| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1781/Э |
| Дугаар | 1822 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1822
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, улсын яллагч Б.Г, шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.М,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Мнь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Ургах Наран” хотхоны урд байрлах мал худалдаалах цэг дээр ямаа зарж байсан иргэн А.А 1 тооны ямаа 100.000 төгрөгөөр бодон авч, мөнгийг нь хотод очоод Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлж залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ммэдүүлэхдээ: “...
гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор А.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Доржпаламаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Баасандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-18/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Мээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/, хохирол төлсөн баримт /хх-н 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54, 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч Н.Мнь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Ургах Наран” хотхоны урд байрлах мал худалдаалах цэг дээр ямаа зарж байсан иргэн А.А 1 тооны ямаа 100.000 төгрөгөөр бодон авч, мөнгийг нь хотод очоод Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлж залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Мийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Ургах Наран” хотхоны урд байрлах мал худалдаалах цэг дээр ямаа зарж байсан иргэн А.А 1 тооны ямаа 100.000 төгрөгөөр бодон авч, мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Аийн өгсөн: “...
” гэх мэдүүлэг /хх-н 9-10/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д өгсөн: “...
а
” гэх мэдүүлэг /хх-н 30/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Мийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 100.000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх-н 52/ байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Мнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Мнь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 801 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд дээрхи торгуулийн ялыг төлөх хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.