| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00619/И |
| Дугаар | 583 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 583
2016 оны 11 сарын 21 өдөр Дугаар 156/ШШ2016/00583
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00619/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Биндэр сум, 2 дугаар багт оршин суух, иргэн Гурав овогт Дуламын Эрдэнэгэрэл /РД:СВ63060705/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хөдөө малтай байдаг, олон дахин нааш цаашаа явах чадахгүйгээс шүүх хуралд оролцох боломжгүй болоод байгаа тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 01-нээс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 01-нээс 1985 оны 7 дугаар сарын 31-нийг дуустал ногоочин, конторын галч, цэвэрлэгчээр, 1987 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын эмийн санд эрхлэгчээр тус тус ажиллаж байсан юм.
Иймд миний 1979 оны 6 дугаар сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 20-21х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гурав овогт Дуламын Эрдэнэгэрэл нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-нээс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-нээс 1985 оны 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд ногоочин, конторын галч, цэвэрлэгчээр, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын эмийн санд 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 03 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.Эрдэнэгэрэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Гурав овогт Дуламын Эрдэнэгэрэл нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-нээс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-нээс 1985 оны 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд ногоочин, конторын галч, цэвэрлэгчээр, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын эмийн санд 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 3 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн архивын тодорхойлолт /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1985 оны №58 дугаартай тогтоол /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны №30, 70, 66 дугаартай тушаал /хх-ийн 8-10х/, Хэнтий аймгийн Аптекуудыг удирдах конторын даргын 1987 оны №54, 1989 оны №51, 1990 оны №33 дугаартай тушаалууд /хх-ийн 13-15х/, гэрч Г.Баатарчулуун, Ч.Алтанцаг нарын мэдүүлэг /хх-ийн 24-25х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гурав овогт Дуламын Эрдэнэгэрэл /РД:СВ63060705/-ийг Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-нээс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-од нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 01-нээс 1985 оны 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд ногоочин, конторын галч, цэвэрлэгчээр, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын эмийн санд 1987 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 03 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР