| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1668/Э |
| Дугаар | 1725 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1725
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн “А” зочид буудлын караокед барменаар ажиллаж байхдаа орлогын мөнгөнөөс 495.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “Ноён Капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Бгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, хохирогчийн хүсэлт /хх-н 48/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн “А” зочид буудлын караокед барменаар ажиллаж байхдаа орлогын мөнгөнөөс 495.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч М.Бг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Амар” зочид буудлын караокед барменаар ажиллаж байхдаа орлогын мөнгөнөөс 495.000 төгрөгийг авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Н өгсөн: "...
." гэх мэдүүлэг /хх-н 33-34/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Б өгсөн: "...
н." гэх мэдүүлэг /хх-н 13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Бгийн өгсөн: "...Т
авчихсан юм.." гэх мэдүүлэг /хх-н 25-26/;
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч “Н” ХХК-нд учирсан хохирол болох 495.000 төгрөгийг шүүгдэгч М.Б нь төлж барагдуулсан, одоо ямар нэгэн гомдолгүй гэх албан бичиг /хх-н 48/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зйүлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.