Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1743

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, улсын яллагч Н.Г, шүүгдэгч /хохирогч/ Б.Б, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Б, 

2. Монгол улсын иргэн, Б.М,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Б, Б.М нар нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн * дүгээр хороо *** байрны ** тоотод маргалдан бие биедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-13/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11789 дугаартай дүгнэлт /хх-н 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11788 дугаартай дүгнэлт /хх-н 26/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Бийн өгсөн мэдүүлэг /хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Мын өгсөн мэдүүлэг /хх-н 42-44/, Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 45-57/, Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 72-79/, Б.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 83/, зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас шүүгдэгч Б.Б, Б.М нар нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 28а байрны 9 тоотод маргалдан бие биедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.М нарыг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн * дүгээр хороо *** байрны * тоотод маргалдан бие биедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Бийн хохирогчоор өгсөн: “...

руулсан." гэх мэдүүлэг /хх-н 9-13/

Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Мын хохирогчоор өгсөн: "... " гэх мэдүүлэг /хх-н 15-17/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11789 дугаартай:

1. Б.Мын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун суга, баруун далны цус хуралтууд, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-н 22/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11788 дугаартай:

          1. Б.Бийн биед хүзүү, цээж, уруул, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-н 26/,

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.М нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Б, Б.М нар нь бие биедээ хохирогч бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.