Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/01105

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/01105

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б.Б

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж, Н.Шнд холбогдох

 

Н.Шны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Золбоо, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1963 тоот шүүгчийн захирамжаар Анар Тулга ХХК-иас 125.487.343,99 төгрөг гаргуулж Улаанбаатар банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Н.Шны 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 тоот "Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэх явцад:

Н.Шн дээр тогтоол үйлдсэн атал Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо 220 мянгат 23-6 тоотод үйлдэж буй мэтээр үйлдэж буй нь бодит байдалд нийцэхгүй байна.

Төлбөр төлөгч Анар Тулга ХХК-ийн өөрийн өмч болох Харуул-үйлдвэрийн барилга дэд өртөө, үйлдвэрлэлийн зориулалттай газар, хавтангийн тоног төхөөрөмж гэх мэтчилэн төлбөрийн үнийн дүнд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний барьцаа хөрөнгө байсаар атал хуулийн этгээдийн өмч биш гуравдагч этгээд болох иргэн Б.Б.Бы Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат 23 дугаар байр, 61 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэх явцад 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Дэлгэрмөрөн нь хуулийн этгээдийн өмчийг битүүмжлэх хүсэлт, иргэдийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхгүй байх санал гаргасаар атал, тогтоолын хавсралтанд энэ тухай тэмдэглээгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох заалтыг зөрчин хөндлөнгийн гэрчийн оролцуулах эсэх талаар төлбөр төлөгчөөс санал аваагүй, хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй атал Б.Амгаланбаатар Э.Энхбаяр нарыг оролцуулсан мэт гарын үсэг зуруулж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.4, 30.5 заалтуудыг зөрчжээ. Мөн дээрх хуулийн заалтуудыг зөрчсөнөөс гадна бусад холбогдох хууль тогтоомжийн зөрчиж байна.

Иймд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 тоот Сүхбаатар дүүргийн 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Дэлгэрмөрөнгийн Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1963 дугаар шийдвэрээр Анар тулга ХХК-иас 125.880.005 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3-т хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат, 23 дугаар байр, 61 тоот, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол,15 дугаар байр78 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Апбадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар заасан.

Шийдвэр гүйцэтгэгч Ц.Дэлгэрмөрөн төлбөр төлөгч Анар тулга ХХК-ийн захирал Б.Бадрахад шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/256, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 154/256, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 154/256 тоот мэдэгдлүүдийг гардуулан өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар дээрх барьцаа хөрөнгийг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 тоот битүүмжпэх тогтоолоор битүүмжилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч Н. Уранчимэг нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот Улсын байцаагчийн актаар 2 өөр дүүрэгт байрлах барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг нэг тогтоолоор битүүмжилсэн тул дээрх 03/257 тоот эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/271 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгийг дахин битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан байна.

Төлбөр төлөгч Анар тулга" ХХК нь үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гарган хугацаа хожиж, шүүхийн шийдвэртэй төлбөрийг 2013 оноос өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээ 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдаж, Анар тулга ХХК төлбөрөө төлөөгүй учраас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Анар тулга ХХК-иас төлбөрийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Энэ орон сууц нь зээлийн барьцааны хөрөнгө байгаа юм. Анар тулга ХХК нь шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж захирамжлах хэсэгт заасан байгаа. Өмнөх шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэгтэх ажиллагааг анх алдаатай явагдаж байсныг ахлах шийдвэр гүйцэтгэгч засч залруулаад цааш нь хуулийн дагуу хэвийн явуулсан байгаа. Энэ талаарх баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж 2013 оноос өдийг хүртэл хэргийг удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч Н.Шнд холбогдуулж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1963 дугаар захирамжаар Анар тулга ХХК-иас 125.880.005 төгрөг гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 778 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, түүний дагуу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Н.Шнаас 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар Улсын байцаагчийн актаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 15 дугаар байрны 78 тоот орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байр 61 тоот орон сууцыг битүүмжилсэн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/257 дугаартай эд хөрөнгийн битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай гэж хүчингүй болгосон байна.

 

2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байр, 61 тоот орон сууцыг хураан авсан бөгөөд уг ажиллагааны тогтоолд Б.Б.Б нь гарын үсэг зурахаас татгалзсан байна.

 

Хариуцагч Н.Ш нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.Б.Бы оршин суугаа хаягийг тодруулах зорилгоор эрэн сурвалжлуулж байсан, нэхэмжлэгч нь Н.Шнаас эрэн сурвалжилж хүмүүс ирж, тэдэнтэй Н.Ш орсон гэх тайлбараар үзэхэд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах талаар бүхий л талын арга хэмжээг авсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 онд эд хөрөнгө хураах болох битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдэж байсан. Энэхүү үйл баримтад талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байгаа тохиолдолд уг ажиллагаанд биечлэн оролцож, өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжтой юм.

 

Н.Шны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байр 61 тоот орон сууцыг хураан авах ажиллагаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

115 115.1, 115.2.3, 116, 118-

:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажлбаны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/06 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 23 дугаар байр 61 тоот орон сууцыг хураан авах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ؿ 120 120.2- , .

 

3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР