Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2016/01158

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.О

 

Хариуцагч: П.Г 

                 

 Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч П.П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Санжсүрэнгийн С.О миний бие 1994 онд Пунцагийн П.Гтэй танилцаж улмаар 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтийн 784 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1995 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Болор төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй харьцааны улмаас 1998 оноос тус тусдаа амьдрах болсон билээ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Пунцаг овогтой П.Г би Санжсүрэн овогтой С.Оийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад 18 жил болж байна. Цаашид ч хамтран амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                              

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.С.О нь П.П.Гт холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.С.О, хариуцагч П.П.Г нар нь 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 1995 оны 12 дугаар сарын 11 өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 1995 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Болор төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний лавлагаагаар, охин Г.Болорын иргэний үнэмлэхний лавлагаагаар хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Нэхэмжлэгч С.С.О, хариуцагч П.П.Г нар нь тусдаа амьдраад 18 жил  болсон, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч С.С.О, хариуцагч П.П.Г нар нь  хүүхдийн асрамж болон хамтран өмчлөх дундын өмчийн маргаангүй болохыг дурдав.

 

            Нэхэмжлэгч С.С.От 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн боловч нэхэмжлэгч С.С.О нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Санжсүрэнгийн С.О /РД:ЧТ 72040309/, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 4-9 тоотод оршин суух Авид овогт Пунцагийн П.Г  /РД:ХВ71091374/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар С.С.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.П.Гээс 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.С.От  оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР