Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 588

 


ШИЙДВЭР
2016-11-22    №588    Хэрлэн сум


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00631/И
       Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 8 дугаар багт оршин суух, иргэн Тангууд овогт Зундуйжамцын Ганбаатар /РД:СТ63030714/-ын нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З. Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.        
   

ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч З.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1981 оноос 1983 оны хооронд Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн малчнаар ажиллаж байсан. Өндөрхаан сангийн аж ахуйн 1981 оноос өмнөх санхүүгийн баримт, Тахилгат ХХК-ийн баримт шилжиж ирээгүйгээс улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох боолмжгүй болоод байна.
         Иймд миний 1981 оноос 1983 оны хооронд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:
               Нэхэмжлэгч Тангууд овогт Зундуйжамцын Ганбаатар /РД:СТ63030714/ нь 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 0149 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч З.Ганбаатарын ажилласан байсан байдлыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Тангууд овогт Зундуйжамцын Ганбаатар /РД:СТ63030714/ нь 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 0149 дүгээр ангид хугацаат     цэргийн алба хааж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл болон тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны №28 дугаартай тушаал /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн даргын 1981 оны №170, 1983 оны №18 дугаартай тушаалууд /хх-ийн 5-6х/, гэрч Р.Ванчинхүүгийн мэдүүлэг /хх-ийн 25х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.          
                
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тангууд овогт Зундуйжамцын Ганбаатар /РД:СТ63030714/-ыг 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 0149 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байдлыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оюунтүлхүүрийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР