Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 572

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016-11-03      №572                 Хэрлэн сум

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                              Хэргийн индекс: 156/2016/00566/И
 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
      Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 5 дугаар багт оршин суух Мэргэд овогт Бадамхандын Батхуягийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймаг, Мөрөн сум 4 дүгээр багт оршин суух Чинзоригийн Батзориг /СО83120815/, Дансрандоржийн Шинэгэрэл /СО78123008/ нарт холбогдох
      Зээл, зээлийн гэрээний үүргийн 6 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
      Миний бие Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нартай 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нар нь төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн 3 000 000 төгрөг, түүний хүү болох 3 600 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөгийг хариуцагч Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нараас гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Б.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа:
       Миний зүгээс Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нарт холбогдуулан зээл, зээлийн гэрээний үүргийн 6 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний зүгээс Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нартай харилцан ярилцаж, зээл, зээлийн гэрээний үүргийн 6 600 000 төгрөгийн 1 600 000 төгрөгөөс татгалзаж, үндсэн мөнгө 3000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, хүү болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Д.Шинэгэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа:
      Би Б.Батхуягийн зээл, зээлийн гэрээний үүргийн 6 600 000 төгрөгийг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож Б.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлагын      1 600 000 төгрөгөөс татгалзаж, үндсэн мөнгө 3000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, хүү болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор төлөхөөр тохиролцож  эвлэрлийн гэрээ байгууллаа.
       Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүх зохигчдын тайлбар, тэдний 2016.10.28-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Батхуяг нь хариуцагч Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нарт холбогдуулан зээл, зээлийн гэрээний үүрэгт 6 600 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
      
      Нэхэмжлэгч Б.Батхуяг нь хариуцагч Д.Шинэгэрэлтэй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Б.Батхуяг нь нэхэмжлэлийн шаардлагын 1 600 000 төгрөгөөс татгалзаж, үндсэн мөнгө 3000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, хүү болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хариуцагч Д. Шинэгэрэлээс авахаар, хариуцагч Д. Шинэгэрэл нь үндсэн мөнгө 3000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, хүү болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор нэхэмжлэгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул  зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
      
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.    Нэхэмжлэгч Б.Батхуягаас зээл болон зээлийн гэрээний үүрэгт нийт 6 600 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Батхуяг, хариуцагч Д.Шинэгэрэл нар нь 5 000 000 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Б.Батхуягын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн     120 550 төгрөгийн тал хувь болох 60 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 60 275 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Батхуягт, хариуцагч Ч.Батзориг, Д.Шинэгэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжинд 60 275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батхуягт тус тус олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч тал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн  нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                             


ШҮҮГЧ                                   Ж. БОЛДБААТАР