Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/24

 

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х... овогт Г.Б холбогдох 202... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1**************1 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” .... ажилтай, ам бүл 3, эмээ, өвөө нарын хамт Дорнод аймгийн .... суух, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 200******* оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 30А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ..... жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ..... хэлтрүүлсэн, бие эрүүл гэх, Х.. овогт Г.Б. /РД: ЖЯ..../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Б нь 201******* оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 201******* он 12 дугаар сарын 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” гэх пабд үйлчлүүлж байсан Ч.С..., Б.Г. нартай зөөгч “...Г.Э-ыг алгадсан...” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодолдож хохирогч Ч.С биед нь “...зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд доод 2-р шүдний эмтрэл, доод уруулын дотор салст, зүүн зулай, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэн, омог, зүүн доод зовхи, шанаа, баруун 5-р хуруунд зулгаралт, баруун гарын 1-р хуруу, баруун хөлийн өвдөгт зөөлөн эдийн няцрал...” гэмтэл, хохирогч Б.Г биед “...дух, зүүн гарын алганд шарх, хамрын нуруу, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал...” гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Б нь 201******* оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 201******* он 12 дугаар сарын 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” гэх пабд үйлчлүүлж байсан Ч.С, Б.Г нартай маргалдан зодолдож хохирогч Ч.С, Б.Г нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 20210....дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах ******* нэртэй пабд тогоочоор ажилладаг юм. ...тухайн өдөр намайг арын өрөөнд амарч байхад тус газарт түс тас хийх чимээ гарч хүмүүс чанга, чанга орилоод эхлэхээр нь заал руу гарсан ба намайг гарахад Б нь С, Г нартай зодолдож байсан. ...Г-гийн толгойноос цус гарч байсан харин Сын биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-20 дүгээр хуудас/,

 

            Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...201******* оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд ажил дээрээ очиж цэвэрлэгээ хийчихээд хаалгаа нээж үйл ажиллагаагаа явуулсан. Улмаар шөнийн 00 цагийн үед гаднаас 2 залуу орж ирсэн. ...цаг орой болж хүмүүсээсээ тооцоогоо нэхэхэд С гэх залуу нь “чи хэн бэ, 5 минут суучихаар байна гэхээр нь би та тооцоогоо хийчихээ би эртхэн харьмаар байна гэж хэлээд загнихад С босч ирээд миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. ...Б ах ирж С-ыг цааш нь түлхэсэн ба С нь Б ахыг нэг удаа цохисон. Улмаар Б, С нар зодолдсон бөгөөд Г нь С-тай нийлж Б-тэй зодолдсон. ...Г-гийн хамраас цус гарсан байсан. ...С-ын амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...201******* оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчим ...Г-гийн хамт Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* гэх нэртэй пабд ...Сэрүүн нэртэй пиво ууж байхад зөөгч Э гэх залуу ирээд тооцоогоо хийчих гэхээр нь би одоохон хэдэн минут суугаад гарлаа гэсэн чинь би эртхэн харьмаар байна ядаргаатай новшнууд вэ гэхээр нь чи муу бацаан намайг новш болгоод байгаарай гээд Э-ыг алгадчихсан юм. Улмаар Б ...манай ажилтанг зоддог ямар том лалар вэ гээд ...намайг газарт унагаад зодож эхлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...201******* оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...найз С-ын хамт ...******* нэртэй пабд орж үйлчлүүлсэн. Тухайн үед Сэрүүн нэртэй пиво ууж байхад зөөгч Э ...та нар хурдан гарцгаа, би гэртээ харьмаар байна, ядаргаатай новшнууд вэ гэхэд С босч ирээд Э-ыг алгадсан юм. Улмаар Б ...гүйж ирээд С-ыг газарт унагаад зодож эхлэсэн ба би салгах гээд голоор нь ортол намайг цуг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 0*******-10 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Г.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатан болон шүүх хуралдаанд өгсөн: “...201******* оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байхад гаднаас 2 залуу орж ирээд үйлчлүүлсэн юм. ...улмаар манай зөөгч Э-ыг алгадаж, намайг цохихоор нь би С, Г нарыг зодсон юм, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 201******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Ч.С-ын биед зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн дээд, доод 2-р шүдний эмтрэл, доод уруулын дотор салст, зүүн зулай, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэн, омог, зүүн доод зовхи, шанаа, баруун 5-р хуруунд зулгаралт, баруун гарын 1-р хуруу, баруун хөлийн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ.  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, тус бүрдээ гэмтлийн зэргийн журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 201******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Б.Г-гийн биед дух, зүүн гарын алганд шарх, хамрын нуруу, зүүн гуяд цус хуралт, зүүн гарын бугуй хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

     2. Дээрхи шарх гэмтлүүд нь ир ирмэг, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

     3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр багийн Засаг даргын багийн ажлын  алба, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,  /хх-ийн 47, 4*******, 51, 53-58 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г, Ч.С нарын шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 202... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 201******* оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 201******* он 12 дугаар сарын 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” гэх пабд үйлчлүүлж байсан Ч.С, Б.Г нартай маргалдан улмаар зодолдож хохирогч Ч.С, Б.Г  нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Б.Т... /хх-ийн 1*******-20 дүгээр хуудас/, гэрч Г.Э /хх 21-22 дугаар хуудас/ хохирогч Ч.С /хх-ийн 06-07 дугаар хуудас/, хохирогч Б.Г /хх-ийн 0*******-10 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Г.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 201******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 66, 67 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 26, 35 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын архи ууж согтуурсан, тэдгээрийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Г, Ч.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нартай эвлэрсэн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-ий ЖЯ.... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, ******* дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х-н овогт Г.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ий хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-ий ЖЯ.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.                                                                                                                                                                                                            

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАТСАЙХАН