Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1699

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, улсын яллагч Б.А хохирогч Г.Ц, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.М, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт А.Б, Б.Б нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, А.Б,

2. Монгол улсын иргэн, Б.Б,  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Б, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн  ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” хүүхдийн цэцэрлэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “HP-Pavilion-15 I7” маркийн нөүтбүүк хулгайлж, 1.419.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ц мэдүүлэхдээ: “...Би тухайн цэцэрлэгт багш ажилтай. 2019 оны 03 дугаар сарын 8-ны өдөр би ажил дээрээ байсан чинь Баянзүрх дүүргээс шинжилгээ авах гэж эмч ирсэн. Хүүхдүүдийг үзэж байсан тул хаалга онгорхой байсан. Эмчтэйгээ төлбөр тооцоо хийх гэж орсон чинь ширээн дээр байсан нөүтбүүк байхгүй болчихсон байсан. 1.419.000 төгрөгийн хохирол учирсан. Хохиролд нэг ч төгрөг аваагүй байгаа.” гэв.

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-9/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цгийн өгсөн мэдүүлэг /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Саранцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Цогзолмаагийн өгсөн мэдүүлэг /хх-н 22-23/,  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-29, 94-95/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 55-56/, А.Б, Б.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 60-61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 100, 102/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс А.Б, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оньсон тоглоом” хүүхдийн цэцэрлэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “HP-Pavilion-15 I7” маркийн нөүтбүүк хулгайлж, 1.419.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч А.Б, Б.Б нарыг бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны “*****” хүүхдийн цэцэрлэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “HP-Pavilion-15 I7” маркийн нөүтбүүк хулгайлж, 1.419.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цгийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.Бын өгсөн: “...н.” гэх мэдүүлэг /хх-н 51/, 

Мөрдөн шалгах ажиллагаан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл "...олж тогтоов" /хх-н 15/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн нөүтбүүкийг 1.419.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-н 95/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзэв. 

Хохирогч Г.Ц нь учирсан хохирол болох 1.419.000 төгрөгийг шүүгдэгч нарын зүгээс барагдуулаагүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б, Б.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 68 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон 68 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар тэдгээрт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаандаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.