Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 27

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт ***** *****т холбогдох эрүүгийн 1918007780567 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** овогт ***** ***** /РД:*****/, 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 5-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 30 дугаар байрны 00 тоот гэртээ хамтран амьдрагч болох Ц.С-ийг “...согтуу байхад намайг орхиж явлаа” хэмээн бусадтай хардаж хэл амаар доромжлон улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хүзүү, дух, баруун мөр, бугалга, баруун зүүн дал, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

,

-Шүүгдэгч Э.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цагт найзуудынхаа гэр бүлийнхэнтэй юм ярьж суухаар болсон. Тухайн үед 3 шил архи, 1 том пиво уусан. Орой гэртээ хоноё гээд*****э намайг орхиод явсан байсан. Тэгээд би гомдсон байдалтай байсан бөгөөд манай найз ***** намайг гэрт хүргэж өгсөн. *****ыг явах гэтэл*****э “байж бай” гэхээр нь хардаад болчимгүй үйлдэл хийсэн.

...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

-Хохирогч Ц.С-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 4-8/,

 

-Хохирогч Ц.С-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би *****той танилцаад 2 жил болж байна. 2019 оны 03 сараас эхлээд хамт манай гэрт амьдарч эхэлсэн. Би 7 настай дагавар охинтой, ***** бол хүүхэдгүй. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагийн орчимд *****ын найзынд очоод 7-8-уулаа нийлээд даалуу тоглож байгаад эрчүүд нь архи уугаад, эмэгтэйчүүд нь пиво уусан. Тэгээд би охинтойгоо явж байсан болохоор 23 цаг гээд хэвтээд өгсөн. Тэгсэн чинь тэр хэд 24 цагийн орчимд хоорондоо маргалдаад байсан чинь ***** ирээд “явъя” гэхээр нь “ийм орой болсон байхад хүүхэд унтаж байна шүү дээ” гэсэн чинь миний мөр лүү 2 удаа гараараа цохиод “чи энд үлдэж яах гэж байгаа юм бэ? хэнтэй заваарах гэсэн юм” гэхээр нь би охиноо аваад түрүүлээд гараад явсан. Тэгээд гэртээ очоод байж байсан чинь хаалга чанга чанга нүдэхээр нь хаалгаа тайлахгүй сонссон чинь ***** нэг найзтайгаа байхаар нь хаалгаа онгойлгосон чинь ***** юу ч хэлэхгүй шууд намайг мөргөсөн. Цуг байсан ***** гэдэг найз нь *****ыг “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гээд уурлаад тэр 2 маргалдсан. Тэгээд ***** байж байгаад удалгүй яваад өгсөн чинь ***** “чи *****ын эхнэр юм уу? миний эхнэр юм уу?” гэснээ “охины дэргэд чамайг зодохгүй, гадаа гаръя” гэхээр нь гадаа гарсан чинь шууд намайг алгадаад хөл рүү өшиглөөд миний нүдний шилийг хагалаад намайг цохиж зодоод байсан. Тэгээд байр тойрч нэг явчихаад “за оръё” гэж ороод гэрт ороод надаас “чи яг хэний эхнэр вэ? *****тай уулзаж унтаж хэвтсэн үү?” гээд байн байн асуугаад хариулахгүй бол намайг цохиод байсан. Тэгсээр байгаад өглөө 08 цаг болж байхад унтахаар нь би гарч яваад эсрэг талын байранд байдаг *****ын том ах болох Мөнхөө ахынд очсон. Мөнхөө ахын эхнэр Чимгээ байхаар нь болсон асуудлаа хэлээд цагдаад дуудлага өгсөн.

...би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11/,

 

-Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлж гаргасан “...эрсдэлийн түвшин бага” гэх аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 14-15/,

 

-Гэрч Х.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цагийн орчимд Хээтэйгийн 5/4-т *****ийн гэрт очсон чинь ***** эхнэртэйгээ, ***** эхнэртэйгээ,*****эхнэртэйгээ хоол унд идээд архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар тэнд байсан архи пивыг ууж дуусаад ***** эхнэртэйгээ маргалдаад маргаан болох шинжтэй болохоор нь “хэдүүлээ тарцгаая” гээд явахаар болоод ***** бид 2 гарсан чинь эхнэр нь түрүүлээд харих гээд яваад өгөхөөр нь би *****ыг гэрт нь хүргэж өгөөд гэрт нь орсон чинь ***** дээгүүрхээ тайлаад эхнэртэйгээ маргалдах шиг болсон. Тэр хооронд би утсаа харсан чинь *****ын эхнэр***** “ёо ёо” гээд нүүрээ дараад тонгойхоор нь би *****ыг “чи яаж байгаа юм бэ? эмэгтэй хүнийг болохгүй шүү дээ” гэсэн чинь намайг “чамд ямар хамаатай юм бэ, манай гэр бүлийн асуудал, манайхаас гар зайл” гэхээр нь  гэхдээ чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ?” гэхээр нь би нэг цохисон чинь ***** сууснаа намайг зайл гээд хөөгөөд байхаар нь гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

 

-Хохирогч Ц.С-ийн биед гэмтэл учирсан болохыг харуулсан фото зургууд /хэргийн 22/,

 

-“…Ц.С-ийн биед хүзүү, дух, баруун мөр, бугалга, баруун, зүүн дал, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23-24/,

 

-“Э.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Э.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай. Э.М- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №105/19 /хэргийн 28/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 30 дугаар байрны 00 тоот гэртээ хамтран амьдрагч болох Ц.С-ийг “...согтуу байхад намайг орхиж явлаа” хэмээн бусадтай хардаж хэл амаар доромжлон улмаар эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хүзүү, дух, баруун мөр, бугалга, баруун зүүн дал, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Э.М-, хохирогч Ц.С-э нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Э.М-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Э.М-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-ийн эрүүл мэндэд “биед хүзүү, дух, баруун мөр, бугалга, баруун, зүүн дал, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан /хэргийн 23-24/ бөгөөд хохирогч Ц.С-э нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд очиж амжихгүй.” /хэргийн 71/  гэж мэдүүлсэн байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.М- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин ***** болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.М-т үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.М-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин ***** болсон өдрөөс хойш сард 200000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.М-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.М-т анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин ***** болтол шүүгдэгч Э.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ