Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 23

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******эд холбогдох эрүүгийн 2036000000024 дугаартай, 178/2020/0026/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод тээвэрлэлтийн Дээжийн цеке ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, аминдаа 1 өрөө орон сууц, суудлын автомашин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2000000 төгрөг,Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 33-р хороо, Тахилтын 11-51 тоотод харьяалалтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Гэрэлт хотхоны 2-р байрны  4-11 тоотод оршин суух , ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт хотхон 2-р байрны 4-11 тоотод хохирогч Л.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* овогт ******* ******* /1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, ******* регистрийн дугаартай, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед унтаж амрах гээд охиноо дуудаад өөрийнхөө хажууд авч иртэл манай нөхөр уурлаад намайг орноос татаж унагаад цохиж эхлэхээр нь би толгойгоо дараад хэвтсэн. Намайг нэлээд хэдэн удаа гар хөлөөрөө цохисон.Орилохоор “ дуугүй бай” гээд нэмээд зодоод байсан.Өглөө нь босож ирээд “ юм дуугарсангүй “ гээд миний хамар луу цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн ...Л.******* биед даланд зулгаралт, бугалганд цус хуралт, чихний ар хэсэгт зулгаралт, хамарт зулгаралт, зовхины доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.******* биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 17-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр  өгсөн...Бид хоёр 2016 онд гэр бүл болсон, 1 хүүхэдтэй. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байгаад болкон дээрээ гарч тамхи татчихаад орж ирэхэд манай охин надтай тоглох гэхэд эхнэр охиныг загнасан. Тэгэхээр нь би эхнэртээ уурлаад маргаан болсон.Би газраар унтах гээд байж байтал эхнэр надтай маргаад миний урдаас өшиглөх гэхээр нь би 2 хөлөөс нь татаад орон дээрээс нь унагаасан. Тэгээд хэвтэж байхад нь нүүр хэсэгт нь гараараа 2 удаа алгадсан, толгой нуруу мөр хэсэгт нь гар хөлөөрөө цохисон.Би урьд өмнө эхнэрээ зодож байгаагүй. Би охиноо өмөөрөөд маргаан үүсгэж уурлаад биеэ барьж чадахгүй эхнэрээ зодсон. Өөр шалтгаан байхгүй. Л.******* биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/ ,

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ өндөр” гэх үнэлгээ / хэргийн 46-47-р хуудас/

Шүүгдэгч Б.*******, Л.Пүрэвсүрэн нарын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон талаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хэргийн 50-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 сарын 19- ний орой 22 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Гэрэлт хотхоны 2 дугаар байр 4-11 тоотод өөрийн эхнэр Л.Пүрэвсүрэнтэй ”ороо зассангүй, хүүхэд уйлууллаа “ гэж маргалдаж, орноос татаж унагаж, нүүр толгой хэсэгт нь алгадаж, нуруу , хөлөнд өшиглөж, цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... даланд зулгаралт, бугалганд цус хуралт, чихний ар хэсэгт зулгаралт, хамарт зулгаралт, зовхины доод хэсэгт цус хуралт ... хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, хохирогч Л.Пүрэвсүрэн нар нь 2016 оны 01 сарын 08- ны өдөр гэр бүл болж, 2017 оны 01 сарын 30- ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь хэргийн 50 дугаар хуудас дахь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба хохирогч Л.Пүрэвсүрэн нь манай нөхөр түргэн зантай, архи нэлээд уудаг, харддаг, 2017 онд  зодож байсан гэж мөрдөн шалгах ажиллагааны  явцад  мэдүүлсэн боловч хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба хохирогч Л.Пүрэвсүрэн нь  2020 оны 01 сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ... Би Б.*******ээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрч , учраа олсон ... талаараа мэдүүлжээ.  

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг эхнэр Л.Пүрэвсүрэнтэй маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.******* биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч Б.*******ийн эхнэр Л.******* эрүүл мэндэд  гэмтэл  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.*******ийг хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Л.******* ... надад учирсан хохирол байхгүй тул  Б.*******ээс нэхэмжлэх зүйлгүй.Гомдол саналгүй.../хх-10/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 26-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Амгаланжаргалын...Б.******* нь зан ааш сайтай, хүнтэй харьцах харьцаа сайн, эелдэг даруу зантай,үр хүүхдүүд гэр бүлдээ муухай ааш гаргадаггүй,эцэг эхээс 10-уулаа, айлын бага хүүхэд.Дорноговь аймгийн Айраг сумын 10 жилийн дунд сургууль төгссөн,бүрэн дунд боловсролтой.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй..гэх мэдүүлэг /хэргийн 14-15-/,

Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн... Б.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33-р хороо, Тахилтын 11-51 тоотод оршин суух ...гэх байнга оршин суух хаягийн тодорхойлолт /хэргийн 44-р хуудас/,Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хэргийн 54-55/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******ийг   дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, эхнэртэйгээ эвлэрсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон  480 нэгжтэй тэнцэх хэмжээний  480000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун наян мянган  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******эд  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн хар өнгийн Самсунг маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5/08 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун наян   мянган    төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан  480000 төгрөгний  торгох ялыг  03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******эд тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 480000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн хар өнгийн Самсунг маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5/08 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******эд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form