| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/38 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/38
2020 01 27 2020/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,
Шинжээч А.Цэнд-Аюуш,
Иргэний нэхэмжлэгч Г.Одмягмар,
Иргэний хариуцагч Т.Ганхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Н М-д холбогдох эрүүгийн 1934002160418 дугаартай, 3 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Н М , 1976 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төв аймгийн Засаг даргын тамгын газар Үйлчилгээний албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар 48-р байрны 1-р орцны 19 тоотод оршин суух хаягтай, хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90-н жилийн ойн медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 76061151 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.М-н өгсөн: Би Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн засаг даргаар 1999 оны 12 дугаар сараас 2007 оны 6 дугаар сар хүртэл, 2007 оны 6 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хугацаанд Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Эрдэнэ сумын засаг даргаар 2019 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. “Аргасайн чулуу” ХХК нь анх хүсэлтээ 2015 оны 8 дугаар сард Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргад сумын тусгай хэрэгцээний газар хайгуулын чулууны зөвшөөрөл авах тухай албан хүсэлтээ ирүүлсэн. Тухайн үед уг асуудлыг засаг даргаар ажиллаж байсан Н.Алтанчимэг гэх хүн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 05/220 дугаартай албан бичгээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжилсан байдаг. Тухайн үед буюу 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Эрдэнэ сумын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдаанаар уг “Аргасайн чулуу” ХХК, “Банд трейд” ХХК, “Жо Лайн констаркшин” ХХК, “Их хоршоо” ХХК, “Гүүд хайнт” ХХК-ны асуудлуудыг хэлэлцэж тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрх нэр бүхий 5 компанийн орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг дэмжиж шийдвэрлэсэн юм. Уг дэмжиж шийдвэрлэсэн тогтоолыг Төв аймгийн засаг даргын орлогчид хүргүүлэхэд аймгаас тодорхой хариу ирүүлээгүй. Түүний дараа зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүд Төв аймгаас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрээ авчир гэж бидэнд хандсан ба “Аргасайн чулуу” ХХК нь уг асуудлын талаар тухайн үед ирээгүй.
“Аргасайн чулуу” ХХК-ны ажилтан Балжинням гэх хүн 2017 оны 12 сард, мөн 2018 оны 02 дугаар сарын эхээр надтай ирж уулзаад 2015 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 95 тоот тогтоол хүчингүй болоогүй шийдвэр болохоор Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэмжсэн албан бичиг хэрэгтэй байна гэхээр нь миний бие тус 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад явуулсан. Гэхдээ миний 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээр “Аргасайн чулуу” ХХК-нд зөвшөөрөл олгосон талаар би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр мэдсэн. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгийг Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхдээ ямар нэгэн хууль эрх зүйн акт үндэслээгүй “Аргасайн чулуу” ХХК-ны ажилтан Балжинням гэх хүн Эрдэнэ сумаас дэмжсэн албан бичиг хийж өгөөч гээд гуйгаад байхаар нь би хийгээд өгсөн юм. Надад “Аргасайн чулуу” ХХК-ны эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн байдлаар бэлэг сэлт, шан харамж авсан асуудал байхгүй. Харин Балжинням гэх хүнтэй хамт Цэрэнбат гэж өмнө нь Төв аймгийн Алтанбулаг сумын засаг даргаар хамт ажиллаж байсан хүн цуг явж байсан. Одоо тэр Цэрэнбат гэж хүн юу хийдэг талаар би сайн мэдэхгүй байна. Тэр хүнийг би Эрдэнэ сумын хурлын даргаар ажиллаж байсан Цэрэнбат тухайн үед Алтанбулаг сумын засаг даргаар ажиллаж байсан учир сумдын удирдлагууд болохоор бие биеэ таньдаг байсан. “Мастер майнинг сервис” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03-15 албан бичгээр Эрдэнэ сумын нутагт тэсрэх бодисыг үйлдвэр агуулахын зориулалтаар газар эзэмшүүлж өгөөч гэх хүсэлт ирүүлж уг хүсэлтийн дагуу хүсэлтийг хүлээн авч газрын даамалд тухайн компаний төсөл, танилцуулгаа гаргаж өгсний дагуу судалж мөн тухайн компани хүсэлт тавьсны үндсэн дээр Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндий гэх газар 3 га газар агуулахын зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийг миний бие 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамж гаргасан. Уг компани Багахангай дүүрэгт байрлалтай би Төв аймагт асуудлаар удаа дараа өмнө нь хүсэлт гаргаж байсан.”Алтан түрүү” ХХК, “Боржигон суварга” ХХК-иудад гаргасан захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт заасан аймгийн засаг даргын бүрэн эрхийн заалтыг оруулж миний бие захирамж гаргасан нь тухайн үед би энэ талаар анзаараагүй байна. Миний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Буурал хангай гэх газар чулууны зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн талбай байдаг. Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд бусад аж ахуй нэгжүүдэд өөрсдийн талбай дээрээсээ чулуу олборлуулах ажлыг хийлгэдэг. Сүүлд уг захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас харахад уг асуудал нь аймгийн засаг даргын эрх хэмжээний заалт байсан.
Жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж ажилласан. Төлөвлөгөөнд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Аржанчивлангийн 1 дүгээр хэсэгт 44 иргэнд 0,2 га газраар 8,8 га газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад 176 иргэнд 0,2 га газраар 35,2 га газрыг өмчлүүлсэн. Энэ нь 2014 оноос 2017 онуудад тухайн байршил дээр кадастрын зураг хийлгэсэн орон нутгийн болон гадны харъяатай иргэд байсан. Иймд тухайн иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн бусад газар бүгд мөн адил байсан учир иргэдийн газар олголтын урьд өмнөх онуудын асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнд надад ямар нэгэн шалтгаан гээд байх юм байхгүй. Урьд онуудад ирсэн иргэдийн өргөдлүүдийг 2018 онд багтаан шийдэх зорилгоор шийдвэр гаргаж өгсөн. Одоо ч бас шийдэгдээгүй өргөдөл маш их байж байна. Миний хувьд намайг ажил авснаас хойш газрын даамал 4 удаа солигдсон ба энэ уг асуудлын шалтгаан нь гэж үзэж байна.
“Мастер майнинг сервис" ХХК-ны газар олгох асуудлын талаар 2018 оны 3 дугаар сарын орчим Төв аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатар над руу утсаар яриад “Мастер майнинг сервис" ХХК-ны газрын асуудлыг дэмжээд шийдвэрлээд өгөх боломж байна уу” гэхээр нь би тэр үед “Би тухайн үед тус компаний төсөл, материалыг танилцаж үзээд эргээд хариу хэлье” гэж хэлсэн. Тэгээд надтай тухайн үед төсөл хэрэгжүүлэгч “Мастер майнинг сервис” ХХК-ны Түмэндэлгэр гэх залуу ирж уулзахад нь миний бие төсөл болон холбогдох материалтай нь танилцсан. Түмэндэлгэр гэх залуу манайх нэг том төсөл хэрэгжүүлж байгаа юм, та газрын асуудлыг нь дэмжээд өгөөч гэхээр нь би түүнд хандан “Сумын ойролцоо газар олгох боломж байхгүй, сумаас зайдуу газарт уг асуудлыг чинь шийдэж өгөхийг бодно.” гэж хэлээд Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндий гэх газар 3 га газар агуулахын зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийг миний бие 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжийг гаргасан. Тухайн үед тус компани нь хүсэлтээ тавиад мөн аймгаас дэмжээд өгөөч гэхээр нь би дэмжээд гаргаад өгсөн юм. Би “Мастер майнинг сервис” ХХК-аас ямар нэгэн байдлаар бэлэг сэлт, шан харамж авсан асуудал огт байхгүй.
Миний бие “Аргасайн чулуу” ХХК-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөх хүсэлтийг Төв аймгийн засаг даргад 2019 оны 3 дугаар сарын 05, 06 орчим гаргаж өгсөн. Мөн Эрдэнэ сумын 5 дугаар баг Салхитын хөндийд байрлах тэсрэх бодисын агуулахын зориулалтаар олгогдсон “Мастер майнинг сервис” ХХК-д олгогдсон 3 га газрын эрхийг хүчингүй болгосон. Би зарим зүйлүүдэд өөрийн хайхрамжгүй байдлаас хуулийн үндэслэл зэргийг хянаагүй алдаа дутагдал гаргасан байсан гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Одмягмарын өгсөн: Би Нэргүйн М гэх хүнийг ажил хэргийн шугамаар танина. Н.М нь манай сумын засаг дарга байсан юм. Гэхдээ төрөл садан, найз нөхөд, хувийн харилцаа холбоо огт байхгүй, Би Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт хууль эрх зүйн мэргэжилтнээр 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргаар ажиллаж байсан Нэргүйн М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас “Мастер майнинг сервис” ХХК, “Алтайн түрүү” ХХК, “Боржигон суварга” ХХК-иуд нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг хууль бус үйл ажиллагаа явуулсан. Хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодисын агуулах барьсан, боржин чулуу олборлосон газарт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад “Нуман Алтай” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан №1/26, 1/27, 1/28 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээгээр улсад 4.184.187 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга нэг зуун наян долоо/ төгрөгийн хохирол учирч, тухайн байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн сэргээхэд 1.264.074 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга далан дөрөв/ төгрөг зарцуулагдах шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Гэм буруутай этгээдээр орон нутагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Т.Ганхүүгийн өгсөн: Би “Алтайн түрүү” ХХК-ийн ерөнхий захирлаар 2017 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь барилгын материалын үйлдвэр, чулуун хавтан үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би болон манай компаний зүгээс Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтан болох Н.М д тус сумаас боржин чулуу олборлохтой холбогдуулан бэлэг дурсгал, шан харамж, мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаартай “Чулуу түүвэрлэх тухай” захирамжийн дагуу манай компани боржин чулуу олборлох үйл ажиллагаа явуулаагүй ба харин сүүлийн захирамж болох 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай “Чулуу олборлох тухай” захирамжийн дагуу 30 орчим метр куб боржин чулуу авсан. Хохирлын асуудлыг шүүхийн шатанд хэрхэх талаар манай компаний зүгээс шийдвэрлэнэ. Миний бие “Нуман-Алтайн” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/27 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбогдуулан надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Иргэний хариуцагч Б.Түмэндэлгэрийн өгсөн: Миний бие “Мастер майнинг сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь өрөмдлөгө, тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би Н.М гэх хүнийг өмнө нь таньдаггүй байсан ба би түүнтэй ямар нэгэн найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би түүнтэй компанийхаа асуудлаар 2018 оны 4 дүгээр сард танилцаж байсан. Манай компани Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргад тухайн сумын нутагт тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, үйлдвэр барих зорилгоор газар олгож өгөхийг хүссэн хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сард компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, сүүлд нэмэлтээр компанийн үйл ажиллагааны танилцуулга бэлдэж өгсөн. Тэгээд би удалгүй 2018 оны 4 дүгээр сарын 20-ны орчим Эрдэнэ сумын засаг дарга Н.М тай очиж уулзахад “Уг асуудлыг сумын иргэдийн хуралд танилцуулах ёстой. Өөрсдөө ороод танилцуулга хийх хэрэгтэй байх” гэж хэлсэн. Тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурал болж байсан ба би тухайн үед хурал болж байхад гадаа нь хүлээгээд сууж байхад М дарга нэг завсарлагаар нь гарч ирээд “Өнөөдөр хурлын уур амьсгал сайн биш байна. Тийм болохоор тэсэрч дэлбэрэх бодисын талаарх асуудлыг иргэдийн хурлын төлөөлөгч нар хүлээж авхааргүй байна. Эргээд нэг холбогдоё.” гэж хэлсэн. Тэр өдрөө би Эрдэнэ сумаас яваад түүний дараа Эрдэнэ сумын нутагт очоод засаг дарга М тай очиж уулзаад бидний хүсэлт юу болж байна гэхэд М бидэнд хандан “Танай компанийн төслийг харж үзлээ. Ажлын байр нэмэгдэх утгаар би дэмжих бодолтой байна. Би сумын төвтэй ойрхон газар шийдэж өгч чадахгүй, харин Эрдэнэ сумын нутаг дэвсгэрийн урд үзүүр хэсэгт байвал болохоор байна уу, болохоор бол эргээд хүрээд ирэхгүй юу” гэсэн. Тэгээд би тухайн газар Төв аймгаас “Төв тэгш хэм” нэртэй кадастрын компанитай очиж үзэхэд Багахангайн төмөр замаас хойд зүгт 22 км зайтай, Багануурын уурхайн нүүрс тээврийн төмөр замаас Баруун хойшоо 3 км орчим зайтай газар байсан ба 3 га газар кадастрын зураг хийлгээд, М дарга руу нөгөө кадастрын зургаа авч очоод бид нарын төлөвлөсөн газартай нийцэж байна, та уг асуудлыг шийдээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд М дарга манай компанид газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж тухайн захирамжийг бид нар аваад 2018 оны 5 дугаар сараас 6 дугаар сар хүртэл хугацаанд тус газарт тэсэрч дэлбэрэх бодисын агуулах барих ажлыг эхлүүлсэн. Одоо манай компаний агуулах тухайн газраа байрлаж байгаа ба энэ хугацаанд аймгийн засаг даргад хүсэлт хүргүүлж байнгын байршил тогтоох захирамж гаргуулан, Төв аймгийн Онцгой байдлаас гамшгийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулж авсан. Би “Мастер майнинг сервис” ХХК-ны гүйцэтгэх захирлаар 2018 ны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлалтай 3 га газар буюу одоогийн манай компаний агуулах баригдсан газар нь 2018 оны Төв аймгийн Эрдэнэ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байсан талаар Эрдэнэ сумын засаг дарга Н.М надад хэлж байсан. Би Н.М даргад тухайн газар үйлдвэр байгуулсан тохиолдолд ажлын байр нэмэгдэх учир сумын 30-40 иргэдийг ажлын байраар хангах, сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад ажиллах юм бол танай суманд ашигтай шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд М дарга тийм бол би өөрийн эрх мэдлийн хүрээнд уг газрыг шийдэж өгье гэсэн бодолтой байна гэсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн болохоор тухайн газрын захирамж гаргуулсан. Түүхий эд, материалыг татаж авахад Багахангай зөрлөгтэй хамгийн ойр байрлалтай, хүмүүсийн суурьшил багатай газрыг олох шаардлагатай байсан юм. Яагаад гэвэл Багахангай зөрлөгтэй ойр гэвэл тухайн зөрлөгт вагонаар тэсэрч, дэлбэрэх бодисын түүхий эдийг хүлээн авах боломжтой байсан. Ер нь Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн дүүргүүдэд тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулах олгохгүй талаар захирамж гарсан, мөн Төв аймаг нь Улаанбаатар хоттой хамгийн ойр гэдгээр тухайн газар тэсэрч дэлбэрэх бодисын агуулах барихаар шийдсэн. Бяруузны Хадбаатар гэдэг хүн бол манай ээж Пүрэвсрэнгийн төрсөн дүү буюу манай нагац ах байгаа юм. Харин Эрдэнэбат гэх хүнтэй 2018 оны 5 дугаар сард газар эзэмших захирамж авах үед л танилцаж байсан. Эрдэнэбат гэдэг хүн бол манай нагац ах Хадбаатарын нэг ангийн найзууд гэж байсан. Би тухайн үед Хадбаатар ахаас асуухад уг асуудлын талаар зөвлөгөө өгөхдөө “Төв аймгийн Газрын албаны дарга Эрдэнэбат гэх хүнээс зөвлөгөө аваад ажлаа явуулсан нь дээр байхаа” гэж хэлсэн учир би Эрдэнэбат гэх хүнтэй очиж уулзсан. Би болон манай компаний зүгээс Н.М, Г.Эрдэнэбат гэх хүмүүст хандив, тусламж, бэлэг сэлт, шан харамж өгсөн асуудал байхгүй. Би Хадбаатар ахаар Эрдэнэбат гэдэг хүн рүү яриулаад очиж байсан болохоос өөр хэн нэгэн хүнээр уг асуудлын талаар хэлж яриулсан зүйл байхгүй. Манай компани уг газар 1 га газарт хамгаалалтын далан босгоод 1 ширхэг 40 тонн, 2 ширхэг 20 тонны контейнер авчирч агуулах барьсан. Өөр үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Ашиг олсон зүйл байхгүй. Би компанийн зардлын хэмжээний хувьд 52 000 000 /тавин хоёр сая/ орчим төгрөгийн зардал гарсан байгаа. Манай агуулах барьсан газрын ойр орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын 2 айл өрх, Архуст сумын 2 айл өрх тус газар амьдарч байна. Нэмж хэлэхэд Н.М засаг дарга газар олгох үедээ дуудлага худалдааны жишиг үнэ болох 1 га газрын 3 500 000 /гурван сая таван зуу мянга/ орчим төгрөг манай суманд төлнө шүү гэж байсан. Тухайн үед манай компанийн санхүүгийн боломж муу байсан ба 2018 ондоо багтааж төлөх зорилготой ажиллаж байхад сум, орон нутгаас хэл ам гараад байхаар нь уг асуудлыг түр хойш нь тавьж тухайн мөнгийг нь төлөөгүй байсан. Манай компанийн зүгээс дээрх 2 028 281 /хоёр сая хорин найман мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийн хохирлыг төлөх болно гэх мэдүүлэг /1-р хх 45-48, 2-р хх 197-198/,
Иргэний хариуцагч Ж.Түвшинжаргалийн өгсөн: Би М гэх хүнийг урьд өмнө нь таньдаггүй байсан ба харин 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт очиж Н.М гэх хүнтэй уулзаж тус сумын Буурал гэх газраас боржин чулуу авч болох талаар асууж тодруулахад М надад хэлэхдээ 1 куб метр тутамд 40 000 /дөчин мянга/ төгрөг төлөх ёстой гээд албан ёсоор хүсэлт, компаний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлж ирээрэй гэж танилцаж байсан. Би албан ёсоор сумын засаг даргад бичгээр хүсэлтээ өгч, хүсэлтийн хамт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөө Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ хийж Орон нутгийн хөгжлийн санд 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Манай компани Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай гэх газраас 40 куб метр боржин чулуу түүвэрлэж авсан ба барагцаагаар 120 тонн боржин чулуу авсан. Мөн тухайн газраас хүмүүс боржин чулуу хууль бусаар аваад нөхөн сэргээхгүй орхисон байсныг харин би өөрийн зардлаар нөхөн сэргээж өгсөн. Нөхөн сэргээхэд барагцаагаар 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг зарцуулсан. Би тухайн засаг даргын захирамжийг хууль бус гэдгийг огт мэдээгүй ба хэрэв хууль бус гэдгийг мэдэж байсан бол тухайн газраас чулуу авахгүй байсан. Яагаад гэвэл би 2015, 2016 оны орчим Эрдэнэ сумын өмнөх засаг дарга Алтанчимэг гэх хүнтэй ийм байдлаар гэрээ байгуулан авч чулуу түүвэрлэж байсан. Тухайн үед би Алтанчимэг даргатай уг асуудлын талаар очиж уулзахад Төв аймгийн Газрын албанаас очиж зөвшөөрөл авсны үндсэн гэрээ байгуулан, гэрээнд заасан мөнгөн төлбөрийг би орон нутгийн хөгжлийн санд хийж, уг асуудлыг хуулийн дагуу явагдсан гэж бодож байсан. Хэрэг Н.М уг асуудлын талаар надад хэлсэн бол зохих материалыг бүрдүүлж, шаардлагатай албан байгууллагад нь хандах ёстой байсан. Би “Боржин суврага” ХХК-ний захирлаар 2014 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани чулуугаар сийлбэр, уран бүтээл хийдэг. Надад М-д ямар нэгэн байдлаар сумын үйл ажиллагаа болон өөртэй нь холбогдуулж хандив тусламж өгсөн, бэлэг сэлт өгсөн зүйл байхгүй. Би тэр М гэх хүнийг танихгүй, тэр үед л уулзаж байсан. Надад М-руу хэн нэгэн таньдаг найз нөхөд, танил тал, гэр бүлийн хүнээр нь яриулж захирамж гаргуулсан асуудал байхгүй. Надад тэгэх шалтгаан ч байхгүй. Би тухайн Боржин чулуугаар 12 жилийн жижиг баримал, 1 ширхэг зулын хорго хийж Архангай аймагт очиж өгөөд тухайн эд зүйлсийг хийсэн ажлын хөлс гэж 35.000.000 /гучин таван сая/ төгрөг авах ёстой боловч мөнгөө авч чадаагүй, бусад боржин чулуу нь манай компани дээр хадгалагдаж байна. Бид нарыг сийлбэр, баримал хийх нөхцөл боломжоор орон нутаг, сумдын иргэдийн хурал төдийлөн хангаж өгдөггүй. Очирбатын Батнаран нь манай аавын төрсөн ах Хаянхярваагийн ах ба өөрөөр хэлбэл манай үеэл байгаа юм. Бид хоёр 2012 онд ярилцаад чулуун сийлбэр хийдэг компанийг 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай байгуулахаар болж “Боржигон суварга” ХХК-ийг байгуулсан. Гэхдээ О.Батнаран нь тус компаний үйл ажиллагаанд оролцохгүй байгаа ба миний бие одоо уг компаний үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна гэх мэдүүлэг /1-р хх 49-51, 2-р хх 202-204/,
Гэрч А.Мөнгөнбаярын өгсөн: Миний бие 2009 оноос 2016 он хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн засаг дарга, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байна. Би Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргаар ажиллаж байгаа Н.М гэх хүний удаа дараа хууль зөрчсөн үйлдлийг шалгуулах хүсэлтэй байгаа учир танай байгууллагад хандсан юм.
Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга Н.М нь Эрдэнэ сумын төвд өмчлөлийн газартай зэрэгцүүлэн “Аргасайн чулуу” ХХК-нд дайрганы зориулалттай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулсан. Энэ нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас шийдвэр гаргуулсан нь хурлын хэлэлцүүлэх асуудал болон хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар тус компаний хүсэлт нь дахин хэлэлцэгдэж дэмжигдээгүй байхад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээр хурлаар дэмжин Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлан зөвшөөрөл олгуулж хууль зөрчсөн байна. Уг асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч дээд шатны засаг дарга шийдвэрлэх асуудлыг зөрчиж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй асуудлыг өөрөө дэмжин тогтоол гарган мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг “Аргасайн чулуу” ХХК-нд олгуулж хууль зөрчсөн байна.
Тус сумын 5 дугаар багийн нутаг “Бавгын адаг” гэх газарт 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаанд оруулаагүй шууд тэсэрч, дэлбэрэх бодисын агуулах барих зориулалтаар 3 га газар захирамж гарган олголт явуулсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж аж ахуй нэгж байгууллагад давуу байдал олгосон гэж үзэж байна. Миний бие уг тэсэрч, дэлбэрэх бодисын агуулах барих зориулалтаар 3 га газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нэрийг сайн мэдэхгүй байна.
Мөн “Алтайн түрүү” ХХК, “Боржин суварга” ХХК-уудад давуу байдал бий болгон аймгийн засаг даргын эрх хэмжээний хуулийн заалтыг ашиглан захирамж гарган, чулуу олборлолтыг удаа дараа гаргасан нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байна. Иймд тус сумын засаг дарга Н.М ы хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсэж байна. Миний бие уг гомдлыг гаргахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргаас Төв аймгийн ИТХ-ийн даргад хүргүүлсэн албан бичиг, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тогтоол, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаартай захирамж, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамж зэргийг хүргүүлсэн ба одоо миний бие 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдааны тэмдэглэл зэргийг гарган өгнө. Уг асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна мэдүүлэг /1-р хх 11-14/,
Гэрч О.Мөнхсүлдийн өгсөн: Би 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Би 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцоогүй. 2015 оны 12 дугаар сарын орчим архивын нэгж үүсгэхэд тухайн хурлын тэмдэглэлийг архивлах шаардлагатай болсон учир тухайн үед иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга байсан Н.Мөнсайханаас тухайн үеийн материалуудыг авч хурлын материалын хавтаст хийгээд гар бичмэлийг сүүлд нь компьютерт нөхөж бичээд архивын нэгж үүсгэн хадгалсан. Тухайн үеийн тэмдэглэлийг хөтөлсөн гар бичмэлийг хэн хөтөлсөн талаар сайн мэдэхгүй байна. Миний бодлоор сумын тамгын газраас нэг хүнийг дуудаж бичүүлсэн байх гэж бодож байна. Тус гар бичмэлийг компьютерт бичихэд тухайн үед яг хурлын үед хэлэлцэгдсэн асуудлыг бичсэн ба миний зүгээс гар бичмэл, тэмдэглэлээс нэмж хассан зүйл байхгүй. Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн. Тухайн үед “Аргасайн чулуу” ХХК-ны Эрдэнэ суманд хайрга, ашиглах талаар хүсэлт гаргахад хурлаас тухайн хүсэлтийг нь хэлэлцээд дэмжих боломжгүй гээд хүсэлтийг нь буцааж байсан. Би тухайн хэлэлцэх асуудал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, асуудлын дараалал зэргийг бодвол 2, 3 хоногийн өмнө бэлдэж өгөөд явсан байгаа. Ер нь хурал хуралдах бол 1-2 хоногийн өмнө хэлэлцэх асуудал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг, асуудлын дараалал зэргийг бэлддэг байгаа. Одоо ч гэсэн тийм байгаа. Хурлын хэлэлцэх асуудал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, асуудлын дарааллын огноог хурлын тухайн өдрөөр тавьдаг. Анх намайг ажил авахад тийм байсан тэрүүгээр л явж байгаа.Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар “Мастер майнинг сервис” ХХК-нд Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлах 3 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх талаар тухайн асуудал иргэдийн төлөөлөгчдийн хурлын орж ирээгүй. Ямар учраас тухайн газрыг сумын засаг дарга Н.М тус компанид эзэмшүүлсэн талаар мэдэхгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар “Алтайн түрүү” ХХК-нд Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газраас чулуу олборлох тухай захирамж гаргасан, мөн сумын засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамжаар “Боржин суварга” ХХК-нд чулуу олборлох тухай захирамж гаргасан талаар би огт мэдэхгүй байна. Уг захирамжийг аймгийн засаг дарга гаргадаг гэж мэдэхээс сумын засаг дарга гаргадаг эсэх талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх 23-25/,
Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн: Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2004 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон. Тухайн үед сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал хэлэлцэгдсэн ба 5, 6 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж ирсэн боловч уг асуудлыг ойр орчмын айл өрхүүдээс санал хүсэлтийг нь авах, зөвшөөрсөн гарын үсэг зуруулж авах, иргэд, малчидтай уулзаж сумын иргэдийн төлөөлөгчдийн өргөтгөсөн хурлаар оруулж ирэх талаар зөвлөгөө өгөөд гаргасан. Тухайн үед ямар ч аж ахуйн нэгж байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл авах шийдвэр гарч дэмжигдээгүй гарсан. Уг асуудлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй талаар би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн уг асуудлын талаар оруулж ирээд өргөтгөсөн хурлаар оруулж ирэх талаар зөвлөгөө өгөөд явуулж байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдаанд оролцоогүй. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар “Мастер майнинг сервис” ХХК-нд Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлах 3 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх тухай гарсан захирамжийн талаар би тухайн үед мэдээгүй ба 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар “Алтайн түрүү” ХХК-нд Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газраас чулуу олборлох тухай захирамж, мөн сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А252 дугаартай захирамжаар “Боржин суварга” ХХК-нд чулуу олборлох тухай захирамж гаргасан талаар огт мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх 29-31/,
Гэрч Сүндэрмаагийн өгсөн: Миний бие тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон.Тухайн үед тус хурлын үеэр сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал албан ёсоор хэлэлцэгдээгүй. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралдааны үеэр албан ёсны асуудал болгон хэлэлцсэн асуудал байхгүй, зүгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.М гэх хүн энэ талаар яриад л өнгөрч байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдаанд оролцсон. Тухайн үед “Аргасайн чулуу” ХХК-ны Эрдэнэ суманд хайрга ашиглах талаар хүсэлт гаргахад хурлаас тухайн хүсэлтийг нь хэлэлцээд дэмжих боломжгүй гээд хүсэлтийг нь буцааж иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөтгөсөн хурлаар авч хэлэлцье гэсэн шийдвэр гарсан. Мөн тухайн үед “Аргасайн чулуу” ХХК-нд тухайн газарт үйл ажиллагаа явуулахаар бол тухайн газар нутагт байгаа иргэдтэй нь уулзаж зөвшөөрөл авч гарын үсэг зуруулж ир гэж байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар “Мастер майнинг сервис” ХХК-нд Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлах 3 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх тухай гарсан захирамжийн талаар би мэдэхгүй байна. Хэрвээ захирамж гарахаар бол заавал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцэн, аймаг руу саналаа өгсний үндсэн дээр уг асуудал шийдэгдэх ёстой. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар “Алтайн түрүү” ХХК-нд Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газраас чулуу олборлох тухай захирамж гаргасан, мөн сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамжаар “Боржин суварга” ХХК-нд чулуу олборлох тухай захирамж гаргасан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх 32-34/,
Гэрч П.Тунгалагийн өгсөн: Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2008 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Одоо бол Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт мал малладаг малчин. Миний бие 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон. Тухайн үед тус хурлын үеэр сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал албан ёсоор хэлэлцэгдэж, яригдсан асуудал байхгүй. Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдаанд оролцоогүй. Би 2016 оны 9 дүгээр сараас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч байхаа больсон учир хуралд оролцоогүй гэх мэдүүлэг /1-р хх 35-36/,
Гэрч И.Ганчимэгийн өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Газрын даамлаар ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний амралтаа аваад 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр У.Золзаяа гэх хүнд ажлаа хүлээлгэж өгөд 2019 оны 02 дугаар сарын 09-ны өдөр эргэж ажилдаа орсон. 2018 оны 4 дүгээр сарын эхээр манай сумын засаг дарга Н.М уг “Мастер майнинг сервис” ХХК-ны асуудлын талаар намайг судалж үзээд танилцуул гэхээр нь би тус компанийн хүсэлт болон холбогдох албан бичигтэй нь танилцаад Н.М даргад орж “Энэ хүсэлт нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, захирамж шийдвэр гаргах боломжгүй. Хэрэв хүсвэл 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгч, дуудлага худалдаанд оролцож болно” гэж хэлсэн. Тэр үед манай засаг дарга дээрээс баахан хүмүүс яриад байна, лайтай юмаа гэж хэлж байсан. Тэгээд би гараад явсан. Нэг мэдэхэд л уг компаний талаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамж гарсан байсан би яагаад уг захирамж гарсан талаар мэдээгүй. Уг захирамжийг гаргах эрх бүхий албан тушаалтан бол сумын засаг дарга мөн ба гэхдээ тус газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаа явуулаагүй тохиолдолд тус захирамжийг гаргах боломжгүй. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар “Алтайн түрүү” ХХК-нд Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газраас чулуу олборлох тухай захирамж гаргасан, мөн сумын засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамжаар “Боржин суварга” ХХК-нд чулуу олборлох тухай захирамж гаргасан талаар би мэдэхгүй байна. Би жирэмсний амралттай байсан. Чулуу олборлох тухай захирамжийг сумын засаг дарга гаргаж болох үгүйг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ сумын засаг дарга уг захирамжийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шууд гаргаж болохгүй. Мөн би ажилд ороод удаагүй байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэрэгжилтийг танилцуулах гээд Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр танилцуулахад иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга “Мастер майнинг сервис” ХХК-ны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг яагаад тус компанид эзэмшүүлдэг юм бэ гээд байсан. Тэгээд би тухайн үед энэ талаар иргэдийн хурал дээр хэлж байсан. Тэгээд би хурлаас гарч ирээд сумын засаг даргад энэ талаар танилцуулсан. Мөн тухайн үед намайг амрахаас өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ны орчим “Мастер майнинг сервис” ХХК-нд газар эзэмшүүлэх талаар Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дэд дарга Г.Эрдэнэбат над руу утсаар яриад “Ахын дүү наад “Мастер майнинг сервис” ХХК-ны тэсэрч, дэлбэрэх бодисын агууламж гарсан байна уу. Чи наадахаа мэдээллийн санд оруулаад гэрчилгээг нь олгоод өгөөч” гэхэд нь би түүнд хандан “Би газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй захирамж гарсан тул мэдээллийн санд оруулахгүй байгаа” гэхэд тэрээр “Над руу баахан хүмүүс яриад байна. Наадах чинь лайтай юмаа” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх 37-39/,
Гэрч Ш.Гэрэлт-Одын өгсөн: Би 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Боржин суврага” ХХК нь тусгай зөвшөөрлөө ашиглалтын болгох зорилгоор судалгаа, шинжилгээнд оруулах зориулалтаар чулуу олборлох хүсэлт ирүүлсний дагуу миний бие тухайн үед Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын захирамжуудыг үндэслэн дээрх хоёр компанитай тухайн өдрөө гэрээ байгуулсан. Мөн гэрээний дагуу тухайн хоёр компанид үйл ажиллагаагаа буюу чулуу олборлосон байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө боржин чулууг ашигт малтмалын бус байгалын баялаг гэж үзэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 81 дүгээр тогтоолоор 1 шо метр чулууг 40 000 /дөчин мянга/ төгрөгөөр үнэлэн сумын засаг дарга захирамж гаргана гэж бодож байсан боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд чулуу олборлох тухай эрхийг аймгийн засаг дарга гаргасны дараа сумын засаг дарга захирамж гаргана гэж заасан байдаг. Тийм болохоор аймгийн засаг дарга нь аж ахуйн нэгж байгууллагад тусгай зөвшөөрөл олгосны дараа сумын засаг дарга захирамж гаргах ёстой байсан. Гэхдээ би тухайн үед тус захирамжийг сумын засаг дарга гаргаж болно гэж бодож байсан боловч сүүлд хуулийн заалтыг харахад болохгүй байсныг мэдсэн гэх мэдүүлэг /1-р хх 40-41/,
Гэрч А.Балжиннямын өгсөн: Манай “Аргасайн чулуу” ХХК нь “Х” тайлан өгөөд явдаг ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулдаггүй компани ба манай компани 2014 онд байгуулагдсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2015 оноос хэрэгжиж эхлэх үетэй холбогдуулан миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг асуудлын талаар манай компанийг дэмжиж өгөөч гэх утга бүхий хүсэлт бичиж өгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хүлээж байгаад миний бие Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын туслах ажилтантай яриад хурал чинь болсон уу гэж асууж тодруулахад тэрээр манай хурал болж байна, танай асуудал орж байгаа гэсэн. Тэгэхээр нь би манай компаний хүсэлтийн талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гээд Эрдэнэ сум руу очиж хурлын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг гардуулж өгсөн. Уг шийдвэр нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай сумын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол байсан. Тэгээд уг асуудлыг 2015, 2016, 2017 онуудад шийдэж өгөөгүй ба 2018 оны 3 дугаар сард шийдэгдсэн. Би Н.М гэх хүнийг Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ер нь М уг асуудлыг маш их удаасан хүн. Цэрэнбат бол миний оюутны ангийн найз. Би Цэрэнбаттай тухайн үед М тай очиж уулзсан ба бид хоёрыг очиж уулзахад М хуулийн дагуу шийднэ гэж л байсан. Би яагаад Цэрэнбаттай очсон гэвэл миний бие Эрдэнэ суманд таних хүн нэг ч байхгүй байсан ба Цэрэнбатад хандан “Чи М ыг таних уу” гэхэд танина гэсэн. Тэгээд хамт очсон. М гэх хүн намайг ажил ярих гээд очход намайг огт тоохгүй, сум орон нутгийн хүмүүсийг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсдэггүй, сумандаа иргэдийг ажлын байраар хангаж өгөх дургүй хүн шиг санагдсан гэх мэдүүлэг /1-р хх 42-44/,
Гэрч Г.Эрдэнэбатын өгсөн: Би Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газрын удирдлагын хэлтсийн даргаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Би урьд өмнө тус байгууллагын газрын удирдлагын хэлтэст 2012 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд ахлах мэргэжилтэн, 2014 оны 7 дугаар сараас 2017 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл газар зохион байгуулалт төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Би “Мастер майнинг сервис” ХХК-иас хэн нэгэн этгээдийг танихгүй ба 2018 оны 5 дугаар сарын орчим тухайн компаний захирал нь гэх нэг залуу надтай ирж уулзаад манайх тэсрэх бодисын агуулахын зориулалтаар газар авсан юм. Тухайн газрыг мэдээллийн санд бүртгүүлээд өгөөч гэхээр нь миний бие тэр залууд хандан танай тэсрэх бодисын агуулахын зориулалтаар ашиглах гэж байгаа газар нь 2018 оны Төв аймгийн Эрдэнэ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна. Тийм болохоор мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэхэд тэр залуу “Эрдэнэ сумын засаг даргатай яриад тохирсон байгаа. Өнөө маргаашгүй тусгай зөвшөөрөл авахад газар, байршил хэрэгтэй байгаа юм" гэж надад хэлсэн. Тэгээд тэр залууд хандан “Мэргэжлийн хяналтын газраас шалгаад хүчингүй болгоно. Тийм болохоор ингэх шаардлагагүй” гэхэд тэр залуу “Хамаагүй, тухайн үед нь бид нар хүчингүй болгуулж болно. Харин одоо бид нарт мэдээллийн санд бүртгүүлсэн байршлын зураг, захирамж хэрэгтэй байгаа юм” гэхээр нь би Эрдэнэ сумын газрын даамал Ганчимэгтэй утсаар холбогдоод “сумын засаг даргын чинь шийдвэр гарсан бол мэдээллийн санд нь бүртгэх боломжтой бол бүртгэвэл яасан юм бэ, энэ хүмүүс дараа нь газраа хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Угаасаа засаг даргын шийдвэр гарсан юм чинь бүртгэчихгүй юу даа” гэж хэлсэн. Манай их сургуулийн ангийн залуу Б.Хадбаатар гэдэг хүнээр яриулсан ба тэр Хадбаатар надаас “Тухайн компанийг мэдээллийн санд бүртгүүлээд өгөөч” гэсэн тэгэхээр нь би түүнд хандан боломжтой үгүйг нь хэлье гэсэн ба их сургуулийн ангийн найз байсан болохоор Ганчимэгт тэгээд хэлсэн юм. Энэ үйлдэл нь миний буруу. Би Н.М гэж хүнийг танина. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга гэдэг утгаар нь таньдаг ба найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Н.М “Мастер майнинг сервис” ХХК-ны уг асуудлын талаар надтай огт яриагүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт сумын засаг дарга газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах уг асуудал нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй асуудал. Сумын засаг дарга захирамж гаргах эрхтэй ч заавал төлөвлөгөөнд тусгасан газарт захирамж гаргах эрхтэй байдаг гэх мэдүүлэг /1-р хх 55-57/,
Гэрч Б.Цэрэнбатын өгсөн: Би 2012 оноос 2016 онд Төв аймгийн Алтанбулаг сумын засаг даргаар ажиллаж байх үед М Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд бид хоёр сумынхаа Монгол ардын намын дарга нар байсан ба сумын удирдлагууд гэдэг утгаар нэг нэгнийгээ таньдаг. Балжинням бид хоёр оюутны ангийн найзууд. Би Балжиннямын хамт М тай “Аргасайн чулуу” ХХК-ны талаар 2017 оны 4, 5 дугаар сарын орчим Төв аймгийн Эрдэнэ суманд очиж уулзаж байсан. Тухайн үед би ажилгүй байсан ба Балжинням надтай уулзахдаа 2015 оноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензийн талаар өргөдөл өгчихсөн байгаа. Тийм болохоор надтай хамт яваад М тай очиж уулзаад сумаас нь дэмжих талаар уулзаад өгөөч гэхээр нь Балжинням бид хоёр М тай очиж уулзсан. М тай би уулзаад ийм асуудал байгаа юм байна. Төв аймагт материал өгсөн байгаа юм байна гээд өмнөх бичиг баримтуудыг нь танилцуулаад уг асуудлыг болох талаас нь дэмжээд өгөөч, сум орон нутагт чинь хэрэгтэй, уг асуудалд туслаад өгөөч гэж уулзсан. Тэгэхэд М уг асуудлыг иргэдийн хурлаар авч хэлэлцээд шийднэ гэж байсан. Балжинням надад хэлэхдээ М тай уулзаж ажил байдлаа танилцуулах гэхэд танихгүй болохоор уулзахад хүндрэлтэй байна, намайг ерөөсөө тоохгүй юм, чи цуг ажиллаж байсны хувьд уулзаад өгөөч л гэж байсан. М бэлэг сэлт шан, харамж өгсөн зүйл байхгүй. М надад тухайн үед асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амлаагүй. Би тухайн компанитай ямар ч хамааралгүй хирнээ М д уг асуудлыг хэлж ярьсан шалтгаан нь оюутан цагийн найз маань уг асуудлын талаар уулзаад өгөөч гээд намайг гуйгаад байхаар нь би Эрдэнэ сум явж М тай уулзсан гэх мэдүүлэг /1-р хх 58-60/,
Д.Мөнхбаатарын өгсөн: Би Төв аймгийн засаг даргын орлогчоор 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Би “Мастер майнинг сервис” ХХК-тай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ба уг компанийн захирлыг ямар нэгэн байдлаар танихгүй. “Мастер майнинг сервис” ХХК-тай холбоотойгоор хэн нэгэн надтай тухайн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэх мэтээр ярьсан зүйл байхгүй. Тэр талаар санахгүй байна. Нэргүйн М ыг би Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байх үеэс нь танина. Бид хоёр Монгол ардын намын гишүүд ба одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд гэж явдаг. Харин төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй, Ер нь албан ажлын шугамаар танина. “Мастер майнинг сервис” ХХК-тай холбоотой асуудлын талаар би ямар нэгэн зүйл М даргатай яриагүй. Харин “Аргасайн чулуу” ХХК-ны талаар тодорхой материалыг хуулийн дагуу бүрдүүлж ирэх талаар үүрэг чиглэл өгч байсан. Би М тай уг асуудлын талаар огт яриагүй. М уг асуудлын талаар андуурсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /1-р хх 61-63/,
“Нуман Алтай” ХХК-ний шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр №1/26 дугаартай дүгнэлт: Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг, Буурал хангай гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан "Боржин суварга" ХХК-ны уурхайлалтын улмаас эвдэрсэн 5161м2 буюу 0.52га талбайн байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 1 605 012 төгрөг, тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 280 026 төгрөг болж байна гэжээ /2-р хх 95-119/,
“Нуман Алтай” ХХК-ний шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр №1/27 дугаартай дүгнэлт: Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг, Бэржин хангай гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан "Алтайн түрүү" ХХК-ны уурхайлалтын улмаас эвдэрсэн 5079м2 буюу 0.51га талбайн байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 1 204 932 төгрөг, тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 276 010 төгрөг болж байна гэжээ /2-р хх 121-145/,
“Нуман Алтай” ХХК-ний шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр №1/28 дугаартай дүгнэлт: Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг, Салхитын хөндий гэх газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан "Мастер майнинг сервис" ХХК-ийн ажлын улмаас эвдэрсэн 7550м2 буюу 0.76га талбайн байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нийт 1 374 243 төгрөг, тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 708 038 төгрөг болж байна гэжээ /2-р хх 148-175/,
гэрч С.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх 26-28/,
Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн "Ар хуурай гэх газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 45 га талбай, Буурал хангай нэртэй газарт 25 га, 27 га, 150 га, Хонхор бэржин нэртэй газарт 356 га газрыг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай 2015.8.06-ны өдрийн 95, 97, 98, 99 дугаартай тогтоолын хуулбар /1-р хх 6, 75, 77, 78, 79/, тус сумын засаг даргын "дээрх хүсэлтийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатад уламжилсан" 2018.02.12-ны өдрийн 05/35 дугаартай албан тоот /1-р хх 7/, дээрх "Эрдэнэ сумын нутаг Ар хуурай хэмээх 42,4 газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших тухай Аргасайн чулуу ХХК-ны хүсэлтийг хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн" Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018.3.13-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх 8/, Алтайн түрүү ХХК-ний хүсэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Хонхор Биржингээс 20 м3 боржин чулуу түүвэрлэхийг зөвшөөрсөн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай захирамж /1-р хх 9, 2-р хх 246/, Боржин суварга ХХК-ны хүсэлтээр Эрдэнэ сумн 5 дугаар багийн нутаг Буурал хангайгаас боржин чулуу олборлохыг зөвшөөрсөн 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай захирамж /1-р хх 10, 2-р хх 248/, Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.8.06-ны өдрийн долоодугаар хуралдааны тэмдэглэл, хэлэлцэх асуудал, төлөвлөгөө /1-р хх 65-72/, 2017.8.30-ны өдрийн аравдугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх 81-85, 183-188/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 87-89/, Мастер майнинг сервис ХХК-ны 2018.4.10-ны өдрийн 03/15 дугаартай Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын зориулалтаар 5 га газар эзэмших тухай хүсэлт /1-р хх 109/, Мастер майнинг сервис ХХК-нд 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх тухай 2018.5.10-ны өдрийн А/120, 2018.5.17-ны өдрийн А/344 дугаар сумын засаг даргын захирамж /1-хх 152 /2-р хх 245/, 153/, газар эзэмших эрхийн акт хүчингүй болгох тухай 2019.3.0-ний А/42 дугаартай захирамж /1-р хх 155, Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Сумын ИТХ-ыг төлөөлөгчдийн хурлын 2018.02.09-ний өдрийн 02 дугаартай тогтоол /1-р хх 156/, Алтайн түрүү, Боржин суварга ХХК-иудын хүсэлтээр Эрдэнэ сумын 4-р багийн нутаг Бэржингээс боржин чулуу олборлохыг зөвшөөрсөн сумын засаг даргын 2018.8.16-ны өдрийн А/184, 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай захирамж, /1-р хх 172 /2-р хх 247/, 179/, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ /1-р хх 174-175, 181-182/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 196/, Мэргэжилтэн томилж дүгнэлт гаргуулах тухай Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019.4.09-ний 06/2921 дугаартай албан тоот /1-р хх 244/, мэргэжилтэн оролцуулах тухай Төв аймгийн засаг даргын 2019.4.12-ны 01/709 дугаартай албан тоот /1-р хх 245/, Мастер майнинг сервис ХХК-ны улсын бүртгэлийн, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2-р хх 8-9/, Боржин суварга ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх 20/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх 36-53/, иргэний нэхэмжлэгчээр томилох тухай Эрдэнэ сумын засаг даргын 2019.10.25-ны өдрийн 05/293 дугаартай албан тоот /2-р хх 189/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 3-4/,
Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай "Чулуу түүвэрлэх тухай", 2018.8.16-ны өдрийн А/184 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.5.10-ны өдрийн А/120 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжууд /3-р хх 1/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 180/,
шүүх хуралдаанд улсын яллагчаас өгсөн: Н.Мөнсайханыг сумын ИТХ-ын даргаар баталсан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 2008.10.21-ний өдрийн 03 дугаартай тогтоол, Н.М ыг сумын засаг даргаар батлуулах тухай Аймгийн засаг даргад уламжилсан сумын ИТХ-ын 2016.10.24-ний өдрийн 06 дугаартай тогтоол, хавтаст хэргээс Н.М ыг Эрдэнэ сумын засаг даргаар томилох тухай Аймгийн засаг даргын 2016.11.09-ний өдрийн Б/65 дугаартай захирамж /1-р хх 247/, сумын засаг даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх 248-250/, албан тушаалын тодорхойлолтын маягт /2-р хх 1-6/, Н.М ыг засаг даргын албан тушаалаас чөлөөлөх тухай 2019.03.14-ний өдрийн Б/19 дугаартай Аймгийн засаг даргын захирамж /2-р хх 54/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 95 дугаар тогтоолыг хууль бусаар гаргаж, сумын засаг дарга байх хугацаандаа 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээр Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд “Аргасайн чулуу” ХХК-нд сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай тогтоол гаргасан мэтээр ойлгуулж тус сумын 5 дугаар баг Ар хуурай гэх газарт “Аргасайн чулуу” ХХК-нд хайрга, дайргын зориулалтаар 42,4 га газар олгосон болох нь;
Шүүгдэгч Н.Мөнсайханы өгсөн: "“Аргасайн чулуу” ХХК-ны ажилтан Балжинням гэх хүн 2017 оны 12 сард, мөн 2018 оны 02 дугаар сарын эхээр надтай ирж уулзаад 2015 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 95 тоот тогтоол хүчингүй болоогүй шийдвэр болохоор Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дэмжсэн албан бичиг хэрэгтэй байна гэхээр нь миний бие тус 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад явуулсан. Гэхдээ миний 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээр “Аргасайн чулуу” ХХК-нд зөвшөөрөл олгосон талаар би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр мэдсэн. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгийг Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхдээ ямар нэгэн хууль эрх зүйн акт үндэслээгүй “Аргасайн чулуу” ХХК-ны ажилтан Балжинням гэх хүн Эрдэнэ сумаас дэмжсэн албан бичиг хийж өгөөч гээд гуйгаад байхаар нь би хийгээд өгсөн. Миний бие “Аргасайн чулуу” ХХК-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөх хүсэлтийг Төв аймгийн засаг даргад 2019 оны 3 дугаар сарын 05-06-ны орчим гаргаж өгсөн." гэх мэдүүлэг,
Гэрч А.Мөнгөнбаярын өгсөн: "Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга Н.М нь Эрдэнэ сумын төвд өмчлөлийн газартай зэрэгцүүлэн “Аргасайн чулуу” ХХК-нд дайрганы зориулалттай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулсан. Энэ нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас шийдвэр гаргуулсан нь хурлын хэлэлцүүлэх асуудал болон хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар тус компаний хүсэлт нь дахин хэлэлцэгдэж дэмжигдээгүй байхад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай албан бичгээр хурлаар дэмжин Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжлан зөвшөөрөл олгуулж хууль зөрчсөн байна. Уг асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авч дээд шатны засаг дарга шийдвэрлэх асуудлыг зөрчиж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй асуудлыг өөрөө дэмжин тогтоол гарган мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг “Аргасайн чулуу” ХХК-нд олгуулж хууль зөрчсөн байна." гэх мэдүүлэг /1-р хх 11-14/,
Гэрч О.Мөнхсүлдийн өгсөн: "...Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн. Тухайн үед “Аргасайн чулуу” ХХК-ны Эрдэнэ суманд хайрга, ашиглах талаар хүсэлт гаргахад хурлаас тухайн хүсэлтийг нь хэлэлцээд дэмжих боломжгүй гээд хүсэлтийг нь буцааж байсан. Би тухайн хэлэлцэх асуудал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, асуудлын дараалал зэргийг бодвол 2, 3 хоногийн өмнө бэлдэж өгөөд явсан байгаа. Ер нь хурал хуралдах бол 1-2 хоногийн өмнө хэлэлцэх асуудал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг, асуудлын дараалал зэргийг бэлддэг байгаа. Одоо ч гэсэн тийм байгаа. Хурлын хэлэлцэх асуудал, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, асуудлын дарааллын огноог хурлын тухайн өдрөөр тавьдаг. Анх намайг ажил авахад тийм байсан тэрүүгээр л явж байгаа." гэх мэдүүлэг /1-р хх 23-25/,
Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн: "Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2004 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон. Тухайн үед сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал хэлэлцэгдсэн ба 5, 6 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж ирсэн боловч уг асуудлыг ойр орчмын айл өрхүүдээс санал хүсэлтийг нь авах, зөвшөөрсөн гарын үсэг зуруулж авах, иргэд, малчидтай уулзаж сумын иргэдийн төлөөлөгчдийн өргөтгөсөн хурлаар оруулж ирэх талаар зөвлөгөө өгөөд гаргасан. Тухайн үед ямар ч аж ахуйн нэгж байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл авах шийдвэр гарч дэмжигдээгүй гарсан." гэх мэдүүлэг /1-р хх 29-31/,
Гэрч Сүндэрмаагийн өгсөн: "2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралдааны үеэр албан ёсны асуудал болгон хэлэлцсэн асуудал байхгүй, зүгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.М гэх хүн энэ талаар яриад л өнгөрч байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдаанд оролцсон. Тухайн үед “Аргасайн чулуу” ХХК-ны Эрдэнэ суманд хайрга ашиглах талаар хүсэлт гаргахад хурлаас тухайн хүсэлтийг нь хэлэлцээд дэмжих боломжгүй гээд хүсэлтийг нь буцааж иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөтгөсөн хурлаар авч хэлэлцье гэсэн шийдвэр гарсан. Мөн тухайн үед “Аргасайн чулуу” ХХК-нд тухайн газарт үйл ажиллагаа явуулахаар бол тухайн газар нутагт байгаа иргэдтэй нь уулзаж зөвшөөрөл авч гарын үсэг зуруулж ир гэж байсан." гэх мэдүүлэг /1-р хх 32-34/,
Гэрч П.Тунгалагийн өгсөн: "Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2008 оны 6 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Одоо бол Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт мал малладаг малчин. Миний бие 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон. Тухайн үед тус хурлын үеэр сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал албан ёсоор хэлэлцэгдэж, яригдсан асуудал байхгүй." гэх мэдүүлэг /1-р хх 35-36/,
Гэрч А.Балжиннямын өгсөн: "Манай “Аргасайн чулуу” ХХК нь “Х” тайлан өгөөд явдаг ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулдаггүй компани ба манай компани 2014 онд байгуулагдсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2015 оноос хэрэгжиж эхлэх үетэй холбогдуулан миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг асуудлын талаар манай компанийг дэмжиж өгөөч гэх утга бүхий хүсэлт бичиж өгөөд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хүлээж байгаад миний бие Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын туслах ажилтантай яриад хурал чинь болсон уу гэж асууж тодруулахад тэрээр манай хурал болж байна, танай асуудал орж байгаа гэсэн. Тэгэхээр нь би манай компаний хүсэлтийн талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гээд Эрдэнэ сум руу очиж хурлын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг гардуулж өгсөн. Уг шийдвэр нь 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай сумын төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол байсан. Тэгээд уг асуудлыг 2015, 2016, 2017 онуудад шийдэж өгөөгүй ба 2018 оны 3 дугаар сард шийдэгдсэн. Би Н.М гэх хүнийг Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэдэг утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ер нь М уг асуудлыг маш их удаасан хүн. Цэрэнбат бол миний оюутны ангийн найз. Би Цэрэнбаттай тухайн үед М тай очиж уулзсан ба бид хоёрыг очиж уулзахад М хуулийн дагуу шийднэ гэж л байсан. Би яагаад Цэрэнбаттай очсон гэвэл миний бие Эрдэнэ суманд таних хүн нэг ч байхгүй байсан ба Цэрэнбатад хандан “Чи М ыг таних уу” гэхэд танина гэсэн. Тэгээд хамт очсон. М гэх хүн намайг ажил ярих гээд очиход намайг огт тоохгүй, сум орон нутгийн хүмүүсийг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсдэггүй, сумандаа иргэдийг ажлын байраар хангаж өгөх дургүй хүн шиг санагдсан" гэх мэдүүлэг /1-р хх 42-44/,
Гэрч Б.Цэрэнбатын өгсөн: "Балжинням бид хоёр оюутны ангийн найзууд. Би Балжиннямын хамт М тай “Аргасайн чулуу” ХХК-ны талаар 2017 оны 4, 5 дугаар сарын орчим Төв аймгийн Эрдэнэ суманд очиж уулзаж байсан. Тухайн үед би ажилгүй байсан ба Балжинням надтай уулзахдаа 2015 оноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензийн талаар өргөдөл өгчихсөн байгаа. Тийм болохоор надтай хамт яваад М тай очиж уулзаад сумаас нь дэмжих талаар уулзаад өгөөч гэхээр нь Балжинням бид хоёр М тай очиж уулзсан. М тай би уулзаад ийм асуудал байгаа юм байна. Төв аймагт материал өгсөн байгаа юм байна гээд өмнөх бичиг баримтуудыг нь танилцуулаад уг асуудлыг болох талаас нь дэмжээд өгөөч, сум орон нутагт чинь хэрэгтэй, уг асуудалд туслаад өгөөч гэж уулзсан. Тэгэхэд М уг асуудлыг иргэдийн хурлаар авч хэлэлцээд шийднэ гэж байсан." гэх мэдүүлэг /1-р хх 58-60/,
Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн "Ар хуурай гэх газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 45 га талбайг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн тул аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж өгөхийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд уламжилсан тухай 2015.8.06-ны өдрийн 95 тогтоолын хуулбар /1-р хх 6/, тус сумын засаг даргын "дээрх хүсэлтийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатад уламжилсан" 2018.02.12-ны өдрийн 05/35 дугаартай албан тоот /1-р хх 7/, дээрх "Эрдэнэ сумын нутаг Ар хуурай хэмээх 42,4 газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших тухай Аргасайн чулуу ХХК-ны хүсэлтийг хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн" Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018.3.13-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хуулбар /1-р хх 8/, Аргасайн чулуу ХХК-нд олгосон 45 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Аймгийн засаг даргад уламжилсан засаг дарга Н.М ы 2019.02.21-ний 05/30 албан тоот /1-р хх 197/, Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн аравдугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх 198-209/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
Төв аймгийн Эрдэнэ сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тус сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндий гэх газар байрлалтай 3 га газрыг “Мастер майнинг сервис” ХХК-нд тэсэрч, дэлбэрэх бодис агуулах барих зориулалтаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан "Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна.",
“Алтайн түрүү” ХХК, “Боржигон суварга” ХХК-иудад Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаартай "Чулуу түүвэрлэх тухай" захирамж, тус сумын засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай "Чулуу олборлох тухай" захирамж, тус сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/252 дугаартай "Чулуу олборлох тухай" захирамж гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “...Аймаг нийслэлийн засаг дарга нь энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 хоногийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэх заалтуудыг тус тус зөрчиж аймгийн засаг даргын эрх хэмжээний хуулийн заалтыг ашиглан захирамж гарган, чулуу олборлолтыг удаа дараа явуулах боломжоор хангаж өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож орон нутагт хохирол учруулсан болох нь;
Шүүгдэгч Н.М ы өгсөн: "“Мастер майнинг сервис” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03-15 албан бичгээр Эрдэнэ сумын нутагт тэсрэх бодисыг үйлдвэр агуулахын зориулалтаар газар эзэмшүүлж өгөөч гэх хүсэлт ирүүлж уг хүсэлтийн дагуу Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндий гэх газар 3 га газар агуулахын зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийг миний бие 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамж гаргасан. Уг компани Багахангай дүүрэгт байрлалтай энэ асуудлаар би өмнө нь Төв аймагт удаа дараа хүсэлт гаргаж байсан. ”Алтан түрүү” ХХК, “Боржигон суварга” ХХК-уудад гаргасан захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт заасан аймгийн засаг даргын бүрэн эрхийн заалтыг оруулж миний бие захирамж гаргасан нь тухайн үед би энэ талаар анзаараагүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Буурал хангай гэх газар чулууны зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн талбай байдаг. Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд бусад аж ахуй нэгжүүдэд өөрсдийн талбай дээрээсээ чулуу олборлуулах ажлыг хийлгэдэг. Сүүлд уг захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас харахад уг асуудал нь аймгийн засаг даргын эрх хэмжээний заалт байсан. “Мастер майнинг сервис" ХХК-ны газар олгох асуудлын талаар 2018 оны 3 дугаар сарын орчим Төв аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатар над руу утсаар яриад “Мастер майнинг сервис" ХХК-ны газрын асуудлыг дэмжээд шийдвэрлээд өгөх боломж байна уу” гэхээр нь би тэр үед “Би тухайн үед тус компаний төсөл, материалыг танилцаж үзээд эргээд хариу хэлье” гэж хэлсэн. Тэгээд надтай тухайн үед төсөл хэрэгжүүлэгч “Мастер майнинг сервис” ХХК-ны Түмэндэлгэр гэх залуу ирж уулзахад нь миний бие төсөл болон холбогдох материалтай нь танилцсан. Түмэндэлгэр гэх залуу манайх нэг том төсөл хэрэгжүүлж байгаа юм, та газрын асуудлыг нь дэмжээд өгөөч гэхээр нь би түүнд хандан “Сумын ойролцоо газар олгох боломж байхгүй, сумаас зайдуу газарт уг асуудлыг чинь шийдэж өгөхийг бодно.” гэж хэлээд Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндий гэх газар 3 га газар агуулахын зориулалтаар газар эзэмшүүлэх захирамжийг миний бие 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжийг гаргасан. Тухайн үед тус компани нь хүсэлтээ тавиад мөн аймгаас дэмжээд өгөөч гэхээр нь би дэмжээд гаргаад өгсөн юм. Мөн Эрдэнэ сумын 5 дугаар баг Салхитын хөндийд байрлах тэсрэх бодисын агуулахын зориулалтаар олгогдсон “Мастер майнинг сервис” ХХК-нд олгогдсон 3 га газрын эрхийг хүчингүй болгосон. Би зарим зүйлүүдэд өөрийн хайхрамжгүй байдлаас хуулийн үндэслэл зэргийг хянаагүй алдаа дутагдал гаргасан байсан " гэх мэдүүлэг,
Гэрч Д.Мөнхбаатарын өгсөн: "Нэргүйн М ыг Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байх үеэс нь танина. Бид хоёр Монгол ардын намын гишүүд ба одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд гэж явдаг. Харин төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй, албан ажлын шугамаар танина. “Мастер майнинг сервис” ХХК-тай холбоотой асуудлын талаар би ямар нэгэн зүйл М даргатай яриагүй. Харин “Аргасайн чулуу” ХХК-ны талаар тодорхой материалыг хуулийн дагуу бүрдүүлж ирэх талаар үүрэг чиглэл өгч байсан. Би М тай уг асуудлын талаар огт яриагүй. М уг асуудлын талаар андуурсан байх гэж бодож байна." гэх мэдүүлэг /1-р хх 61-63/,
Иргэний хариуцагч Т.Ганхүүгийн өгсөн: "Би “Алтайн түрүү” ХХК-ийн ерөнхий захирлаар 2017 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь барилгын материалын үйлдвэр, чулуун хавтан үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаартай “Чулуу түүвэрлэх тухай” захирамжийн дагуу манай компани боржин чулуу олборлох үйл ажиллагаа явуулаагүй ба харин сүүлийн захирамж болох 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай “Чулуу олборлох тухай” захирамжийн дагуу 30 орчим метр куб боржин чулуу авсан. Хохирлын асуудлыг шүүхийн шатанд хэрхэх талаар манай компаний зүгээс шийдвэрлэнэ. Миний бие “Нуман-Алтайн” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/27 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбогдуулан надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй" гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Б.Түмэндэлгэрийн өгсөн: "Миний бие “Мастер майнинг сервис” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь өрөмдлөгө, тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргад тухайн сумын нутагт тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, үйлдвэр барих зорилгоор газар олгож өгөхийг хүссэн хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сард компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, сүүлд нэмэлтээр компанийн үйл ажиллагааны танилцуулга бэлдэж өгсөн. ...Тэгээд М дарга манай компанид газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж тухайн захирамжийг бид нар аваад 2018 оны 5 дугаар сараас 6 дугаар сар хүртэл хугацаанд тус газарт тэсэрч дэлбэрэх бодисын агуулах барих ажлыг эхлүүлсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлалтай 3 га газар буюу одоогийн манай компаний агуулах баригдсан газар нь 2018 оны Төв аймгийн Эрдэнэ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар байсан талаар Эрдэнэ сумын засаг дарга Н.М надад хэлж байсан. Тэгэхэд М дарга тийм бол би өөрийн эрх мэдлийн хүрээнд уг газрыг шийдэж өгье гэсэн бодолтой байна гэсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн болохоор тухайн газрын захирамж гаргуулсан. Түүхий эд, материалыг татаж авахад Багахангай зөрлөгтэй хамгийн ойр байрлалтай, хүмүүсийн суурьшил багатай газрыг олох шаардлагатай байсан юм. Яагаад гэвэл Багахангай зөрлөгтэй ойр гэвэл тухайн зөрлөгт вагонаар тэсэрч, дэлбэрэх бодисын түүхий эдийг хүлээн авах боломжтой байсан. Манай компани уг газар 1 га газарт хамгаалалтын далан босгоод 1 ширхэг 40 тонн, 2 ширхэг 20 тонны контейнер авчирч агуулах барьсан. Өөр үйл ажиллагаа явуулаагүй байгаа." гэх мэдүүлэг /1-р хх 45-48, 2-р хх 197-198/,
Иргэний хариуцагч Ж.Түвшинжаргалийн өгсөн: "Би албан ёсоор сумын засаг даргад бичгээр хүсэлтээ өгч, хүсэлтийн хамт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөө Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ хийж Орон нутгийн хөгжлийн санд 1 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Манай компани Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай гэх газраас 40 куб метр боржин чулуу түүвэрлэж авсан ба барагцаагаар 120 тонн боржин чулуу авсан. Мөн тухайн газраас хүмүүс боржин чулуу хууль бусаар аваад нөхөн сэргээхгүй орхисон байсныг харин би өөрийн зардлаар нөхөн сэргээж өгсөн. Нөхөн сэргээхэд барагцаагаар 400 000 төгрөг зарцуулсан. Би тухайн засаг даргын захирамжийг хууль бус гэдгийг огт мэдээгүй ба хэрэв хууль бус гэдгийг мэдэж байсан бол тухайн газраас чулуу авахгүй байсан. Яагаад гэвэл би 2015, 2016 оны орчим Эрдэнэ сумын өмнөх засаг дарга Алтанчимэг гэх хүнтэй ийм байдлаар гэрээ байгуулан авч чулуу түүвэрлэж байсан. Тухайн үед би Алтанчимэг даргатай уг асуудлын талаар очиж уулзахад Төв аймгийн Газрын албанаас очиж зөвшөөрөл авсны үндсэн гэрээ байгуулан, гэрээнд заасан мөнгөн төлбөрийг би орон нутгийн хөгжлийн санд хийж, уг асуудлыг хуулийн дагуу явагдсан гэж бодож байсан. Хэрэв Н.М уг асуудлын талаар надад хэлсэн бол зохих материалыг бүрдүүлж, шаардлагатай албан байгууллагад нь хандах ёстой байсан. Би “Боржин суврага” ХХК-ний захирлаар 2014 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани чулуугаар сийлбэр, уран бүтээл хийдэг. Би тухайн боржин чулуугаар 12 жилийн жижиг баримал, 1 ширхэг зулын хорго хийж Архангай аймагт очиж өгөөд тухайн эд зүйлсийг хийсэн ажлын хөлс гэж 35 000 000 төгрөг авах ёстой боловч мөнгөө авч чадаагүй, бусад боржин чулуу нь манай компани дээр хадгалагдаж байна." гэх мэдүүлэг /1-р хх 49-51, 2-р хх 202-204/,
Гэрч А.Мөнгөнбаярын өгсөн: " Тус сумын 5 дугаар багийн нутаг “Бавгын адаг” гэх газарт 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаанд оруулаагүй шууд тэсэрч, дэлбэрэх бодисын агуулах барих зориулалтаар 3 га газар захирамж гарган олголт явуулсан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж аж ахуй нэгж байгууллагад давуу байдал олгосон гэж үзэж байна. Миний бие уг тэсэрч, дэлбэрэх бодисын агуулах барих зориулалтаар 3 га газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нэрийг сайн мэдэхгүй байна. Мөн “Алтайн түрүү” ХХК, “Боржин суварга” ХХК-уудад давуу байдал бий болгон аймгийн засаг даргын эрх хэмжээний хуулийн заалтыг ашиглан захирамж гарган, чулуу олборлолтыг удаа дараа гаргасан нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг болон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байна. Иймд тус сумын засаг дарга Н.М ы хууль бус үйлдлийг шалгаж өгөхийг хүсэж байна. Миний бие уг гомдлыг гаргахдаа Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/35 дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргаас Төв аймгийн ИТХ-ийн даргад хүргүүлсэн албан бичиг, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тогтоол, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/45 дугаартай захирамж, Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамж зэргийг хүргүүлсэн ба одоо миний бие 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит аравдугаар хуралдааны тэмдэглэл зэргийг гарган өгнө. Уг асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна." гэх мэдүүлэг /1-р хх 11-14/,
Гэрч О.Мөнхсүлдийн өгсөн: "Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар “Мастер майнинг сервис” ХХК-нд Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлах 3 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх талаар тухайн асуудал иргэдийн төлөөлөгчдийн хуралд орж ирээгүй. Ямар учраас тухайн газрыг сумын засаг дарга Н.М тус компанид эзэмшүүлсэн талаар мэдэхгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар “Алтайн түрүү” ХХК-нд Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газраас чулуу олборлох тухай захирамж гаргасан, мөн сумын засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамжаар “Боржин суварга” ХХК-нд чулуу олборлох тухай захирамж гаргасан талаар би огт мэдэхгүй байна. Уг захирамжийг аймгийн засаг дарга гаргадаг гэж мэдэхээс сумын засаг дарга гаргадаг эсэх талаар мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /1-р хх 23-25/,
Гэрч Д.Наранцэцэгийн өгсөн: "Миний бие Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2004 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон. Тухайн үед сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал хэлэлцэгдсэн ба 5, 6 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж ирсэн боловч уг асуудлыг ойр орчмын айл өрхүүдээс санал хүсэлтийг нь авах, зөвшөөрсөн гарын үсэг зуруулж авах, иргэд, малчидтай уулзаж сумын иргэдийн төлөөлөгчдийн өргөтгөсөн хурлаар оруулж ирэх талаар зөвлөгөө өгөөд гаргасан. Тухайн үед ямар ч аж ахуйн нэгж байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл авах шийдвэр гарч дэмжигдээгүй гарсан. Уг асуудлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй талаар би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн уг асуудлын талаар оруулж ирээд өргөтгөсөн хурлаар оруулж ирэх талаар зөвлөгөө өгөөд явуулж байсан," гэх мэдүүлэг /1-р хх 29-31/,
Гэрч Сүндэрмаагийн өгсөн: "Би 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон.Тухайн үед тус хурлын үеэр сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал албан ёсоор хэлэлцэгдээгүй. 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралдааны үеэр албан ёсны асуудал болгон хэлэлцсэн асуудал байхгүй, зүгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.М гэх хүн энэ талаар яриад л өнгөрч байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамжаар “Мастер майнинг сервис” ХХК-нд Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг Салхитын хөндийд байрлах 3 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх тухай гарсан захирамжийн талаар би мэдэхгүй байна. Хэрвээ захирамж гарахаар бол заавал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцэн, аймаг руу саналаа өгсний үндсэн дээр уг асуудал шийдэгдэх ёстой." гэх мэдүүлэг /1-р хх 32-34/,
Гэрч П.Тунгалагийн өгсөн: "Миний бие 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит долоодугаар хуралд оролцсон. Тухайн үед тус хурлын үеэр сумын тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх тухай асуудал албан ёсоор хэлэлцэгдэж, яригдсан асуудал байхгүй." гэх мэдүүлэг /1-р хх 35-36/,
Гэрч И.Ганчимэгийн өгсөн: "2018 оны 4 дүгээр сарын эхээр манай сумын засаг дарга Н.М уг “Мастер майнинг сервис” ХХК-ны асуудлын талаар намайг судалж үзээд танилцуул гэхээр нь би тус компанийн хүсэлт болон холбогдох албан бичигтэй нь танилцаад Н.М даргад орж “Энэ хүсэлт нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, захирамж шийдвэр гаргах боломжгүй. Хэрэв хүсвэл 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгч, дуудлага худалдаанд оролцож болно” гэж хэлсэн. Тэр үед манай засаг дарга дээрээс баахан хүмүүс яриад байна, лайтай юмаа гэж хэлж байсан. Тэгээд би гараад явсан. Нэг мэдэхэд л уг компаний талаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/120 дугаартай захирамж гарсан байсан би яагаад уг захирамж гарсан талаар мэдээгүй. Уг захирамжийг гаргах эрх бүхий албан тушаалтан бол сумын засаг дарга мөн ба гэхдээ тус газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, дуудлага худалдаа явуулаагүй тохиолдолд тус захирамжийг гаргах боломжгүй. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар “Алтайн түрүү” ХХК-нд Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газраас чулуу олборлох тухай захирамж гаргасан, мөн сумын засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн А/252 дугаартай захирамжаар “Боржин суварга” ХХК-нд чулуу олборлох тухай захирамж гаргасан талаар би мэдэхгүй байна. Би жирэмсний амралттай байсан. Чулуу олборлох тухай захирамжийг сумын засаг дарга гаргаж болох үгүйг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ сумын засаг дарга уг захирамжийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шууд гаргаж болохгүй. Мөн би ажилд ороод удаагүй байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэрэгжилтийг танилцуулах гээд Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр танилцуулахад иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга “Мастер майнинг сервис” ХХК-ны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг яагаад тус компанид эзэмшүүлдэг юм бэ гээд байсан. Тэгээд би тухайн үед энэ талаар иргэдийн хурал дээр хэлж байсан. Тэгээд би хурлаас гарч ирээд сумын засаг даргад энэ талаар танилцуулсан. Мөн тухайн үед намайг амрахаас өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 23, 24-ны орчим “Мастер майнинг сервис” ХХК-нд газар эзэмшүүлэх талаар Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дэд дарга Г.Эрдэнэбат над руу утсаар яриад “Ахын дүү наад “Мастер майнинг сервис” ХХК-ны тэсэрч, дэлбэрэх бодисын агууламж гарсан байна уу. Чи наадахаа мэдээллийн санд оруулаад гэрчилгээг нь олгоод өгөөч” гэхэд нь би түүнд хандан “Би газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй захирамж гарсан тул мэдээллийн санд оруулахгүй байгаа” гэхэд тэрээр “Над руу баахан хүмүүс яриад байна. Наадах чинь лайтай юмаа” гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /1-р хх 37-39/,
Гэрч Ш.Гэрэлт-Одын өгсөн: "Би 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Бэржин гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Боржин суврага” ХХК нь тусгай зөвшөөрлөө ашиглалтын болгох зорилгоор судалгаа, шинжилгээнд оруулах зориулалтаар чулуу олборлох хүсэлт ирүүлсний дагуу миний бие тухайн үед Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын захирамжуудыг үндэслэн дээрх хоёр компанитай тухайн өдрөө гэрээ байгуулсан. Мөн гэрээний дагуу тухайн хоёр компанид үйл ажиллагаагаа буюу чулуу олборлосон байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө боржин чулууг ашигт малтмалын бус байгалын баялаг гэж үзэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 81 дүгээр тогтоолоор 1 шо метр чулууг 40 000 /дөчин мянга/ төгрөгөөр үнэлэн сумын засаг дарга захирамж гаргана гэж бодож байсан боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд чулуу олборлох тухай эрхийг аймгийн засаг дарга гаргасны дараа сумын засаг дарга захирамж гаргана гэж заасан байдаг. Тийм болохоор аймгийн засаг дарга нь аж ахуйн нэгж байгууллагад тусгай зөвшөөрөл олгосны дараа сумын засаг дарга захирамж гаргах ёстой байсан. Гэхдээ би тухайн үед тус захирамжийг сумын засаг дарга гаргаж болно гэж бодож байсан боловч сүүлд хуулийн заалтыг харахад болохгүй байсныг мэдсэн." гэх мэдүүлэг /1-р хх 40-41/,
Гэрч Г.Эрдэнэбатын өгсөн: "2014 оны 7 дугаар сараас 2017 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл газар зохион байгуулалт төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Би “Мастер майнинг сервис” ХХК-иас хэн нэгэн этгээдийг танихгүй ба 2018 оны 5 дугаар сарын орчим тухайн компаний захирал нь гэх нэг залуу надтай ирж уулзаад манайх тэсрэх бодисын агуулахын зориулалтаар газар авсан юм. Тухайн газрыг мэдээллийн санд бүртгүүлээд өгөөч гэхээр нь миний бие тэр залууд хандан танай тэсрэх бодисын агуулахын зориулалтаар ашиглах гэж байгаа газар 2018 оны Төв аймгийн Эрдэнэ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна. Тийм болохоор мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэхэд тэр залуу “Эрдэнэ сумын засаг даргатай яриад тохирсон байгаа. Өнөө маргаашгүй тусгай зөвшөөрөл авахад газар, байршил хэрэгтэй байгаа юм" гэж надад хэлсэн. Тэгээд тэр залууд хандан “Мэргэжлийн хяналтын газраас шалгаад хүчингүй болгоно. Тийм болохоор ингэх шаардлагагүй” гэхэд тэр залуу “Хамаагүй, тухайн үед нь бид нар хүчингүй болгуулж болно. Харин одоо бид нарт мэдээллийн санд бүртгүүлсэн байршлын зураг, захирамж хэрэгтэй байгаа юм” гэхээр нь би Эрдэнэ сумын газрын даамал Ганчимэгтэй утсаар холбогдоод “сумын засаг даргын чинь шийдвэр гарсан бол мэдээллийн санд нь бүртгэх боломжтой бол бүртгэвэл яасан юм бэ, энэ хүмүүс дараа нь газраа хүчингүй болгоход татгалзах зүйлгүй. Угаасаа засаг даргын шийдвэр гарсан юм чинь бүртгэчихгүй юу даа” гэж хэлсэн. Манай их сургуулийн ангийн залуу Б.Хадбаатар гэдэг хүнээр яриулсан ба тэр Хадбаатар надаас “Тухайн компанийг мэдээллийн санд бүртгүүлээд өгөөч” гэсэн тэгэхээр нь би түүнд хандан боломжтой үгүйг нь хэлье гэсэн ба их сургуулийн ангийн найз байсан болохоор Ганчимэгт тэгээд хэлсэн юм. Энэ үйлдэл нь миний буруу. Би Н.М гэж хүнийг танина. Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга гэдэг утгаар нь таньдаг ба найз нөхөд, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Н.М “Мастер майнинг сервис” ХХК-ны уг асуудлын талаар надтай огт яриагүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт сумын засаг дарга газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах уг асуудал нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй асуудал. Сумын засаг дарга захирамж гаргах эрхтэй ч заавал төлөвлөгөөнд тусгасан газарт захирамж гаргах эрхтэй байдаг" гэх мэдүүлэг /1-р хх 55-57/,

Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Буурал хангай нэртэй газарт 25 га, 27 га, 150 га, Хонхор бэржин нэртэй газарт 356 га газрыг сумын тусгай хэрэгцээнээс чөлөөлөх тухай 2015.8.06-ны өдрийн 97, 98, 99 дугаартай тогтоолын хуулбар /1-р хх 6, 75, 77, 78, 79/, Алтайн түрүү ХХК-ний хүсэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Хонхор Бэржингээс 20 м3 боржин чулуу түүвэрлэхийг зөвшөөрсөн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай захирамж /1-р хх 9, 2-р хх 246/, Боржин суварга ХХК-ны хүсэлтээр Эрдэнэ сумн 5 дугаар багийн нутаг Буурал хангайгаас боржин чулуу олборлохыг зөвшөөрсөн 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай захирамж /1-р хх 10, 2-р хх 248/, Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.8.06-ны өдрийн долоодугаар хуралдааны тэмдэглэл, хэлэлцэх асуудал, төлөвлөгөө /1-р хх 65-72/, 2017.8.30-ны өдрийн аравдугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх 81-85, 183-188/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 87-89/, Мастер майнинг сервис ХХК-ны 2018.4.10-ны өдрийн 03/15 дугаартай Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын зориулалтаар 5 га газар эзэмших тухай хүсэлт /1-р хх 109/, Мастер майнинг сервис ХХК-нд 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх тухай 2018.5.10-ны өдрийн А/120, 2018.5.17-ны өдрийн А/344 дугаар сумын засаг даргын захирамж /1-хх 152 /2-р хх 245/, 153/, газар эзэмших эрхийн акт хүчингүй болгох тухай 2019.3.0-ний А/42 дугаартай захирамж /1-р хх 155, Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Сумын ИТХ-ыг төлөөлөгчдийн хурлын 2018.02.09-ний өдрийн 02 дугаартай тогтоол /1-р хх 156/, Алтайн түрүү, Боржин суварга ХХК-иудын хүсэлтээр Эрдэнэ сумын 4-р багийн нутаг Бэржингээс боржин чулуу олборлохыг зөвшөөрсөн сумын засаг даргын 2018.8.16-ны өдрийн А/184, 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай захирамж, /1-р хх 172 /2-р хх 247/, 179/, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай гэрээ /1-р хх 174-175, 181-182/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 196/, Мэргэжилтэн томилж дүгнэлт гаргуулах тухай Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019.4.09-ний 06/2921 дугаартай албан тоот /1-р хх 244/, мэргэжилтэн оролцуулах тухай Төв аймгийн засаг даргын 2019.4.12-ны 01/709 дугаартай албан тоот /1-р хх 245/, Мастер майнинг сервис ХХК-ны улсын бүртгэлийн, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /2-р хх 8-9/, Боржин суварга ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх 20/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх 36-53/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 3-4/,
Эд мөрийн баримтаар Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай "Чулуу түүвэрлэх тухай", 2018.8.16-ны өдрийн А/184 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.5.10-ны өдрийн А/120 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Төрийн албаны тухай хууль, Авлигын тухай хуулиар тухайн гэмт хэрэг нь өөртөө ашиг олсон байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч тухайн орон нутагт шийдэгдээгүй газрыг шийдэж, төсөвт орлого оруулах, сумын иргэдээ ажил орлоготой болгох зорилго агуулсан. Санаатай шунахай сэдэлтээр үйлдээгүй. Хайхрамжгүй, хайнга хандсанаас гэм буруугүйгээр хохирол учруулсан. Давуу байдал олгоогүй, компаниудын удаа дараагийн хүсэлтийн дагуу газар олгосон,
Шүүгдэгчийн зүгээс бусдад давуу байдал олгосон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн гэж үзэв.
шүүгдэгч Н.М ы дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.М нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл тус сумын засаг даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан "Н.М ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар баталсан." Төв аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008.10.21-ний өдрийн 03 дугаартай тогтоол, "Сумын засаг даргаар батлуулахаар аймгийн засаг даргад уламжилсан." тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар, "Эрдэнэ сумын засаг даргаар Н.М ыг мөн өдөр томилсон" Төв аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/65 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх 27/, Сумын засаг даргын ажлын байрны тодорхойлолт /1-р хх 243-250, 2-р хх 1-6/, Эрдэнэ сумын засаг дарга Н.М нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар 2019.3.14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Төв аймгийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/19 дугаарт захирамжийн хуулбар /2-р хх 54/ зэргээр тогтоогджээ.
Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан"; 4.1.7-т "бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч"-ийг ойлгохоор заасан бөгөөд, төрийн улс төрийн албан тушаалтан гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар бүх шатны шатны засаг дарга хамаарахаар заасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “нийтийн ашиг сонирхол” гэдгийг нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал"-ыг ойлгоно гэж тодорхойлжээ.
Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т "давуу байдал" гэдгийг нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэжээ.
Иймд шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг шинжээчийн дүгнэлтэд дурдсан хэмжээгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тооцож холбогдох компаниас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
"Алтайн түрүү" ХХК-ний газрын хэвлийд учруулсан 1 204 932 төгрөгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлэн тооцож 2 481 864 төгрөг үүн дээр нөхөн сэргээлтийн 276 000 төгрөгийг нэмж нийт 2 757 574 төгрөг,
"Мастер майнинг сервис" ХХК-ийн эдэлбэр газарт учруулсан 7 331 төгрөгийн хохирлын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-т зааснаар 3 дахин нэмэгдүүлж 21 993 төгрөг, газрын хэвлийд учирсан 276 581 төгрөгийг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлж 553 162 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан 1 039 733 төгрөгийн мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар 3 дахин нэмэгдүүлж 3 119 199 төгрөг, ургамлын нөмрөгт учирсан 50 598 төгрөгийг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар 252 990 төгрөг, үүн дээр нөхөн сэргээлтийн 708 038 төгрөгийг нэмж нийт 4 656 173 төгрөг,
"Боржин суварга" ХХК-ийн газрын хэвлийд учруулсан 1 605 012 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлж 3 210 024 төгрөг үүнд дээр нөхөн сэргээлтийн 280 026 төгрөгийг нэмж нийт 3 490 024 төгрөг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон иргэний хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100141955408 дугаартай дансанд төлсөн нь буруу гэж үзсэн бөгөөд дээрх төлөгдсөн хохирлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулхаар хуульчилсан байх тул дээрх хохирлыг гаргуулбал зохих хохирлоос хасаж тооцох боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөг торгох ял оногдуулах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулганаас миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээсэй гэж хүсч байна. Төрийн албанд 23 жил ажилласан, одоо 43 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх үндэслэл байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй, нөхцөл байдлыг буруугаар харж анхаарал болгоомжгүй байснаас болж энэ хэрэг үйлдэгдсэн. Торгуулийн ялын хувьд өөр санал алга, эрх хасах ялд маргах зүйлгүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан долоон сая төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Н.М нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934002160418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай "Чулуу түүвэрлэх тухай", 2018.8.16-ны өдрийн А/184 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.5.10-ны өдрийн А/120 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжуудыг /2-р хх 245-248/ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Н М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М д оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохыг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнсайханд оногдуулсан долоон сая төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 1 166 666 /нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч "Алтайн түрүү" ХХК-иас 2 757 574 /хоёр сая долоон зуун тавин долоон мянга таван зуун далан дөрөв/ төгрөг, "Мастер майнинг сервис" ХХК-иас 4 656 173 /дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга нэг зуун далан гурав/ төгрөг, "Боржин суварга" ХХК-иас 3 490 024 /гурван сая дөрвөн зуун ерэн мянга хорин дөрөв/ төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн 1934002160418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 2018.3.26-ны өдрийн А/45 дугаартай "Чулуу түүвэрлэх тухай", 2018.8.16-ны өдрийн А/184 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.10.02-ны өдрийн А/252 дугаартай "Чулуу олборлох тухай", 2018.5.10-ны өдрийн А/120 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ