| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0007/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2020-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 11
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт О.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007930562 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, “Хонгорынноёд” ХХК-ийн хүдэр баяжуулах үйлдвэрт туслах ажилтан, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт О.М,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 7-04 тоотод иргэн Л.Т, М.Б нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.Б “...Т хашаа руу ороход Т хоёр хүүхэд аавыгаа хоёр талаас нь бариад зогсож байсан бөгөөд М цаашаа гэр рүүгээ орж байсан. М рүүгээ ороод удалгүй буцаад гараад ирэхээр нь би М хандаж чи яаж байна гэж хэлээд би М-ын урдаас яваад очиход М намайг шууд нүүр рүү нэг удаа цохиод авсан. Би зүүн талаараа газар нүүрээрээ харуулдаад унасан. Намайг газар унасны дараа М араас ирээд миний нүүр рүү дахиад нэг цохиод авсан. Тэгээд Т-ын хүү нь ирээд биднийг салгасан. Гэтэл М ямар овоо пизда вэ гээд гэр рүүгээ гүйгээд орсон. А хутга бариад гараад ирлээ гэж орилохоор нь би гэрийнх нь ар талаас гараад ирэхэд Т зүүн хацарнаас нь цус гараад гараараа дарсан байдалтай байж байсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Хохирогч Л.Т “...М нэг танихгүй эмэгтэй сугадаад ороод ирэхээр нь би М хандаж чи чинь ямар юм болж байна аа, гэрт чинь эхнэр, хүүхэд чинь байхад ямар эмэгтэй дагуулаад ороод ирэв ээ гэж асуухад М над руу гарын салаавч гаргаад май пизда минь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би араас нь гэрт нь ороод М хэрүүл хийгээд маргалдсан. ...М гэр рүүгээ гүйж ороод гартаа ногоон итэй хутга барьсан байсан. Ногоон иштэй хутгаар миний зүүн хацрыг зүссэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч О.А “...М гэнэт Б цохисон. Б уурлаад түлээн дээрээс хадаастай банз аваад М-ыг цохих гээд дайраад байхаар нь би гуйж байгаад болиулсан. Тэгтэл М гартаа юм барьчихсан гэрээсээ гараад ирэхээр нь би боль гээд очиход намайг цаашаа бай гээд түлхээд Т руу яваад очиход чи хутга барьчихсан яах гэж байгаа юм гээд бариад авсан. Тэгээд манай хүү Н М-ыг түлхэж газар унагаасан. Тэгээд хэзээ нь мэдэхгүй Төгсжаргалын зүүн хацар зүсэгдэж их хэмжээний цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 955 дугаартай “...Л.Т биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 956 дугаартай “...Б.Б биед баруун нүдний эвэрлэгийн гадны биет, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
Шүүгдэгч О.М “...Би их амархан согтдог юм. Тэгээд шөнө эрүүлжүүлэхэд ухаан орсон. Болсон асуудлыг би А сонсоод хүргэн ах Т, Б ах хоёроос уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд О.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б, Л.Т нар нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “нэг бүлэгт заасан санаатай гэм хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч уг шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.
Харин “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан 500 нэгжээр торгох ял шийтгэж, сарын орлогын хэмжээг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД