Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 590

 


                                                    ШИЙДВЭР


2016-11-22       № 590    Хэрлэн сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00639/И
       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баян-Адарга сумын 1 дүгээр багт оршин суух, иргэн Сайнбилэг овогт Сэдэдийн Оюунгэрэл /РД:СВ66101702/-ийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхномин нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:
         Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлд малчин, тууварчнаар ажилласан.Одоо би хүүхдээрээ тэтгэвэр гарах нас болсон бөгөөд архивын тасгаас 1985 оноос 1990 оны цалингийн түүвэр гарахгүйгээс тэтгэврээ тогтоолгох боломжгүйд хүрээд байна.
         Иймд миний 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тотгоож өгнө үү гэжээ./хх-ийн 1, 21х/

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Оюунгэрэлийн 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсныг хэрэгт цугласан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
          
       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Сайнбилэг овогт Сэдэдийн Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Улаан-Од” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч С.Оюунгэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Сайнбилэг овогт Сэдэдийн Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Баян-адрага сумын “Улаан-Од” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны №45 дугаартай тушаал /хх-ийн 6х/, нэхэмжлэгч С.Оюунгэрэлийн хөдөлмөрийн дэвтр /хх-ийн 7-8х/-ийн хуулбар, №28, 03 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 13х/, гэрч Г.Баатар-Охин, Ж.Алтангэрэл нарын мэдүүлэг /хх-ийн 24,26х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Сайнбилэг овогт Сэдэдийн Оюунгэрэл /РД:СВ66101702/-ийг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Улаан-Од” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, тууварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С. Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР