| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн 1902 00794 0276 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.0762 граммыг “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг бодисоо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Эрдэнэбаярт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа маш их ойлгосон. Хар тамхины талаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд лекц, сургалт орсон байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би нийгэмд хор хөнөөлтэй мансууруулах бодис хэрэглэсэндээ үнэхээр их харамсаж байна. Ар гэр болон гэр бүлийнхээ хүмүүсээс уучлалт гуймаар байна. Монгол улсынхаа хуулийг зөрчсөндөө харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол” /хх-1/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол” /хх-2-3/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7, 8-9/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10,11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-12-13, 14-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-19/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 161-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22, 23/, гэрч А.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5517 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29, 30/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5512 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32, 33/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5513 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35, 36/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5520 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38, 39/, шүүгдэгч Б.Б ий урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, Б.Б ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-84-85/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1242 дугаартай дүгнэлт /хх-97/, шүүгдэгч Б.Б ий хувийн байдлын тухай баримтууд /хх-66-75/, шүүгдэгч Б.Б ий гаргаж өгсөн баримтууд /хх-129-141/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.0762 граммыг “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг бодисоо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Эрдэнэбаярт өгсөн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Эрдэнэбаярын өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 20:00-21:00 цагийн үед Б.Б тэй Циркийн хажууд уулзсан. Тэгээд Б.Б бид хоёр “Алтай” хотхон Б.Б ий гэрт очоод хүүхдийг нь салхилуулсан. Тэгээд бид хоёр жаахан байж байгаад салсан. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 08:00 цаг өнгөрч байхад Б.Б ий манай гэрт ирээд бид хоёр Б.Б ий Орос найз Сергейгийн гэр рүү явсан. Тэгээд Б.Б ий машинтай явсан ба явах замдаа Б.Б жижиг шилтэй мөс зэргийг сорох уу гээд надад өгөхөөр нь би аль алинаас нь нэг удаа сорсон. Гэрийнх нь гадаа очоод Б.Б гэрт нь үлдсэн бөгөөд би гадна нь машинд үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гэр нь рүү нь орох гээд явж байтал цагдаа шалгана гэж аваад явсан. Сергейн гэрт цагдаатай хамт ороход баахан ууттай байсан. Бас хайрцагтай юмнууд байсан. Б.Б мансууруулах бодисуудыг хаанаас олж авсан талаар надад хэлээгүй. Би Б.Б ийг Сергейгээс авсан гэж ойлгосон...Мөн уг зүйлийг хэрэглэсний дараа Б.Б шавар гэдэг зүйл гаргаж ирээд “манай орос найз хэрэглэж үзээрэй” гэж хэлээд өгсөн. “Аз жаргалтай болгодог, өөрийн эрхгүй инээлгэдэг” гэж хэлээд өөрөө хэрэглэхээр нь би сонирхоод бас ганц хоёр сорчихсон юм.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5517 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Буянжаргалын Билгүүн” гэж хаягласан 50 мл орчим шээсийг хуванцар саванд хийж битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Буянжаргалын Билгүүн” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илрэв.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.
4. Метамфетамин /МАМР/ нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /хх-29/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-30/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5512 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн NJ 4007217 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 гэж дугаарласан шавар мэт зүйл нь 0.0762 грамм, зип лок түгжээтэй жижиг гялгар уут нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шилний толгой мэт зүйл нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан шавар мэт зүйлд делта тетрагидроканнабинол илэрсэн.
3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.
4. Шинжилгээнд ирүүлсэн NJ 4007217 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 2 гэж дугаарласан шавар мэт зүйл нь 0.0762 грамм, зип лок түгжээтэй жижиг гялгар уут нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шилний толгой мэт зүйл метамфетамин илэрсэн.
5. Метамфетамин /МАМР/ нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /хх-32/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-33/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5513 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн АТ4233713 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тугалган цаас нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн АТ4233713 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
4. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /хх-35/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-36/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5520 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд “Эрдэнэбаяр УХ90040371 2019.09.30” гэж хаягласан 70 мл орчим шээсийг хуванцар саванд хийж битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэбаяр УХ90040371 2019.09.30” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илрэв.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.
4. Метамфетамин /МАМР/ нь 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.” /хх-38/ гэх дүгнэлт,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ий яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбаяртай уулзаад гадуур явж байхдаа тамхи татаж байхдаа Сергейгийн өгсөн шавар гэх зүйлийг санаад Эрдэнэбаярт үзүүлээд манай орос найз өгсөн юм. Хэрэглэж үзэх үү гэсэн чинь Эрдэнэбаяр зөвшөөрсөн юм.” /хх-56-87, 111-112/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.0762 граммыг “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг бодисоо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Эрдэнэбаярт өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч А.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5517, 5512, 5513, 5520 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1242 дугаартай дүгнэлт болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б ий 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.0762 граммыг “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, уг бодисоо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Эрдэнэбаярт өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Б ий гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б ий үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 2 хоног баривчлагдсан ба бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан АТ4233713 серийн дугаартай хуйлсан тавьтын мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, Б.Б ий унаж явсан автомашинд хийсэн үзлэгээр хураан авч 2 гэж дугаарласан, 0.0762 грамм жинтэй шавар мэт зүйл, 3 гэж дугаарласан №34007217 серийн дугаартай хуйлсан зуутын дэвсгэрт, зиллок түгжээтэй жижиг уут тарианы усны шилний толгой зэрэг эд зүйл /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.
Мөн Б.Б д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
5. Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь 2 хоног хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан АТ4233713 серийн дугаартай хуйлсан тавьтын мөнгөн дэвсгэрт, тугалган цаас, Б.Б ий унаж явсан автомашинд хийсэн үзлэгээр хураан авч 2 гэж дугаарласан, 0.0762 грамм жинтэй шавар мэт зүйл, 3 гэж дугаарласан №34007217 серийн дугаартай хуйлсан зуутын дэвсгэрт, зиллок түгжээтэй жижиг уут тарианы усны шилний толгой зэрэг эд зүйлс /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС