| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0180/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | а.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 219
2020 02 05 2020/ШЦТ/219
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл ,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1906 05930 0185 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б, Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник инженер мэргэжилтэй, Засгийн газрын авто баазын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 2а-11 тотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, дипломат 95 дугаар байр 55 тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, РД: //,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Саруул тэнгэр-2” хотхоны 47 дугаар байранд иргэн С.Намираатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Саруул тэнгэр-2” хотхоны 47 дугаар байранд иргэн С.Намираатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Бийн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1] гэв.
2. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11817 дугаартай шинжээчийн “...1. С.Намираагийн биед зүүн дотор хэсэг болон хамрын нуруунд зулгаралт, доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[2],
3. Гэрч Ч.Батсайхан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бат-Өршөөлтэй хамт техникийн зах орж, машин үзэх гэж явж байгаад замаараа Б.Бнэг айлд орж хүнтэй уулзах хэрэгтэй байна гэж хэлээд бид хоёр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Саруул тэнгэр-2” хотхонд айлд очсон. Тухайн айлд нэг эмэгтэй байсан бөгөөд Б.Бтэр эмэгтэй болон түүний охинтой маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр эмэгтэйн охин Б.Брүү утсаа чиглүүлж, дарамталж байна гэх зэрэг үг хэлж бичлэг хийсэн. Гэтэл Б.Бнаад бичлэг хийхээ боль гээд утсыг нь холдуулсан. Гэтэл нөгөө эмэгтэйн хөмсөгний доод хэсэгт цус болсон байсан. Гэтэл тэр эмэгтэй миний нүүрийг цус болгочихлоо гээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч С.Сарантуул 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр рүүгээ орох гэтэл надад мөнгө зээлсэн Б.Бгэх ах нэг үл таних эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг дагуулаад гэр рүүгээ орсон. Гэтэл Б.Бнамайг байраа суллаж өг гэж хэлсэн. Би 6 сарын хугацаатай мөнгө зээлчихээд 2 сар болж байхад юу яриад байгаа юм бэ гэхэд “та нар 2, 3 хоног зээлийн хүүгээ алдаж хийсэн байна” гэж хэлээд орилоод байсан. Гэтэл хажуу айлаас манай охин Намираа орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд Б.Бманай охин руу орилж, доромжилж байсан тул манай охин утсаа гаргаж ирээд “энэ хүн намайг доромжлоод байна” гэж бичлэг хийж байсан чинь Б.Б“ чам шиг юм бичлэг хийх хэрэггүй” гээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохичихсон. Гэтэл Намираа нүүрээ дараад доошоо сууж байгаад босоод ирэхэд дух хэсгээс нь их цус гарч байсан тул би цагдаад дуудсан” гэх мэдүүлэг[4],
5. Хохирогч С.Намираа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн үед ээж Сарантуул хаалга тогшсон. Ээж манай хажуу хаалганд амьдардаг. Би гараад хартал ээжийн гэрийн үүдэнд хоёр залуу зогсоод ээжийг доромжилон, орилж байсан. Би “юу болоод байгаа юм бэ” гэж Б.Бгэдэг хүнээс асуусан чинь “танай ээж надаас 15 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд сар бүрийн 27-ны өдөр зээлээ төлөх ёстой байсан боловч өчигдөр төлөөгүй” гэж хэлсэн. Тэгээд би “өнөөдөр алдангитай нь төлчихөе” гэж хэлтэл Б.Б“яг одоо гараад төл” гээд манай гэрийн хаалгыг хүчтэй цохиж, өшиглөсөн. Тэгээд манай аав “юу болов гээд” гарч ирсэн. Гэтэл Б “танай луйварчин эхнэр чинь хүний мөнгө өгөхгүй байна” гэж хэлсэн. Гэтэл манай аав уурлаад “тэр мөнгийг чинь одоо хийе. “Чи яв” хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн.Тэгээд Б.Бманай аавыг зодох гэж дайрсан. Тэгээд би цагдаа дуудчихаад Б.Б-н үйлдлийг баримтжуулах гэж гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Гэтэл Б.Б“наад бичлэгээ боль” гээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт 120,000 төгрөгөөр толгойн зураг авахуулсан, толгойгоо 60,000 төгрөгөөр бариулсан, сорви арилгах тос 40,000 төгрөгөөр авсан. Мөн миний сорви арилаагүй байгаа. Надад төлбөр төлсөн баримтууд байхгүй боловч дээрх зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[5],
6. Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6], Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа[7], оршин суугаа хаягийн тодорхойлолт[8] хохирогч С.Намираа, болон шүүгдэгч Б.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт[9] зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бд анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Б.Бд анхааруулсугай.
5. Ялтан Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал
[5] Хавтст хэргийн 14-15 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 28 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 30 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 48-49 дүгээр тал