| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1657/Э |
| Дугаар | 1764 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Долгион |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1764
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганбаяр, улсын яллагч /томилолтоор/ Б.Долгион, шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мандахнарангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Э,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Э нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 6.89 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны *** байрны *** тоотод биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ: “...” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-27/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 28-29/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.М-гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4852 дугаартай дүгнэлт /хх-н 45/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4856 дугаартай дүгнэлт /хх-н 63/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4851 дугаартай дүгнэлт /хх-н 67-68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 102/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 104/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Эээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 143-144/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 145/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 153-154/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокуророос яллагдагч П.Э нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 6.89 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны *** байрны **** тоотод биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч П.Эийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 6.89 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны *** байрны ** тоотод биедээ хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Эийн биед үзлэг хийсэн "... гялгар уутны хамт 6.8 грамм жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлийг хураан авсан..." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 25-27/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4851 дугаартай "... П.Эийн биенээс хураагдсан 6.8 грамм өвс мэт ургамал" гэж хаягласан нунтаг, хар ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. ...ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтдаг болно." гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-н 67-68/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Эийн өгсөн "..." гэх мэдүүлэг /хх-н 77-79/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч П.Эийг НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлбөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9, тетрагидроканнабинолын агууламжтай, 6.89 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, биедээ хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч П.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу Эрхэсийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх26-28/, Эрхэсийн шээсэнд “...мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх бодис илрэхгүй байна” гэсэн Шинжээчийн 4856 дугаартай дүгнэлт /хх63/ зэргийг харгалзан үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа тугалган цаас 2 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, гялгар уутны хамт 6.89 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарыг шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.