Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1731

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У, улсын яллагч Б.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Э шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, О.г

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Яллагдагч О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны 23 цаг 47 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, “Их Засаг” Их сургуулийн зүүн урд “Ирмүүн” хүнсний дэлгүүрийн хойд замд “Тоёота приус-20” маркийн 000 БНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.Сг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б мэдүүлэхдээ: “...

ж байна.” гэв

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-14/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 19-24/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-27/, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 32/,  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Багаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, хохирогчий хувийн байдлын баримтуд /хх-н 39-61/, гэрч Э.Цэцэгдэлгэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 64-65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1810 дугаартай цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 69-74/, “автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 82-86/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 93/, яллагдагч О.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 99-100/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 104/, О.Гы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 105-113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 114/, хохирлын баримтууд /хх-н 125-194/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас  О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны 23 цаг 47 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, “Их Засаг” Их сургуулийн зүүн урд “Ирмүүн” хүнсний дэлгүүрийн хойд замд “Тоёота приус-20” маркийн 65-28 БНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.Сугарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч О.Гыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны 23 цаг 47 минутын орчимд “Тоёота приус-20” маркийн 65-28 БНА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Р.С мөргөж, амь насыг нь хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Багийн  өгсөн: “...

гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 34-35/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ц өгсөн: “...

н.” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1299 дугаартай:

1. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн битүү гэмтлүүдийн улмаас нас барсан байна.

2. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил, судас хатуурал архаг өвчин тогтоогдлоо. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөхгүй.

4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн цээжний битүү гэмтлийн улмаас шоконд орж газар дээрээ нас баржээ.

5. Талийгаач нь АВО системээр (III) бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ ” гэх дүгнэлт /хх-н 49-52/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Энхболдын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 315 дугаартай мөрдөгчийн:

1. "жолооч О.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн" гэх магадлагаа /хх-н 90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Гы өгсөн "...2019 оны 08 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг 20 минутын орчимд өөрийн эзэмшлийн "Тоёота приус-20" маркийн, 65-28 БНА улсын дугаартай автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо гэр хорооллын туслах замаас нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад Баянзүрх дүүргийн Цайз захаас зүүнээс баруун тийш 40-50 км/ цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр явж байтал гэнэт хүн гарч ирээд би зогсож чадалгүй мөргөсөн. Автомашины гэрлийн гялбаанд ороогүй, үзэгдэх орчин чөлөөтэй, гадаа замын гэрэлтүүлэг асаалттай, автомашины хөдөлгөөн сийрэг байсан." гэх мэдүүлэг /хх-н 101-102/,

шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.Гыг Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг  зөрчин “Тоёота приус-20” маркийн 6527 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслыг жолоодон явахдаа явган зорчигч Р.Сугарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч О.Г ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 35.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 15.000.000 төгрөгийг төлж барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан талаар баримт хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч 35.000.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч 15.000.000 төгрөгийг төлж, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулсаныг шүүхээс хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч, хохирочийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсаныг эрүүгийн шүүх хуралдаанаар тус гэрээг батлах боломжгүй, харин дээрхи эвлэрлийн гэрээний дагуу хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж үзэх боломжтой байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.