Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 116

 

 

                                                           

 

 

 

 

 

 2020       02          03                                   2020/ШЦТ/116

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: С.Оюунжаргал,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Д.Б-д  холбогдох эрүүгийн 1903 0143 30023 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 1-08 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр 17-ны өдрийн Дугаар 241 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Дугаар 480 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 141 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол банкны баруун замд “Тоёота приус” маркын 16-03 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Осормааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв,

Хохирогч Д.Осормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

            Гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №603 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

   Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 7-11-р хуудас/

   Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93-94-р хуудас/

   Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

   Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №9 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 43-р хуудас/,

   Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 888022 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 33-37-р хуудас/,

   Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 47-р хуудас/,

   Шүүгдэгч Д.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 48-р хуудас/,

   Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 52-р хуудас/,

   Шүүгдэгч Д.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64-р хуудас/,

   Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Д.Осормаагийн хүсэлт /хавтаст хэргийн 106-р хуудас/,

   Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч Д.Б-н хүсэлт /хавтаст хэргийн 110-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.  

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Монгол банкны баруун замд “Тоёота приус-20” маркийн 16-03 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зам хөдөлгөөнд оролцож байх үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Осормааг мөргөж, хохирогчийн биед зүүн шаант ясны доод хэсгийн тахилзуур ясны дунд хэсгийн хөндлөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Осормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өглөөний 9 цаг 30 минутын орчим би ганцаараа Чингэлтэй дүүргийн нутаг Монгол банкны арын баруун талын явган хүний гарцан дээр очоод би ногоон гэрэл асахаар нь урагшаагаа зам хөндлөн явах гээд 3-4 алхтал гэнэт хүчтэй чимээ гарсан. Би хажуу тийшээгээ хартал нэг мэдэхэд нэг цагаан машины урд хамар дээр нь гараараа дарсан байж байгаад доошоогоо газарт унасан. Тэр үед миний цүнх хажууд буюу газарт унасан. Би цүнхээ аваад босох гэтэл чадахгүй хөл ороосон талруугаа далийсан байсан. Тэр машины жолооч гүйж гарч ирээд аниа яасан бэ босч чадах уу гээд байсан. ...би тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтээд хөлний шагайны хагалгаанд ороод гарсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 603 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд “1. Д.Осормаагийн биед зүүн шаант ясны доод  хэсгийн тахилзуур ясны дунд хэсгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, хохирогч Д.Осормаагийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирол нь шүүгдэгч Д.Б-н аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийг тогтоосон Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Toyota prius маркын саарал өнгийн тээврийн хэрэгсэл хойд зүгээс ирж баруун гар тийш эргэхдээ явган хүний гарцаар урагшаагаа зам хөндлөн гарч явж байгаа хар өнгийн хувцастай нэг хүнийг машины урд хэсгээрээ мөргөөд, уг явган зорчигч нь газарт унаж байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл, мөн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №9 дугаар дүгнэлтэнд “1. Toyota prius 20 маркын 16-03 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Дорлигжав овогтой Д.Б нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван тав. Уулзвар нэвтрэх 15.1. заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Донгой овогтой Осормаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол  гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналиын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 888022 тоот дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар Д.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Б-н үйлдлийн улмаас хохирогч Д.Осормаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, гэмт хэргийн шинжийг дээрх нотлох баримтууд нь бүрэн нотлон тогтоож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 9 цаг 30 минутын үед  Тоёота приус маркийн 16-03 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Монгол банкны баруун замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Осормааг мөргөж, хохирогчийн биед зүүн шаант ясны доод хэсгийн тахилзуур ясны дунд хэсгийн хөндлөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх гэмт хэргийг үйлдсэн авто тээврийн хэрэгслийн “жолооч” байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хянавал зохих байдлуудыг бүрэн хянаж тогтоосон, прокурорын болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Осормаад 1.400.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.Осормаа нь “...Д.Б-с эмчилгээний зардалд нийт 1.400.000 төгрөг авсан тул гомдолгүй. ...Жолооч Д.Б нь байнга эргэж, биеийн байдал асууж сэтгэл гаргаж явж байгаа учир надад гомдол гээд байх зүйл үгүй байна. Ийм учир хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Улсын яллагчаас гаргасан хохирогч Д.Осормаагийн цаашид хийлгэх эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч гэмт хэргийн шинж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 2 болон 499 дүгээр зүйлд заасныг үндэслэн хохирогч Д.Осормааг цаашид гарах гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахтай холбогдсон зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр 17-ны өдрийн Дугаар 241 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Дугаар 480 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар 141 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрэр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байх тул гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 1.400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалахыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон