Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1744

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, улсын яллагч Б.Г, шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Мнь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *-** тоотод иргэн Б.Бмаргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь 2 удаа өшиглөж, хавсарч унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ: “...

зөвшөөрч байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 4-5/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 13-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 48-49/, хохирлын баримтууд /хх-н 59-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 30/,  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос шүүгдэгч Б.Мнь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн * дугаар хороо *-** тоотод иргэн Б.Бмаргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь 2 удаа өшиглөж, хавсарч унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Б.Мыг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн орчимд иргэн Б.Бмаргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь 2 удаа өшиглөж, хавсарч унагаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын хохирогчоор өгсөн: “...2

н.” гэх мэдүүлэг /хх-н 14-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтүвшингийн өгсөн: “...2

унагасан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8317 дугаартай

1. Б.Бын биед зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 20/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.