| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0014/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 14
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Э.Л- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Л-д холбогдох эрүүгийн 1918000000560 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан дахь салбарын механик инженерийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Л- нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 2 дугаар орцны гадна иргэн Ц.М-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Э.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай найз *****гийн дээр гарчихсан зодолдож байсан юм. Тэгэхээр нь би найз *****гийг өмөөрөөд хар куртиктэй ахыг болиулах гээд нүүр хэсэг рүү нь өшиглөчихсөн юм.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн2-5/,
-Ц.М-гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 6/,
-Хохирогч Ц.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой*****, *****хоёртой уулзсан. Тэр өдөр*****гийн төрсөн өдөр байсан учраас *****ын гэрт архи уусан.
...Би гэр лүүгээ явахаар болоод намайг гаргаж өгөх гээд*****, *****бид 3 орцны үүдэнд нь тамхи татаад зогсож байсан чинь хажуу талын орцноос ганц нэг согтуу залуучууд ирсэн. Яг хэдүүлээ гэдгийг мэдэхгүй байна. Ирээд *****оос асаагуур асуугаад байсан. Тэгснээ маргалдаад эхэлсэн юунаас болж маргалдсаныг нь ч ойлгоогүй. Тухайн үед нилээн согтуу байсан. Нэг мэдсэн *****нэг хүнтэй зууралдчихсан байхаар нь би очиж болиулах гээд нөгөө гал гуйсан гэх залуутай зууралдаад газар уначихсан байсан чинь нэг залуу ирээд миний нүүр хэсэг рүү өшиглөсөн.
...Уруулын дээд хэсэгт оёдол тавиулсан. Өөрөөр нээх сүйдтэй зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал 60000 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэг гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Дархан сумын 13 дугаар баг Хуучин хорооллын 28 дугаар байрны 2 дугаар орцны гадаа миний нөхөр*****, *****, ***** нар тамхи татаад зогсож байсан юм. Би тэр гурвын араас шатаар буугаад гурван давхарт явж байсан чинь *****,*****, ***** гурав хэсэг залуучуудтай зодоон хийгээд байх шиг дуу гараад ноцолдож байгаа нь харагдахаар нь сандраад хурдан буугаад очтол орцны үүдэнд манай нөхөр*****тай нэг залуу барьцалдаад зогсож байсан. Тэгээд наад талд *****улаан куртиктэй дотуураа саарал цамцтай залуутай ноцолдоод байж байсан. Харин ***** орцны баруун талд хоёр залуутай зууралдаад зогсож байсан. Тэгээд би нөхөр*****гаас нэг үл таних залууг салгачихаад ***** дээр очоод зууралдаж байсан залуучуудаас нь салгаад*****, ***** бид гурав гэр лүүгээ орох гээд орцны үүдэнд байж байсан чинь *****ыг нэг залуу орц руу оруулах гээд чирээд байхаар нь би очиж салгаад буцаад нөхөр*****, ***** нар дээр очсон чинь улаан куртиктэй дотуураа саарал цамцтай туранхайвтар 20 орчим насны залуу манай нөхөр ***** хоёрыг газар унагаачихсан, яг манай нөхрийн нүүр лүү нь өшиглөх гэж байхад нь би урдуур нь орж гар луугаа цохиулсан юм. Тэгээд нөхрөө босгочихоод эргээд хартал *****гийн нүүр лүү тэр залуу өшиглөөд зогсож байсан. Тэгээд харсан чинь *****гийн уруулнаас цус гарчихсан байсан. Харин тэр залуу цуг явсан залуучуудтайгаа яваад өгсөн. Тэгээд бид нар *****г эмнэлэгт хүргэж, оёдол тавиулсан юм.” Гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Гэрч Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай найз *****гийн төрсөн өдөр болоод манай гэрт *****г,*****, *****, ***** *****, *****, *****гээд найзууд цугласан. Тэгээд бид ярьж байгаад архи уухаар болоод дэлгүүрээс 2 шил архи аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд ууж байгаад орой 23:00 цаг өнгөрч байхад *****г,*****, ***** бид дөрөв байрны гадаа тамхи татахаар гарсан. Тэгээд байрны гадаа зогсож байтал нөгөө орцны гадаа 3 залуу бас тамхи татаад зогсож байсан. Тэр үед манай найз *****г тэр гурван залуугаас гал асууж өдсөн. Тэгэхээр нь би *****гийг манай найз***** очиж аваад ирэхэд ***** тэр гурван залуутай ялихгүй зүйлээс хэрэлдээд барьцалдаж аваад байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл намайг тоохгүй байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ ороод үлдсэн найзуудыгаа дуудаад гараад хартал *****г дээгүүрээ хар өнгийн куртик өмссөн залуутай заамдалцаад зогсож байсан. ***** улбар шар өнгийн куртик өмссөн залуутай бас заамдалцаад маргаад зогсож байсан. Тэр зодоонуудыг***** салгах гээд хажууд нь зогссон байдалтай байж байсан. Тэгэхээр нь **********бид хоёр очоод *****гийг аваад гэррүү орсон. Цааш юу болсныг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай найз *****гийн төрсөн өдөр тохиогоод хичээл тараад найз *****ын гэрт *****г,*****, *****, ***** *****, ***** бид нар цуглаад 2 шил архи аваад хувааж уусан. Тэгээд орой 00:00 цаг өнгөрч байхад *****г,*****, ***** гурав тамхи татахаар гарсан. ***** архи авахаар тэр гурвын араас гарсан. Тэгээд гэрт ***** *****, ***** бид дөрөв юм яриад сууж байтал гаднаас ***** гүйж орж ирээд гадаа зодоон болоод байнаа гэж хэлсэн. Тэр үед гэрт байсан найзууд гялс хувцсаа өмсөөд гараад хартал нэг эмэгтэй чанга орилоод *****г нэг хар куртиктэй залуутай барьцалдаад газар уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь ***** бид хоёр салгаад гэр рүү авч орсон.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,
-Гэрч Б.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****гтай зогсож байсан хар куртиктай намхан малгайтай ахтай зодолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би очоод салгаад цаашаа аваад явж байсан чинь*****г нөгөө улбар шар хувцастай ах үстээд нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгсэн***** тэр ахыг цохиод байсан. Тэгэхэд тэр ахын эхнэр гарч ирээд нөхрөө хориод байсан. Харин тэр үед *****г нэг хар куртиктэй ахын доор орчихсон байхад***** очоод тэр хар куртиктэй ахыг татаад 2 удаа өшиглөсөн. Гэхдээ би яг нүүрэнд нь онож өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,
- “Ц.М-гийн биед тархи доргилт, дээд уруулын шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.М-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 992 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 28-29/,
-Ц.М-д Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 30-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Л- нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 2 дугаар орцны гадна иргэн Ц.М-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 992 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 28-29/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Э.Л-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М-гийн эрүүл мэндэд “тархи доргилт, дээд уруулын шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Ц.М- нь мөрдөн байцаалтын шатанд “...Уруулын дээд хэсэгт оёдол тавиулсан. Өөрөөр нээх сүйдтэй зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал 60000 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэг гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.Л-гаас гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Л- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Л- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Л-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Л-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Э.Л-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Л-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Л-д анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д хувийн *****алгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ