| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0024/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/20 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч *******, хохирогчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2020 оны 01 сарын 2-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Ховд аймгийн т сумын багийн нутаг дэвсгэрт байрлах айлын орон сууцны тоотод өөрийн эхнэр ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч овогт ийн ын/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө ******* шинэ жилд оролцчихоод ирээд намайг унтуулахгүй сэрээгээд “хоёулаа ярилцъя” гээд “2017 онд надтай жүжгийн дуу хамт дуулсан залуутай таарлаа, чамайг тэр залуутай явалддаг гэж хүмүүс ярьж байна” гээд янз бүрийн юм яриад надтай хэрэлдсэн.Би аав руугаа ярина гээд утсаа автал миний утсыг булааж аваад миний баруун хацар луу алгадсан. Нэг цохихоороо шөнөжингөө зоддог болохоор би айгаад хөл нүцгэн гарч гүйгээд дээд давхрын айлаасаа тусламж хүссэн.Тэгтэл араас ******* гарч ирээд өөрийнхөө гутлыг надад өмсүүлээд тэр айлын ахтай юм яриад зогсож байх хооронд би гэртээ ороод цагдаа дуудсан. ******* энэ хооронд “журамлуулсан машин дээрээ очоод бялуу аваад ирлээ” гээд хаалга цохиод байхаар нь хаалгаа тайлахад бялуу авч орж ирээд түүнийгээ газарт шидэж дээрээс нь гишгэсэн. “Чи намайг гадаа удаан хүлээлгээд хөлдөөж алах гэлээ, ингэж байхаар би өөрөө гараад хөлдөөд үхье” гээд гэрээс гараад явахаар нь би цагдаа дуудаад өгсөн. Тэгтэл цагдаагаас зугтаад гэр дотроо гүйгээд “ хүүхдүүдээ дуудаж босгоод , тавилганаас зуураад явахгүй, хүүхдүүд орилолдоод байхаар нь цагдаа нар авч явах гэж нэлээд зууралдаад орхиод явсан. Цагдаа нарыг гэрээс гараад 5 минутын дараа “ чи намайг цагдаа нартай нийлж дарамталлаа” гээд миний үснээс зулгааж, хоёр гараараа толгой руу цохисон.Том өрөө рүү чирч оруулаад намайг нас барсан ээжийн минь зурагны өмнө аваачиж зодсон. Аав руугаа залгах юм бол утсыг чинь хугална гээд утсаар 2 хөлний шилбэ рүү цохиж, миний гуя руу өвдөглөж цохисон.Энэ байдлаар үүр цайтал намайг зодоод өөрөө ядраад унтаад өгсөн.Тэгээд өглөө нь аавдаа цай өгнө гэж эмнэлэг яваад цагдаагийн газарт очиж болсон явдлыг яриад цагдаа дагуулаад гэрт ирэхэд ******* зугтсан байсан. Би жижиг өрөөндөө орж цагдаад юм үзүүлэх гэж байгаад ухаан алдаад унасан.Тэгээд эмнэлэгт хэвтсэн. Өмнө нь 2016 оны 7 сард *******т зодуулснаас зүүн чихний хэнгэрэг хагарч байсан. Мөн 2015 онд Японд байхад *******т зодуулаад баруун чихний хэнгэрэг хагарч тэнд мэс засалд орж байсан. Өмнө нь зодоход нь хүүхдүүдээ бодоод нуудаг байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 7-8 дүгээр хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* нь 2017 онд миний охиныг зодож чихний хэнгэрэгийг нь хагалсан байсан. Түүнээс хойш энэ хоёр хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг гэдгийг мэддэг. 2019 оны 11 дүгээр сард ******* хотоос ирснийхээ дараа гэрт согтуу ирээд агсам тавихаар нь цагдаа дуудсан боловч цагдаа ирээд үлдээгээд явсан. Түүнээс гаруй хоногийн дараа дахиад согтуу ирээд намайг өрөөндөө байж байтал ыг хөлнөөс нь чирээд коридороор явж байхад нь надтай хамт амьдардаг миний зээ салгаад цагдаа дуудаад өгч явуулсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг эмнэлэгт хэвтэж байхад над руу залгаад” намайг ******* зодлоо” гэж хэлсэн. Тухайн үед охин ухаан алдаад эмнэлэгт хэвтсэн. Миний охин *******тай амьдарснаас хойш сэтгэл санааны хувьд дарамттай, зодуулдаг байсан... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн...ын биед тархи доргилт, духны дунд хэсэгт цус хуралт, хамрын баруун дээд хэсэгт цус хуралт,зүүн хацар хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны урд хэсэгт цус хуралт, зүүн гарын шуун дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн дотор хэсэгт зулгаралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт цус хуралтууд, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, баруун хөлийн шилбэний урд доод хэсэгт цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 15-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө шинэ жилийн арга хэмжээнд оролцчихоод гэртээ ирэхэд манай эхнэр, 2 хүүхэд унтаагүй байсан. намайг “ ийм орой болсон хойно хаагуур заваарч явж байгаад ирж байгаа юм. Чи согтуу байна, аавд хэлнэ “ гээд утсаа авахаар нь утсыг нь булааж авсан. Тэгээд гараад машин дотроо сууж байтал 2 цагдаа манай орц руу орохоор нь араас дагаж ороод “ би эхнэрээ зодоогүй, утсыг нь булааж авсан, намайг үлдээчихээч “гэж хэлээд, мөн манай хүүхдүүд аавыг үлдээчихээч гэж орилолдоод байхаар нь цагдаа нар үлдээгээд явсан. Цагдаа нарыг явсны дараа эхнэртэйгээ ярилцах гэтэл амиа хорлоно, над шиг хүн чамд хэрэггүй юм байна, цонхоор үсэрнэ, хутга авна гээд гал тогооны өрөө рүү гүйхээр нь би бухимдаад 2 хацар луу нь 2-3 удаа алгадаж, гар утсаар цохисон. 2017 онд нэг удаа алгадаж байсан.... гэх мэдүүлэг / хэргийн 2-25-р хуудас/
Хохирогч ын 13700 төгрөгний хохирлын баримт / хэргийн дүгээр хуудас/
Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ өндөр” гэх үнэлгээ / хэргийн 51-52-р хуудас/
Хохирогч ын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 62-63-р хуудас/
******* овогт *******ийн *******, овогт ийн нар нь 2013 оны сарын 07- ны өдөр гэр бүл болж, 2013 оны сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 23 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү *******ын ийг 2013 оны 08 сарын 05- ны өдөр , охин *******ын ыг 2015 оны 01 сарын 08- ны өдөр тус тус төрүүлсэн талаархи төрсний гэрчилгээний хуулбар баримтууд зэрэг баримт болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь Ховд аймгийн т сумын багийн айлын орон сууцны 0 тоот хадам аав ийн орон сууцанд эхнэр болон 2 хүүхдийнхээ хамт амьдарч байх үедээ 2019 оны 12 сарын 26 - ны шөнө 02 цагийн үед согтуу ирж, эхнэр тай “ 2017 онд жүжгийн дуу хамт дуулж байсан залуутайгаа явалдаж байсан байна” гэж маргалдаж улмаар эхнэр ын баруун хацар луу алгадахад эхнэр нь хөл нүцгэн гэрээсээ гарч, дээд давхарын айлаасаа тусламж гуйж байхад нь ******* түүний араас гарч ирж, нөгөө хүнтэй ярилцаж байх үед нь нь гэртээ буцаж орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, ******* нь цагдаа нарыг ирэхэд “ эхнэрээсээ нэг удаа уучилчихаач” гэж уучлалт гуйж, хүүхдүүдээ уйлуулсаар гэртээ үлдэж, цагдаа нарыг явсны дараа “ чи намайг цагдаа нартай нийлж дарамталлаа” гэж эхнэр ын үснээс зулгааж, толгой руу нь хоёр гараараа ээлжлэн цохиж, том өрөөрүүгээ чирж оруулж, нас барсан эхийнх нь зурагны өмнө “ ын ээж нь харж бай, танай охиныг зодож байна “ гэж толгой руу нь хоёр гараараа ээлжлэн цохиж, эхнэр ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... тархи доргилт, духны дунд хэсэгт цус хуралт, хамрын баруун дээд хэсэгт цус хуралт,зүүн хацар хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны урд хэсэгт цус хуралт, зүүн гарын шуун дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн дотор хэсэгт зулгаралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт цус хуралтууд, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, баруун хөлийн шилбэний урд доод хэсэгт цус хуралтууд ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нь шүүгдэгч *******ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь болох нь ******* овогт *******ийн *******, овогт ийн нар нь 2013 оны сарын 07- ны өдөр гэр бүл болж, 2013 оны сарын 07- ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 23 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь эхнэр ыг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан нь хохирогч ын ... Манай нөхөр ******* нь 201 оноос хойш зодож байсан, 2017 онд чихний хэнгэрэг хагалж байсан “ гэх мэдүүлэг, гэрч ийн ... ******* нь манай охины чихний хэнгэрэгийг хагалж байсан... гэх мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “ өндөр ”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлт, шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч д хохирлын 20000 төгрөг төлсөн болох нь хэргийн -5-р хуудас дахь хохирлын тооцоо, хохирлын баримтууд болон *******ын мөнгө шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримтаар /хэргийн 79-р/ тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 2 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 сарын -ны өдрийн 6 дугаартай албан бичгээр ирүүлсэн.. ******* нь Улаанбаатар хотын дүүрэг, 5-р хороо, -р хороолол, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 6-р байр тоотод байнга оршин суух хаягтай болох тухай тодорхойлолт / хэргийн 33-3-р хуудас/, Цагдаагийн газрын Асап сангийн мэдээлэл / хэргийн 7-9-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч *******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчийн Голомт банкны дансанд 50000 төгрөг битүүмжлэгдсэнийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргахгүй байгаа. ******* болон эхнэр нар нь шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаж, гэрлэлтээ цуцлуулсан. Цаашид хамт амьдрах боломжгүй. Улсын яллагчийн санал болгож байгаа 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгохыг ялыг хөнгөрүүлэн 50000 төгрөгөөр торгож өгнө үү гэх дүгнэлт тайлбар гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн , 5-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 03 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын Голомт банкны *** тоот дансанд 50000 төгрөг битүүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цогт тайж овогт *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл
үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Цогт тайж овогт *******ийн *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг 03 сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарласугай.
5. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирлын 20.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч *******ын эзэмшлийн Голомт банкны **** тоот дансанд 50000 төгрөг битүүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА