| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0466/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/01 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/01
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг ,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 1918002040473 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, хүүхдийн хамт оршин суудаг, урьд 1999 оны 06 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, 2002 оны 01 сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар, 2002 оны 10 сарын 09-ний өдөр 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.М-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б.М- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод байрлах иргэн Х.Х.О-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс авч 140000 төгрөгийн хохирол, 2019 оны 11 сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн******* тоотод хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Б.Ц-ын НРР нэртэй телевизорыг нууцаар, хууль бусаар авч 230000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.М- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод байрлах иргэн Х.Х.О-ын байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс авч 140000 төгрөгийн хохирол, 2019 оны 11 сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн******* тоотод хууль бусаар нэвтрэн орж иргэн Б.Б.Ц-ын НРР нэртэй телевизорыг нууцаар, хууль бусаар авч 230000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.М-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918002040473 дугаартай хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Х.Х.О-ын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи уучихсан согтуу байсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой төрсөн ах Б.Ц-ын гэрээс зурагтыг нь хулгайлан авч яваад зарах гэж байсан нь үнэн. Би хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх 74/,
Хохирогч Х.Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хашаа байшинд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр******* дугаарын гар утсаар манай хөрш Ц- гэх залуу яриад танай цонх хагарсан юм шиг байна гэж ярихаар нь би үдээс хойш ажлаасаа чөлөө аваад 17 цаг 40 минутын үед хашаа байшин дээрээ ирсэн. Тэгтэл баруун тийш харсан вакум цонх хагарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрийн эд зүйлийг онгичоод шалан дээр гаргаж хаясан байсан. Манай хүүхдийн хар шар өнгөтэй гитар, найзын минь бэлэглэж байсан Б- өнгийн морин хуур алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх 21/,
Хохирогч Б.Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 11-р сарын 04-ны өдөр гадуур явж байгаад ганцаараа архи уучихаад гэртээ орой 20 цагийн үед ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд хаалгаа цоожилоод унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал хаалга хүн нүдээд байх шиг байсан. Тэгээд онгойлгож өгтөл эргүүлийн цагдаа нар ирчисэн байсан. Тэгээд надаас “Танайхаас зурагт хулгайд алдагдсан юм уу?” гэж асуухаар нь, гэртээ үзтэл манай гэрийн авдар дээр байсан зурагт байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх 68-69/
Гэрч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын дундуур хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна намайг гэртээ найзууд болох Б-, А- нартай архи уугаад сууж байтал 14 цагт гэж санаж байна Б.М- гитар, морин хуур барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би хэний юм бэ гэж асуухад Б.М- “Хүнээс авсан юм” гэж хэлээд морин хуурыг нь үлдээчихье гитарыг нь авч гарч зарчихаад ороод ирье гээд гарсан. Удаагүй гитараа зарчихсан гээд нэг шил архитай орж ирээд бид нар архиа хувааж уучихаад байж байхад Б.М- явлаа гээд гарч яваад удалгүй буцаж орж ирээд манайд унтаж амарсан. Маргааш өглөө нь Б.М- гэртээ харьлаа гээд морин хуураа аваад гараад явсан” гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Х.Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.М- манайд орж ирэхдээ нэг морин хуур бас нэг банзан гитар барьчихсан орж ирсэн. Б.М- ирээд энийг зарчихмаар байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь “наадах чинь хэнийх юм бэ? Хаанаас юу авч яваа юм бэ” гэхэд таньд хамаагүй, та мэдэх албагүй гээд байсан” гэх мэдүүлэг /хх 30/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1, 50/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-6, 51-54/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 15-16, 62-63, 116-117/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 55/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 60/,
Шүүгдэгч Б.Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 76-78/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 107-110/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Б.М- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б.М-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б.М- нь Х.Х.О-ын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 149100 төгрөг гаргуулан хохирогч Х.Х.О-т олгох нь зүйтэй.
Харин хохирогч Б.Б.Ц-ын хохирол биет байдлаар төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б.М-ыг хохирогч Б.Б.Ц-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б.М- энэ хэрэгт шүүгчийн захирамжаар 49 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.М-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М-ын цагдан хоригдсон 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б.М-аас 149.100 төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, Мангирт 8-р хэсэг, 2-** тоотод оршин суух хаягтай Х.О- -т олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ