Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1727

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, улсын яллагч Б.Э, шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да Хүрээ” захын гадна иргэн Б маргалдан зүүн гарын сарвуу, зүүн чихийг хутгаар зүсэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бмэдүүлэхдээ: “....” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11660 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 23-26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас шүүгдэгч Ч.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да Хүрээ” захын гадна иргэн Б маргалдан зүүн гарын сарвуу, зүүн чихийг хутгаар зүсэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Ч.Б 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б өгсөн мэдүүлэг: “

.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бгийн хохирогчоор өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 6-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11660 дугаартай:

1. Б.Бгийн биед зүүн сарвуу, зүүн чихний өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 17/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Б яллагдагчаар өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 25-26/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдолтай гэх боловч хохирлын баримтаа хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь хохирлын талаарх баримт болон цаашид гарах эмчилгээний бусад зардлаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав