Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Аззаяа,

 улсын яллагч Б.Ганзориг,

 хохирогч П.Дүнжингарав,           

 шүүгдэгч рыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнЛ.От холбогдох эрүүгийн 1906 06253 2594  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.О, Монгол улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Бамбар” бааранд зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 6-8-61 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Онь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Дарь эх”-ийн шинэ буудал дээр “Элбэг март”-ын ил зогсоол дээр байрлуулсан хохирогч П.Дүнжингаравын эзэмшлийн 64-12 УБӨ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эд анги болох зүүн урд, хойд талын хаалга, зүүн хойд талын крило зэргийг хууль бусаар гэмтээж улмаар 372,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Л.Оргилбаярын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Онь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Дарь эх”-ийн шинэ буудал дээр “Элбэг март”-ын ил зогсоол дээр байрлуулсан иргэн П.Дүнжингаравын эзэмшлийн 64-12 УБӨ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эд анги болох зүүн урд, хойд талын хаалга, зүүн хойд талын крило зэргийг хууль бусаар гэмтээж улмаар 372,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Огэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Омэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Дүнжингарав мэдүүлэхдээ: “...Өглөө 10-12 цагийн үед нөхөр бид хоёр ажил дээрээ байж байхад нэг танихгүй дугаараас залгаад “танай машиныг нэг согтуу хүн өшиглөөд байна” гэж хэлсэн. Машин дээрээ очсон энэ залуу машины хаалганы бариулаас бариад өшиглөж байсан. Бид хоёр боль гэж хэлэхэд манай даргын машин гээд өшиглөөд байхаар нь цагдаа дуудсан. Энэ залууг харахад согтолт нь гайгүй юм шиг байсан ч цагдаа ирээд их согтолттой байна гэсэн” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Э.Энхтөгс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн орчим байх “Элбэг март” дэлгүүр орох гээд явж байхад зам дээр нүүрээ куртикнийхээ малгайгаар далдалчихсан согтуу бололтой залуу такси барих гээд байгаа бололтой “миний хажуугаар хүн явах юм бол хутга шаана шүү” гээд үглээд байх шиг байсан. Ээж бид хоёр дэлгүүр орчихоод гараад ирэхэд нөгөө залуу тухайн дэлгүүрийн машины зогсоол дээр тавьсан байсан цагаан өнгийн суудлын жижиг тэрэгний цонхоор  хараад хаалгыг  нь татаад өшигчөөд гараараа цохиод байсан. Тэгэхээр нь өөрийнх нь машин биш байх гэж бодоод “наад машин чинь чиний машин юм уу?” гэхэд “үгүй” гэж хариулсан. Тэгээд би машины цонхон дээр байсан утасны дугаар руу  залгаад машиныг чинь хүн өшиглөөд байна гэж хэлэхэд эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирсэн. Тэгээд ээж бид хоёр явсан” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч А.Цэцэгмаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад “Элбэг март” хүнсний дэлргүүр орох гээд гээд охинтойгоо хамт явж байхад зам дээр куртикны малгайгаар нүүрээ нуусан, хувцас нь цус болчихсон согтуу бололтой залуу такси барих гээд зогсож байсан. Охин бид хоёр хажуугаар нь явахад “миний хажуугаар хүн явах юм бол хутга шаана шүү” гээд байсан. Охин бид хоёр дэлгүүр орчихоод гараад ирэхэд нөгөө залуу “Элбэг март”-ын машины зогсоол дээр байсан цагаан өнгийн жижиг тэрэгний хаалганы бариулаас нь татаад, өшиглөөд, гараараа цохиод байсан. Манай охин машины цонхон дээр байсан утасны дугаар руу нь залгаад “машиныг чинь хүн өшиглөөд байна” гэж хэлэхэд эхлээд нэг залуу араас нь нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд охин бид хоёр явсан” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Т.Цогтбаатар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цагийн үед эхнэрийн хамт өөрийн хувиараа ажил хийж байгаа “Дарь-Эх”-ийн шинэ буудал дээр ирээд буудал дээр байрлах “Элбэг март” дэлгүүрийн зогсоол дээр машинаа тавьчихаад ажлаа хийж байхад 10 цагийн үед танихгүй дугаараас машиныг чинь хүн өшиглөөд байна гэхээр  нь гараад очиход  нэг танихгүй залуу машины зөв талын урд хаалганы бариулаас татаад өшиглөөд байсан. Би яагаад машин өшигчөөд байгаа юм бэ? гэхэд тэр залуу согтуу энэ манай даргын машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Машины зөв талын урд хаалга нэлээн хонхойж, будаг нь халцарсан, зөв талын арын хаалга мөн хонхойсон, арын крило  нь цуурсан байсан. Энэ машин 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орж ирсэн ба эхнэр бид хоёр 2019 оны 07 дугаар сард худалдаж авсан. Эхнэр бид хоёр машинаа “Жэй Траст Кредит” ББСБ-аас зээлээр авсан ба машин бид хоёрын нэр дээр байдаггүй. Бид хоёр зээлээ одоо хүртэл төлж байгаа юм. “Ашид Билгүүн” ХХК-иар машинд засвар үйлчилгээ хийлгэхэд 400,000 төгрөг зарцуулагдана гэсэн үнэлгээ гарсан. Энэ  залуу хэрэг гарснаас хойш яаж байна вэ? гэж нэг ч удаа асууж, уулзаагүй тул гомдолтой байна” гэх мэдүүлэг[5],

6. Хохирогч П.Дүнжингарав 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цагийн үед Баянзүрх дүүрэг дэх 21 дүгээр хороо, “Дарь-Эх”-ийн шинэ буудал дээр ирээд “Элбэг март”-ын ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 64-12 УБӨ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн авто машинаа байрлуулчихаад ажил руугаа орсон. 10 цагийн үед миний 88961609 гэсэн дугаарт 88714710 гэсэн дугаарын утаснаас залгаад танай машиныг нэг согтуу эрэгтэй хүн хаалга руу нь хөлөөрөө өшиглөөд эвдээд байна гэж хэлэхээр нь манай нөхөр түрүүлж гараад би араас нь гарахад миний машины хажууд согтуу эрэгтэй хүн жолоочийн эсрэг талын урд хаалга руу өшиглөөд зогсож байсан тул цагдаа дуудсан. Би машинаа “Мандал” даатгалд даатгуулсан. Би энэ залууг өмнө нь харж байгаагүй. Танихгүй залуу.  Гомдолтой байна. Машиныхаа эд ангийг засуулж авмаар байна” гэх мэдүүлэг[6],

7. Шүүгдэгч Л.О2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би “Моника” бааранд зөөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 12-ны 00:01 цагийн үед шалгалт ирээд “Моника” баарны эрхийг хураасан. Эрхээ хураалгаад захирал бид нарыг хамт архи ууя гэж хэлээд бид нар шөнө архи уусан. Шөнө 03 цагийн үед архиа ууж дуусгаад Баянбүрдийн “Микс” бааранд орж архи ууж байхад шөнийн 04 цагийн үед баар хаасан. Тэндээс гараад “Их засаг”-ийн “Моника” буудалд орж архи ууж байхад манай ажлын Уугаанбаяр, Хуягаа нар намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Тэр үед би ухаанаа алдсан байсан ба гэнэт ухаан орсон чинь “Дарь-Эх”-ийн шинэ эцсийн машины зогсоол дээр нэг ах намайг татахаар нь яасан бэ гэсэн чинь “яагаад машины хаалга өшиглөөд байгаа юм бэ” гэхээр  нь би “яаснаа санахгүй байна. Уучлаарай ахаа” гэж хэлээд байж байхад цагдаа ирээд намайг авч яваад Дэнжийн 1000 дээр эрүүлжүүлсэн. Би “Моника” буудлаас хэрхэн гарч, “Дарь-Эх”-ийн шинэ эцэст очсоноо санахгүй байна” гэх мэдүүлэг[7],

8. “Дамно” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “... Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 372,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан[8],

9. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9] зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.О гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Л.О 372,800 /гурван зуун далан хоёр мянга найман зуун/ төгрөг гаргуулан хохирогч П.Дүнжингаравт /Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 27-595 тоот хаягт оршин суух РД:ДЖ92071308/ олгох нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч Л.Оргилбаярт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Л.О эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Л.Онь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, зүйлчлэлийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ор 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Орт анхааруулав.

Шүүгдэгч Л.Онь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага тус тус болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчЛ.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Ор цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.Орт мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Оргилбаяраас 372,800 /гурван зуун далан хоёр мянга найман зуун/ төгрөг гаргуулан, хохирогч П.Дүнжингаравт /Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 27-595 тоот хаягт оршин суух РД:/ олгосугай.

            6. Ялтан Л.Онь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          7.Ялтан Л.От урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 


[1] Шүүх  хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал