| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00583/И |
| Дугаар | 575 |
| Огноо | 2016-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 575
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016-11-5 № 575 Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00583/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Баян-Овоо сумын 4 дүгээр баг, 1-1 тоотод оршин суух Хар ямаат овогт Агваанбалдангийн Лхагвасүрэнд холбогдох /РД:СД59020114/
3 234 003 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн зөвлөлийн дарга Ц.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сум хөгжүүлэх сангаас А.Лхагвасүрэнд 2011 оны 12 дугаар сарын 01-нд 7000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, сарын 0.25 хувийн хүүтэй харилцан тохиролцож зээлдүүлсэн.
Иргэн А.Лхагвасүрэн нь тухайн зээлийг, зээлийн гэрээний хавсралтанд зааснаар сар бүр төлж 2014 оны 12 дугаар сарын 02-нд 7000 000 төгрөгийн зээлийг 328 853 төгрөгийн хүүг төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 2 781 341 төгрөгийн зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна.
Иймд А.Лхагвасүрэнгээс төрийн мөнгө болох 2 781 341 төгрөгийн зээл, 146 020 төгрөгийн хүү, 306 642 төгрөгийн торгуулийн хүүний хамт нийт 3 234 003 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан 3 234 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний бие 3 234 003 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна гэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сан нь хариуцагч А.Лхагвасүрэнгээс 3 234 003 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 3 234 003 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сангийн иргэн А.Лхагвасүрэнгээс 3 234 003 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 3 234 003 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баян-Овоо сумын сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР
с