Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.А

Өсвөр насны шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Т холбогдох 192 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* сумын ......дүгээр ангийн сурагч, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Дорнод аймгийн багт .....оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх, Х овогт А.Т. /РД: Ж...../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах ******* сургуулийн дотуур байранд хохирогч Э.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, толгой руу нь гараараа цохиж биед нь “...хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл” буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах ******* сургуулийн дотуур байранд хохирогч Э.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

     Насанд хүрээгүй гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* сургуулийн дотуур байрны 7 дугаар тасагт ...Т, Э ...нарын хамт унтаж байхад Т, Э хоёр хоорондоо юм яриад хэвтэж байхаар нь тоолгүй унтаад өгсөн юм. ...удалгүй сэрээд харахад Э хамар нь хугарсан байдалтай байхаар юу болсон талаар асуухад Т, Т, Э цохиод хамрыг нь хугалсан гэж надад хэлсэн. ... өөр мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

     Насанд хүрээгүй гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэрээд харахад Э хамраа барьчихсан сууж байсан ба юу болсон талаар түүнээс асуухад надад хандаж ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд удалгүй Т би Э цохисон юм гэж хэлсэн. ...улмаар Т, Э хоёр гадуур хувцасаа өмсөөд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

     Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Т нь Э зодсон талаар мэдсэн. ...харин Т, Э-ыг зодсон талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

            Насанд хүрээгүй хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед ******* сургуулийн дотуур байрны... дугаар тасагт ...Т нарын хамт унтаж байсан бөгөөд би тасгийн жижүүр байсан учир босч өрөөгөө цэвэрлэж байх ... үед Т сэрчихсэн ороо хурааж байсан. Харин бусад хүүхдүүд унтаж байсан. ...би өрөөгөө цэвэрлэж дуусаад орон дээрээ хэвтэж байхад Т надаас 00-ын өрөө онгорхой байна уу? гэж асуусныг нь би сонсоогүй ...Т над руу ирээд чи яагаад сонсохгүй байгаа юм гэхэд нь би түүнийг хошхироод байгаарай гэж хэлчихээд ...хэвтэж байгаад орноосоо боссон чинь Т миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон бөгөөд намайг тонгойж байхад дээрээс мөн нэг удаа гараараа цохиж зодсон... надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

            Өсвөр насны шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...Э-д хандаж 00-ын өрөө онгорхой байна уу? хэмээн асуухад Э миний хэлсэн үгийг тоолгүй орон дээрээ очоод шууд хэвтээд өгсөн юм. Би Э-ы хэвтэж байсан орон дээр очоод түүнтэй тоглоомоор ноцолдох гээд өмсөж байсан хувцаснаас нь татсан ...намайг битгий хошхироод байгаарай гэж хэлээд хэвтэж байсан орноосоо босоод ирэхээр нь ... түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон бөгөөд доошоо тонгойгоод байж байхад мөн дээрээс нь нэг удаа цохисон. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э-аас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн  2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

     1. Э.Э-ы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлийн хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал нь дангаараа, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал болон цус хуралт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Т-ийн нас тоолсон тэмдэглэл, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн ******* цогцолбор сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 10, 37, 38, 39, 41,  дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1929 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах ******* сургуулийн дотуур байранд өсвөр насны хохирогч Э.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан насанд хүрээгүй гэрч Г.Э /хх-ийн 12-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Х.Т /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Т.Ц /хх-ийн 26-27 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Э.Э /35-36 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, өсвөр насны шүүгдэгч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалангийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Э.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул өсвөр насны шүүгдэгч А.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-ийг тэнссэн хугацаанд зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч А.Т-ийн ЖЮ тоот регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин Т болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт А.Т-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-т ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч А.Т-ийн  ЖЮ0 регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин Т болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БАТСАЙХАН