| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00585/И |
| Дугаар | 577 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 577
2016 оны 11 сарын 04 өдөр Дугаар 156/ШШ2016/00577
Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00585/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Биндэр сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Биндэр сумын 3 дугаар багт оршин суух Ухасай овогт Сүхбаатарын Алимаад холбогдох /РД:СЗ79102700/
1 481 038 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газрын дарга Р.Бадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас С.Алимаад 2011 оны 12 дугаар сарын 20-нд 1 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар 6 хувийн хүүтэй харилцан тохиролцож зээлдүүлсэн.
Гэтэл С.Алимаа нь 1 жилийн хугацаа дуусахад буюу 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үндсэн мөнгө болох 1 500 000 төгрөг түүний хүү болох 90 738 төгрөгөөс 109 700 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1 481 038 төгрөгийг хариуцагч С.Алимаагаас гаргуулж жижиг дунд бизнесийг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү,
Хариуцагч С.Алимаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Би Биндэр сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн шүүхэд гаргасан 1 481 038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний бие Д.Нарангаравтай ярилцан 1 481 038 төгрөгийг төлж барагдуулна гэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Биндэр сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь хариуцагч С.Алимаагаас 1 481 038 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч 1 481 038 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хэнтий аймгийн Биндэр сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн иргэн С.Алимаагаас 1 481 038 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 1 481 038 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Биндэр сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР