрыг буулгаж өгөөд яваад өгсөн. Бид хоёр бор хар 2 тооны үхрийг нүхэн гүүрээр баруун тал руу нь гаргаж хүн тавьдгийн урд энгэр дээр аваачиж нядалж янзлаад махыг нь загсааж байгаад машиндаа ачаад Улаанбаатар хот руу ороод тахилтад ирээд М ченж утсаар дуудаад эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирж махыг нь худалдаж аваад М надад 100.000 төгрөг өгөөд тэр өдөртөө эгчийндээ очиж хоноод маргааш өдөр нь гэртээ харьсан." гэх мэдүүлэг /3хх-н 121/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Нямсүрэнгийн өгсөн: "...Би энэ хүмүүсээс О.М гэгчийг нь танина. Бусдыг нь ерөөсөө танихгүй. 2018 оны 9 билүү 10 сард байх яг хэдэн cap гэдгийг нь санахгүй байна. Намайг Хүчит шонхор зах дээр ажиллаж байхад үүрээр жижиг тэрэгтэй зах дээр ирээд машиндаа 2 хүнтэй байсан. Тэгээд надад 1 шулсан адууны мах зарсан. Тэгэхэд л анх танилцсан тэр үед надаас утасны дугаар асуугаад миний утасны дугаарыг аваад явсан. Надад адууны мах зарж байхдаа би Батсүмбэр суманд амьдардаг би өөрөө 100 үхэртэй манай ээж ах нар Батсүмбэрт байдаг мал малладаг намайг асуувал хэн ч андахгүй гэж хэлж байсан. Дараа нь дахиад 4-5 хоногийн дараа байх үүрээр М над руу дахиж утсаар яриад би Баянхошууны түлээ нүүрсний хашааг ажиллуулдаг юм, та эндээс ирээд 2 үхэр авчихуу гэхээр нь би тэгье гээд портер машин хөлслөөд утсаар Мтай холбогдож байгаад Баянхошуунд байдаг түлээ нүүрсний зах дээр очиход анх над дээр ирж адуу зарахдаа явж байсан машин дотор 2 үхрийн шулсан мах байсныг нь худалдаж авсан. Тэгэхэд машин дотор машин барьж байсан нэг настай ах, нэг багавтар залуу, бас халзан толгойтой туранхай залуу болон М байсан. Дахиад 6-7 хоногийн дараа өглөөний 7 цаг болж байхад М надруу утсаар яриад нэг үхэр байна гэхээр нь чи өөрөө аваад хүрээд ир надад унаа тэрэг алга байна гэсэн чинь би архи үнэртүүлчихсэн байна очиж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би зам дээрээс унаа хөлслөөд Баянхошуунд байдаг түлээ нүүрсний хашаан дээр очиход нөгөө жижиг тэргэнд 1 шулсан үхэр ачсан машин дотор настай ах болон өмнө 2 үхэр зарахад байсан багавтар залуу М гурав байсан. Дараа нь дахиад 6-7 хоногийн дараа байх үүрээр би Хүчит шонхор дээр мах аваад байж байхад над руу М утсаар яриад 5 үхэр байна авах уу гэхээр нь би одоо бол завгүй байна би завтай болохоор очиж авъя эсвэл чи өөр зарах хүн байвал гэж хэлсэн чинь 9 цагийн үед над руу дахиад залгаад би махаа өгөөгүй байна авах уу гэхээр нь би авъя дөхүүлээд ир гэсэн чинь би уучихсан байна машин барьж болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би машин хөлслөөд Мын утсаар заалгаж байгаад хотоос гараад 61-ийн гармын тэнд очиход замаас гараад хоосон хашаанд цагаан өнгийн дэлика машинтай 5 үхэр байна гэхээр нь худалдаж авсан. Дараа нь нэлээн удаж байгаад cap гарагийн дараа өглөө үүрээр 5 өнгөрч байхад над руу танихгүй дугаараас залгаад цагдаагаас ярьж байна. Чи хулгайн мах худалдаж авсан байна гэхээр нь юун хулгайн мах гэсэн чинь М гэж хүнээс худалдаж авсан байна гээд Мын утасны дугаарыг хэлсэн. Тэгэхээр нь би өө тийм би наад хүнээс чинь мах авч байсан гэж хэлсэн. Тэгсэн намайг хаана байна гэхээр нь би гэрээсээ гараад явж байна гэсэн чинь цагдаа ирээд авсан. Тэгээд цагдаагийн газар аваачаад хулгайн мах танд зарна гэсэн байна дахиж залгасан уу гэхээр нь тэр үед залгаагүй болохоор нь залгаагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газраас гараад явсан. Орой нь М нь надруу 16-17 цагийн үед залгаад би хоёр үхэртэй очъё авах уу гэхээр нь авахгүй гэж хэлчихээд утсаа таслаад нөгөө цагдаа руу яриад над руу сая М ярьсан намайг 2 үхэр авах уу гэхээр нь би авахгүй гээд хэлчихлээ гэсэн чинь цагдаа нь та худалдаж авна гэж хэл тэгээд хаана байгаа гэдгийг нь зааж өг гэхээр нь би буцаж М руу залгаад авъя хаанаас очиж авах юм бэ гэсэн чинь дөхөхөөрөө хэлье гэсэн. Тэгээд оройны 19 цаг өнгөрч байхад М залгаад нисэхийн тэнд хүрээд ир гэхээр нь цагдаад хэлсэн чинь цагдаа нь өөрөө машин гаргаж өгөөд энэ машинтай яв гээд тэр машинтай нь яваад Мтай утсаар холбогдож байгаад биогийн гүүрэн дээр хүрээд ир гэхээр нь биогийн гүүрэн дээрээс очиж худалдаж авсан. Тэгээд л цагдаа нар тэр хүмүүсийг бариад авсан. Эхлээд 1 тооны адуу өгөхдөө гарал үүслийн бичигтэй байсан. Тэр бичгийг нь хүчин шонхор захын хаалгаар орохдоо үүдэнд нь байсан захын байцаагчид хураалгаад махаа оруулдаг юм. Сүүлд нь надтай утсаар холбогдож уулзсан цагдаа тэр бичгээ олоод ир гэхээр нь би хүчит шонхор захын удирдлагуудтай очиж уулзсан чинь манайх нэг cap болоод тэр бичгүүдээ устгадаг гэж хэлсэн. Дараагийн 2 адуу болон 2 тооны үхэр, 1 тооны үхрийг нь авахад гарал үүслийн бичиг байгаагүй. Би тэр үхэр адуунууд дээр гарал үүслийн бичиг нь яасан юм бэ гэхэд би зуун үхэртэй өөрийнхөө малаас хийдэг хэн бичиг авах гээд цаашаа хэдэн км төв рүү явж байдаг юм гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл малчны тамгаа дараад зүсийг бичээд ирж байлдаа гэсэн чинь хэн тэр тамга кармаалаад явж байдаг юм гэж хэлж байсан. Би хулгайн гэдгийг нь мэдээгүй. Тэр хүмүүс гэрээсээ надад мах зарсан, мөн модны зах дээр мах зарж байхдаа манай эхнэр Налайхад авто ломбард ажиллуулдаг би өөрөө энэ модны захыг ажиллуулдаг гээд модны захад нүүрс мод оруулж байгаа зургаа хүртэл харуулаад байхаар нь би итгээд махыг нь худалдаж авсан." гэх мэдүүлэг /2хх-н 243-244/,
мөн шүүгдэгч С.Ө, Л.Б нар нь бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 366 дугаар километрийн 6 дугаар зуутад байрлах нүхэн гарцан доор иргэн Г.Эын эзэмшлийн шүдлэн насны үхэр, хязаалан насны үхэр, нийт 2 тооны үхрийг хулгайлан нядалж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эын өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 2-нд 2 тооны үхэрээ алдчихаад энэ тухай СХД-ийн 21-р хорооны цагдаа Оюунсанаа гэдэг хүнд хэлж тэмдэглүүлж байсан. Би өөрөө тус хорооны хэсгийн ахлагчаар 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын 2-ны өглөө үхрээ бэлчээрт гаргаад орой нь хураахад 6-н тооны үхэр маань алга байсан. Тэгээд тэр шөнөө хайгаад олоогүй харин маргааш нь 4 үхрээ бэлчээр дээрээс нь олж авчирсан. Үхрээ 2 өдөр хайгаад олоогүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-ний 15 цагийн орчим Оюунсанаа цагдаа танай үхрийг нүхэн гүүрэн доор нядалчихсан байж магадгүй юм байна, сая над руу төмөр замаас хүн ярьлаа гэж хэлэхээр нь газрыг нь заалгаж аваад Эхэн усны хөндий гэдэг газар буюу төмөр замын нүхэн гүүрэн очиж үзэхэд алга болсон үхрийг маань нядалчихсан байсан. 3 настай, 4 настай 2 тооны үхэр байсан. Үнээ л гэж хэлнэ дээ. Нэг нь тод ягаан, нөгөө нь алтай үүлдрийн халтар үнээ байсан. Хоёулангийнх нь баруун чих нь шоргоолжин имтэй /ухам гэж ойлгож болно/. Алдагдсан үхэрнийхээ хохирлыг л барагдуулж авмаар байна." гэх мэдүүлэг /4хх-н 172-173/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батбаярын өгсөн: "...Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 04-нд 14 цагийн орчим 366-р км-н 6-р зуутад замын дагуу үзлэг хийгээд явж байтал торон хашааг зүүн талд задлаад хаячихсан автомашины мөр тор руу орсон байдалтай байхаар нь очоод үзтэл 2 үхэр нядалсан байсан учраас цагдаад дуудлага өгсөн. Уг хашааг 2018 оны 10 дугаар сарын 02-нд үзэхэд хэвийн эвдрэл гэмтэлгүй байсан. Надад ондоо харсан үзсэн зүйл байхгүй." гэх мэдүүлэг /4хх-н 179/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Бын өгсөн: "...2018 оны 10 сарын эхээр 16 цагийн орчим би гэртээ байж байхад М над руу утастаад 5 шар дээр хүрээд ир, 61-ийн гармын тийшээ явчихаад ирье гэсэн. Би тэр үед зуух, яндан хийгээд байж байснаа тэрийгээ болиод өөрийнхөө 95-96 УБК улсын дугаартай Тоёота марк 2 загварын машинаа жолоодоод М дээр очсон. Тэгсэн чинь удалгүй Өлзийбаяр хүрээд ирсэн. Тэгээд бид гурав цаашаа 61-ийн гармын тийшээ явсан. Тэгж байтал хар замынхаа урд талд хогон дээр хэдэн үхрүүд явж байхаар нь Өлзийбаярыг буулгаад наад үхрээсээ туугаад яв гэж хэлсэн. Өлзийбаяр буугаад тэр үхрүүдээс 2 ширхэг үхрийг нь туугаад төмөр зам дагуулаад явж байгаад нүхэн гүүрний тэнд очих үед нь бид хоёр машинтайгаа урд нь түрүүлж гараад М машинаас түрүүлж буугаад төмөр замын торон хашааг тастаж үхэр орох зай гаргасан. Өлзийбаяр 2 үхрээ туугаад ирэхэд нь уг онгойлгосон нүхээр 2 үхрээ төмөр замын торон хашаан дотор оруулаад М хутга, заазуур, сүхээ аваад ажиллахаар болсон. Намайг машинаа жаахан холдуулж тавьчихаад буцаад ирэхэд нэг үхрийг нь унагаачихсан байсан. Үлдсэн нэгийг нь бид гурав нийлж цохиж унагаад ажилласан. Тэгээд үхрээ ажиллаж дууссаны дараа би хол аваачиж тавьсан байсан машинаа ойртуулж онгойлгосон торон хашаатай нийлж зогсоогоод 2 үхрийнхээ махыг нь машинд ачаад гэдэс, толгой, шийрийг нь тэнд нь үлдээгээд төмөр замаа дагаад эмээлт тал руугаа яваад 384 дүгээр гармын баруун талаар хар зам руугаа орсон. Тэгээд цаашаа 5 шарын дундуур байрнуудын дундуур явсаар 21 дүгээр хорооллын замаар ороод хойшоо Баянхошуу чиглэж яваад тойргийн ард талын хашаан дотор орж зогссон. Уг хашаанд М бид хоёр урьд нь мод шуудайлдаг байсан юм. За тэгээд зогсож байтал М утсаараа ченж рүү залгаж махаа өгнө гээд утсаар яриад ченж дуудсан. Тэр хооронд машинд байсан 1 шил архийг М, Өлзийбаяр хоёр хувааж уугаад жаахан согтсон байсан. Удалгүй ченж ирээд махыг нь аваад явсан. Тэр ченж нь эмэгтэй хүн байгаа харагдсан би танихгүй л дээ. Ченжэд махаа М өөрөө өгсөн болохоор би хэдэн төгрөгөөр өгснийг нь мэдэхгүй байна. Тэгээд Өлзийбаяр нэлээн согтоод бараг тасарчихсан байхад нь М надад бэлнээр 200.000 төгрөг өгөөд, өөрөө болохоор мөнгөө АТМ-д хийнэ гэсэн. Би Мтай хамт ATM ороод тэндээсээ явлаа гээд Маас салаад буцаад Өлзийбаяр дээр ирэхэд би харилаа гээд надаас салаад явсан. Нэг нь шаргал зүсмийн байсан, нөгөө нь бор өнгийн үхэр байсан шиг санаж байна..." гэх мэдүүлэг /4хх-н 244-245/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б, С.Ө, Н.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Ж.М, Р.Тт нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбүгдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Л.Быг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 7-н удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж, 13.293.300 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-шүүгдэгч С.Өыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 6-н удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж, 13.238.300 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-шүүгдэгч Н.Бг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 3-н удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлж, 10.650.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
-шүүгдэгч Ж.Мг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлж, 8.955.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-шүүгдэгч Р.Тыг бусадтай бүлэглэн, үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлж, 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-шүүгдэгч С.Гыг бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Өаас нийт 2.165.833 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт 433.333 төгрөг, хохирогч Ж.Гт 650.000 төгрөг, хохирогч И.Дд 1.082.500 төгрөгийг тус тус олгож, мөн тус шүүхийн барьцааны дансанд шүүгдэгч С.Өын байршуулсан 200.000 төгрөгийг тус данснаас гаргуулж хохирогч Г.Эд 50.000 төгрөг, хохирогч И.Дд 150.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэч Н.Бгээс нийт 1.945.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Гт 650.000 төгрөг, хохирогч И.Дд 1.295.500 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
Мөн тус шүүхийн барьцааны дансанд шүүгдэгч Р.Тийн тушаасан 480.000 төгрөгийг тус данснаар гаргуулж, хохирогч Л.Од 240.000 төгрөг, хохирогч Б.Цд 240.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Бын тушаасан 240.000 төгрөгийг хохирогч Б.Цд тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар цагаан саарал өнгөтэй үзүүрийг нь иртэй зүйлээр тасалсан мэт /5 мм-ийн диаметртэй бөөрөнхий хэлбэртэй, 90 см урттай, нэг талын үзүүрээс 32 см, нөгөө талын үзүүрээс 55 см зайд суларч, чангархааргүй, хөвөрч тайлагдахааргүй, гурвалжин зангидсан, зангилаанаас гарсан нэг үзүүр 16 см, нөгөө үзүүр 8 см урттай байх ба зангилаанаас гарсан үзүүр бага зэрэг сэмэрсэн/ даавуу материалтай олс 1 ширхэг тус тус хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М, С.Г, Р.Т нар энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ө 131 хоног, шүүгдэгч Л.Б 148 хоног, шүүгдэгч Ж.М 28 хоног, шүүгдэгч Н.Б 49 хоног тус тус цагдан хоригдсон ба шүүгдэгч С.Г, Р.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч Л.Б, Р.Т, С.Ө, Н.Б, Ж.М, С.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Р.Т, С.Г, Ж.М, Л.Б нар энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Р.Т, С.Г, Ж.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Т, С.Г, Ж.М нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул дээрхи хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Мөн шүүхээс шүүгдэгч Л.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шийдвэрлэв