| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/01070/И |
| Дугаар | 1247 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1247
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Гурван гал, оффис төв 603 тоотод оршин байрлах “Хэт-Оргил ББСБ” ХХК /РД:5929245/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмон 6 гудамж, 6 тоотод оршин суух Батдорж овогтой Үүрийнтуяа /РД:ШВ74013008/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Цолмон 6 гудамж, 6 тоотод оршин суух Мягмарсүрэнгийн Батбилэг /РД: ЧП 72091513/ нарт холбогдох
29.933.767 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Үүрийнтуяа, М.Батбилэг нараас 29.933.767 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч Б.Үүрийнтуяа, М.Батбилэг нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 29.933.767 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэт Оргил ББСБ ХХК нь хариуцагч Б.Үүрийнтуяа, М.Батбилэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.933.767 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож хариуцагч Б.Үүрийнтуяа, М.Батбилэг нар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 29.933.767 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцон эвлэрсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.Үүрийнтуяа, М.Батбилэг нар нь 29.933.767 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Хэт Оргил ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.620 төгрөгийн 50 хувь буюу 153.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Үүрийнтуяа, М.Батбилэг нараас 153.810 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 153.810 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Хэт Оргил ББСБ ХХК-д олгосугай.
3. Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР