| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0010/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 10
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч У.А,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өмнөговь аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Шүр-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овгийн У.А холбогдох 1928003070185 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч У.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 2-2 тоотод гэртээ 2 нас 9 сартай, охин А.Тнүүр болон өгзгөнд нь алгадаж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би завгүй байсан учраас хүүхдээ өөрөө авч чадаагүй юм. Оро намайг гэртээ очоод байж байхад манай хүүхэд шалтгаангүй уйлаад байсан. Тэгэхээр нь хашираах гээд бөгсөн дээр нь алгадсан. Орой унтах гэж байхад харахад улайсан байсан. Маргааш өглөө нь харин хөхөрсөн байсан гэв.
Гэрч Д.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Амаржаргалтай гэр бүл болоод 2 жил гаран болж байна. ТөгсЭрдэмийг 9 сартай байхад нь бид хоёр гэр бүл болсон түүнээс хойш хамт амьдарч байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өглөө манай эхнэр Амаржаргал, А.Тцэцэрлэгт нь хүргэж өгсөн харин орой цэцэрлэгээс нь манай ээж авсан чинь ТөгсЭрдэм уйлаад явахгүй гээд байна чи хүүхдээ ирж ав гээд надруу утасаар ярьхаар нь би очиж авсан тэгээд гэртээ хариад байж байтал манай эхнэр ажлаа тарж ирээд унтацгаах гэж байхад манай охин зөрүүдлээд уйлаад унтахгүй байхаар нь Амаржаргал чимээгүй болгох гээд алгадаж байсан тэгж байгаад ТөгсЭрдэс өөрөө уйлж уйлж байгада чимээгүй болсон юм тэгээд унтахад хацар л улайчихсан байсан маргааш өглөө нь босоход хүүхдийн баруун, зүүн хацар дээр нь хөхөрсөн байсан тэгээд ээж нь цэцэрлэгт нь хүргэж өгсөн...” гэжээ /хх-19/,
Гэрч Ц.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Даланзадгад сумын 9 дүгээр Цэцэрлэгт бүлгийн багшаар ажилладаг. Манай ангид А.Т гэдэг хүүхэд 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээс эхэлж явж байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өглөө А.Т ээж нь хүргэж ирсэн юм тэгэхэд А.Т хацар нь хөхөрч хавдсан, хонго гуя нь хөхөрсөн байхаар нь ээжээс нь яагаад хөхөрсөн юм бэ гэж асуусан чинь ээж нь манай нөхөр алгадсан гэж хэлчихээд явсан тэгээд би хүүхдийн эмчид үзүүлээд цагдаад хандаж мэдээлэл өгсөн...” гэжээ /хх-21/,
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...А.Т биед хоёр талын хацар-шанаа, зүүн өгзөг дэх цус хуралтгэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/,
Шүүгдэгчийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэшүүлэх дипломын хуулбар /хх-36-37/,
Чонос овгийн А.Т төрсний гэрчилгээний хуулбар /хх-38/,
Сэтгэшгүй хойч ХХК-ийн албан бичиг /хх-39/,
Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-40/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-49-56/ зэрэг болно.
Шүүгдэгч У.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 2-2 тоотод гэртээ 2 нас 9 сартай охин А.Т нүүр болон өгзгөнд алгадаж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч У.Аын мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч У.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 2-2 тоотод гэртээ 2 нас 9 сартай төрсөн охин А.Тийг уйлж зөрүүдлээд байна гэх шалтгаанаар нүүр болон өгзгөнд нь алгадан зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “...Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан.
Насанд хүрээгүй хохирогч А.Төгс-Эрдмийг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн бол төрсөн эх болох шүүгдэгч У.А мөн гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд асрамж, хамгаалалтад байгаа этгээд хамаарах ба насанд хүрээгүй хохирогч А.Тнь шүүгдэгчийн У.Аын асран хамгаалалтад байгаа гэр бүлийн гишүүн юм.
Шүүгдэгч У.А нь төрсөн охинА.Тбие махбодид халдан зодсон үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол /гэмтэл/ болох нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...А.Тбиед хоёр талын хацар-шанаа, зүүн өгзөг дэх цус хуралтгэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-26/ гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч У.А ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан.
Иймд шүүгдэгч У.А ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд улсын яллагч шүүгдэгч У.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүх шүүгдэгч У.А ын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, насанд хүрээгүй хохирогч 2 нас 9 сартай охин А.Т эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг, жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар заасан ба шүүгдэгч У.А д тус үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч У.Аыг бага насны хүүхэдтэй гэж үзэх хэдий ч хүүхдээ хөдөө эцэг, эх рүүгээ явуулсан, цэцэрлэгт хүмүүжүүлдэг талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн тул насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзсэн болно.
Хохирогчийн хуульгомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч У.Аыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч У.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овгийн У.А г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч У.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч У.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч У.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ