Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 581

 

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ


2016-11-17    №581       Хэрлэн сум

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
        
                                                                                                                                      156/2016/00589/И
               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
              Нэхэмжлэгч: Нидерланд улсын Амстердам хотод амьдарч буй Боржигон овогт Алинагийн Нямдашийн нэхэмжлэлтэй,
              Хариуцагч: Хэнтий аймаг Цэнхэрмандал сум, 4 дүгээр баг, Баян-Мод Хайлаастын 9-3 тоотод оршин суух, иргэн Лхамаажавын Билэг-Адъяад холбогдох
              
             “Гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                             
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:
   Нэхэмжлэгч А. Нямдаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
   Алина овогтой Нямдаш миний бие нь 1992 онд Л.Билэг-Адъяатай танилцаж улмаар 1992 оны 9 дүгээр сарын 13-нд гэрлэлтийн №696 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 1993 оны 8 дугаар сарын 8-нд охин Анударь, 1996 оны 6 дугаар сарын 01-нд охин Намуун нар төрсөн. Бид өөрийн гэсэн орон гэргүй, ээжийнхээ хажуу өрөөнд амьдарч байсан. бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж би гадаад улс руу гарч, 2 охин маань ээж дүү нарын асрамжинд өсч том болсон. Энэ 16 жилийн хугацаанд эцэг Л.Билэг-Адъяа нэг ч удаа хүүхдүүдтэйгээ уулзаж ирж байгаагүй. Одоо би Нидерланд улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд хэдийгээр эд хөрөнгийн маргаангүй, хүүхдүүд насанд хүрсэн ч миний бие захиргааны журмаар цуцлах боломжгүй, мэдүүлэг өгөх боломжгүй тул шүүхийн журмаар бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нямжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
 Алина овогтой Нямдаш нь Л.Билэг-Адъяагаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсээр дамжуулан гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    
                                                                                                                                                                                                                                                       
ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч А.Нямдаш нь хариуцагч Л.Билэг-Адъяагаас гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ  бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн уг татгалзлыг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.  
            
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
                                                     ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. А.Нямдашийн нэхэмжлэлтэй,  хариуцагч Л.Билэг-Адъяад холбогдох “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А. Нямдашаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 180000941 тоот данснаас 35 100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. Нямжаргалд буцаан олгосугай.
     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ                                 Ж.БОЛДБААТАР