| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00659/И |
| Дугаар | 586 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 586
ШИЙДВЭР
2016-11-21 №586 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00659/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 11-18 тоотод оршин суух, иргэн Төдөгтий овогт Банзрагчийн Ариунаа /РД:СЭ61072364/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б. Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие 1983 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Галшар суманд 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр гарч тус сумын Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баян-бадрал” бригадад саальчнаар гарч 1983 оны 6 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй ажиллаж байсан боловч ажилласан жил хүрэхгүй байна. Архиваас ажилласан жилийн материалууд дутуу гарсан. 2012 дугаар сарын 10-нд гэр шатахад хөдөлмөрийн дэвтэр цуг шатаж ажилласан жилээ нотлох баримтгүйгээс улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох боолмжгүй болоод байна.
Иймд миний 1983 оны 6 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 17х/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төдөгтий овогт Банзрагчийн Ариунаа нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баян-бадрал” бригадад 1983 оны 06 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Ариунаагийн ажилласан байсан байдлыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Төдөгтий овогт Банзрагчийн Ариунаа нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баян-бадрал” бригадад 1983 оны 6 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл болон тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны №28 дугаартай тушаал /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргын 1985, 1986, 1989 оны № 40,31,128 дугаартай тушаалууд /хх-ийн 9-12х/, гэрч Ж.Жанлавдорж, Д.Ганцэцэг нарын мэдүүлэг /хх-ийн 17-19х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Төдөгтий овогт Банзрагчийн Ариунаа /РД:СЭ61072364/-г Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдлийн Баян-бадрал бригадад 1983 оны 06 дугаар сарын 15-наас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ариунааг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР