| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/00317/И |
| Дугаар | 1287 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1287
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах “Капитрон банк” ХХК / РД:2677377/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн гудамж 61 тоотод оршин суух Намхайнямбуугийн Хонгорзул /РД: ХА 63010108/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.588.803 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Хонгорзулаас зээлийн нийт төлбөрт 78.588.803 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Капитрон банкны нэхэмжилсэн 78.588.803 төгрөгөөс хариуцагч Н.Хонгорзул нь 78.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгч нь 588.803 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч Н.Хонгорзулд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.588.803 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож хариуцагч Н.Хонгорзул нь 78.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д төлж барагдуулна. Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь 588.803 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно. Хэрэв хариуцагч Н.Хонгорзул нь нэхэмжлэлийн дээрх дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцон эвлэрсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Капитрон банк ХХК-иас Г.Энхтайванд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 2907 дугаар итгэмжлэлд эвлэрэх эрх олгосон байх ба эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Хонгорзул нь 78.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д төлж барагдуулна. Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь 588.803 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно. Хэрэв хариуцагч Н.Хонгорзул нь нэхэмжлэлийн дээрх дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 621.971 төгрөгийн 50 хувь буюу 310.985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хонгорзулаас 310.985 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 310.985 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгосугай.
3. Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ЭНХБАЯР