Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1825

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, улсын яллагч Т.Ж, шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, П.О, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.О нь **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр ***** орчим ***** УБИ улсын дугаартай Ниссан Портер маркийн автомашинд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.    

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-4/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-н 10-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Б-иас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21/, Модны Экологи-Эдийн засгийн үнэлгээ /хх-н 25-27/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар П.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-н 48/, хохирол төлсөн баримт /хх-н 50/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайханаас шүүгдэгч П.О нь ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр **** орчим **** УБ улсын дугаартай Ниссан Портер маркийн автомашинд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.       

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч П.Оыг **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр **** орчим ***** УБИ улсын дугаартай “Ниссан Портер” маркийн автомашинд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогбаатарын өгсөн: “..." гэх мэдүүлэг /хх-н 25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Багабандийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Оийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Очир нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирлыг төлж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч П.От ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “ямаха” брэндийн цахилгаан хөрөөг эзэмшигчид нь буцаан олгохоор, мөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,  УБИ улсын дугаартай “Ниссан Портер” маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.