Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1687

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У, улсын яллагч А.С, хохирогч Э.Б, шүүгдэгч Г.Бямбабаяр, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Бнь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ: “....” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б мэдүүлэхдээ: “...

а.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Болор-Эрдэнийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-8, 14-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Ундралын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 28-30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Намууны гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6244 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 970 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 41-42/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Бямбабаярын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 56-58/, хохирлын баримтууд /хх-н 59-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч Г.Бнь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Г.Б 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Э.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Болор-Эрдэнийн хохирогчоор өгсөн: “...

н.” гэх мэдүүлэг /хх-н 16/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Ундралын гэрчээр өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6244 дугаартай:

1. Э.Б биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи болон хацар, шанаад хаван цус хуралт, хүзүүний баруун хажуу талд шалбаралт, эрүүний зүүн нуманд хаван, уруулын дотор салст язарч цус хурсан гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 33/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б яллагдагчаар өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.878.095 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 2.782.796 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.