Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 687

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шархад 33 дугаар байрны 506 тоотод оршин суух Давааням овогтой Нансалмаа /РД:ОК1975081006/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 47 дугаар байрны 207 тоотод оршин суух Энхболд /РД: ХЕ 75052279/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймагт оршин суух Сарантуяа овогтой Эрдэнэболд /РД:ГЙ90052215/ нарт  холбогдох

 

            140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Эрдэнэболд, С.Энхболд нараас  140.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

     Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн өргөдөлдөө: “Сарантуяа овогтой Эрдэнэболд, Энхболд нарт холбогдох 140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Эрдэнэболд, С.Энхболд нар  нь 140.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Д.Нансалмаа нь хариуцагч С.Эрдэнэболд, С.Энхболд нарт холбогдуулан 140.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн гэж нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан өргөдөлөөр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

     Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр   зүйлийн 74.2, 75-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Нансалмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Эрдэнэболд, С.Энхболд нарт холбогдох, 140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.850  төгрөгийн тал хувь 2.425  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 2.425 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгийн газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн 200600910 данснаас гаргуулж, хариуцагч С.Эрдэнэболд, С.Энхболд нараас  2.425 төгрөгийг тус тус гаргуулж Д.Нансалмаад  олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР