| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.У холбогдох эрүүгийн 1906 06697 2716 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо тоотод оршин суух бүртгэлтэй,
2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2037 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар мөн хуулийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2679 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар мөн хуулийн 208.1.3, 25 дугаарзүйлийн 25.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 265.000 төгрөгөөр торгох,
Сүхбаатар дүүргийн 2008 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар баривчлах ялаар шийтгэгдсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 17.1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр
сарын 16-ны өдөр 602 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б.У .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.У нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул” нэртэй дэлгүүрийн орчим иргэн С.Нарангэрэлийн халааснаас 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Самсунг А50 маркын гар утсыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 755.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэнсэж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-7-10/, гэрч О.Батболдын мэдүүлэг /хх-12/, гэрч Ч.Улсболдын өгсөн мэдүүлэг /хх-34-36/, шүүгдэгч Б.У гийн мэдүүлэг /хх-35-36/, хохирогч С.Нарангэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-3-4/, дуудлага өгсөн лавлагаа /хх-5-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-17-20/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-41-47/, эд мөрийн баримтаар сиди хураан авсан тэмдэглэл, тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48-52/, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тогтоолын хуулбар /хх-55-57/, шүүгдэгч Б.У гийн иргэний үнэмлэхний лавдагаа /хх-53/, шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.У нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул” нэртэй дэлгүүрийн орчим иргэн С.Нарангэрэлийн халааснаас 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Самсунг А50 маркын гар утсыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 755.100 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Нарангэрэлийн өгсөн: “ ...Би 2019 оны 11 сарын 8-ны өдөр гэрийнхээ хажууд байх “Саруул” нэртэй хүнсний дэлгүүрээс юм авах гээд бага хүүхдээ тэргэн дээр түрээд явж байсан. Хүнсний дэлгүүрээс юм авчихаад гараад өмсөж явсан цагаан куртикны халааснаас гар утсаа гаргах гэтэл алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан....Цагаан өнгийн самсунг галакси А50 маркийн гар утас байсан....Манай нөхөр О.Батболд “Тэди” төвөөс 800.000 төгрөгөөр худалдан авч надад бэлэглэж байсан...” /хх-7-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Батболдын өгсөн: “...Манай эхнэрийн хулгайд алдсан Самсунг А50 маркийн гар утсыг 2019 оны 10 сард эхнэртээ “Тэди” төвөөс 800.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан...." /хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Улсболдын өгсөн: " .... Б.Ууганбаяр араас ирээд “би “Саруул” дэлгүүрийн үүднээс Галакси Эс-8 маркийн гар утас хулгайлчихлаа” гэж хэлээд ирсэн. Би “эзэнд нь буцаагаад өг” гэсэн чинь би одоо эзнийг нь олохгүй гэж хэлээд ардаас дагаж авч яваад алга болсон." /хх-34-36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.У гийн өгсөн: “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтэй бүгдийг ярьсан...Би болсон явдлын талаар санахгүй байна. Одоо юмаа мартаж санаад байна. Монгол хэл бичиг үсэг мэднэ. Би цагаан өнгийн гар утсыг авч яваад “Их орд” худалдааны төвд цагдаа гэх хүнд утсаа хураалгасан гэдгээ сайн санаж байна. Бусад зүйлийг санахгүй байна. Би ганцаараа л байсан гэдгээ санаж байна. Би чин үнэнч сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулмаар байна. Миний буруу дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Хохирогч С.Нарангэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-3-4/,
Хохирогчийн дуудлага өгсөн лавлагаа /хх-5-6/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-17-20/,
Шүүгдэгч Б.У гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-37, 41-47/,
Хохирло төлсөн баримт,
Эд мөрийн баримтаар сиди хураан авсан тэмдэглэл, тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48-52/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.У нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Нарангэрэлийн мэдүүлэг, гэрч О.Батболдын мэдүүлэг, гэрч Ч.Улсболдын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.У гийн мэдүүлэг, хохирогч С.Нарангэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, дуудлага өгсөн лавлагаа, эд зүйлийн үнэлгээ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидины бичлэг зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.У гийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул” нэртэй дэлгүүрийн орчим иргэн С.Нарангэрэлийн халааснаас 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Самсунг А50 маркын гар утсыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 755100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.У гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.У нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Б.У д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгтээ 48 хоног цагдан хоригдсон ба битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.У нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь энэ хэрэгтээ 48 цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.У д
урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.У д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС