| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00660/И |
| Дугаар | 585 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 585
ШИЙДВЭР
2016-11-21 № 585 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00660/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 19 дүгээр байрны 194 тоотод оршин суух, иргэн Боржигин овогт Гомбын Хишигдэлэг /РД:СЮ56021019/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Хишигдэлэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бор-Өндөр суманд амьдардаг бөгөөд явганаас унан хөлөө бэртээснээс шүүх хуралд оролцох боломжгүй болоод байгаа тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Хишигдэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж 1979 оны 7 дугаар сарын 10-наас 1981 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын тушаалаар Хэнтий аймгийн Мөрөн сумын үйлдвэрлэл туршлагын станцад зоотехникчээр, 1981 оны 08 дугаар сарын 01-нээс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мөрөн сумын “Оч” нэгдлийн ерөнхий зоотехникчээр, 1985 оны 03 дугаар сарын 01-нээс 1988 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн даргаар, 1988 оны 7 дугаар сарын 16-наас 1990 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мал аж ахуйн туслах аж ахуй хариуцсан зоотехникчээр, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн үйлдвэрлэл бэлтгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад цус харван группт орсон юм.
Иймд миний 1979 оны 7 дугаар сарын 10-наас 1991 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 16х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигин овогт Гомбын Хишигдэлэг Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж 1979 оны 7 дугаар сарын 10-наас 1981 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын тушаалаар Хэнтий аймгийн Мөрөн сумын үйлдвэрлэл туршлагын станцад зоотехникчээр, 1981 оны 08 дугаар сарын 01-нээс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мөрөн сумын “Оч” нэгдлийн ерөнхий зоотехникчээр, 1985 оны 03 дугаар сарын 01-нээс 1988 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн даргаар, 1988 оны 7 дугаар сарын 16-наас 1990 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мал аж ахуйн туслах аж ахуй хариуцсан зоотехникчээр, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн үйлдвэрлэл бэлтгэлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Г.Хишигдэлэгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигин овогт Гомбын Хишигдэлэг Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж 1979 оны 7 дугаар сарын 10-наас 1981 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын тушаалаар Хэнтий аймгийн Мөрөн сумын үйлдвэрлэл туршлагын станцад зоотехникчээр, 1981 оны 08 дугаар сарын 01-нээс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мөрөн сумын “Оч” нэгдлийн ерөнхий зоотехникчээр, 1985 оны 03 дугаар сарын 01-нээс 1988 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн даргаар, 1988 оны 7 дугаар сарын 16-наас 1990 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мал аж ахуйн туслах аж ахуй хариуцсан зоотехникчээр, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн үйлдвэрлэл бэлтгэлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, 1979 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5-6х/, гэрч Б.Түмэнхишигийн мэдүүлэг /хх-ийн 19х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Гомбын Хишигдэлэг /РД:СЮ56021019/--ийг Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөж 1979 оны 7 дугаар сарын 10-наас 1981 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын тушаалаар Хэнтий аймгийн Мөрөн сумын үйлдвэрлэл туршлагын станцад зоотехникчээр, 1981 оны 08 дугаар сарын 01-нээс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Мөрөн сумын “Оч” нэгдлийн ерөнхий зоотехникчээр, 1985 оны 03 дугаар сарын 01-нээс 1988 оны 7 дугаар сарын 16-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн хэлтсийн даргаар, 1988 оны 7 дугаар сарын 16-наас 1990 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мал аж ахуйн туслах аж ахуй хариуцсан зоотехникчээр, 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлийн үйлдвэрлэл бэлтгэлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Хишигдэлэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР