Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ДШМ/41

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ /онлайнаар/

Иргэний хариуцагч Ө.

Шүүгдэгч ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч , иргэний хариуцагч Ө. нарын давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201724000050 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1981 оны 09 сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Алтан-Эмээл хошууны замд Истана маркийн ******* ДОР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс *******ын жолоодон явсан ******* ДОР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч , нарын бие махбодид хөнгөн, , нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч овогт н ээс 5533802 /таван сая таван зуун гучин гурван мянга найман зуун хоёр/ төгрөг гаргуулж 656764 /зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн тоотод оршин суух, хохирогч овогт ын /РД:/-д, 813358 /найман зуун арван гурван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгой 45 дугаар гудамжны тоотод оршин суух, хохирогч овогт ын /РД:/-т, 4063680 /дөрвөн сая жаран гурван мянга зургаан зуун ная/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч овогт ын /РД:/-д тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т зааснаар хохирогч ын нэхэмжлэлийн шаардлагаас 302300 төгрөг, хохирогч ийн нэхэмжлэлийн шаардлагаас 285203 төгрөг, иргэний нэхэмжлэгч гийн 1200000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ийн 500000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч ын нэхэмжлэлээс 210327 төгрөг, хохирогч ийн нэхэмжлэлээс 319400 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлээс 5000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар иргэний харицагч Ө.ийн эзэмшлээс 7000000 /долоон сая/ төгрөгийн үнэлгээтэй цагаан өнгийн “Istana” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг ******* би эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Би үндсэн төв замаараа явж байсан, тэгэхэд өөдөөс буюу эсрэг талаас сайжруулсан замын ертөнцийн зүгээр хойд талд байдаг салаа замаар ногоон Истана машин тоос татуулан бууж ирж байсан. ...би бол үндсэн төв замаараа явж байсан тул чигээрээ л явж байсан. Гэтэл ногоон Истанаг нөгөө замаараа хажуугаар өнгөрөх нь гэж бодож байтал гэнэт урдуур давхиад орж ирсэн. Би ч сандраад дагуулж дараад замын урд талд мөргөлдөж шүргэлцээд гарч зогссон. Зүй нь туслах замаас орж ирж буй тэрэг төв замын тэргээ өнгөрүүлсний дараа л орох ёстой. ...Энэ хэрэгт хамгийн гол нь хэргийн газарт ул мөрийг хэмжиж бэхжүүлээгүйг далимдуулж худлаа ярьж байсан, хуулийн байгууллага хэт нэг талын мэдүүлгийг барьж шийдэж дуусгахыг хичээсэн, түүнийг бодит үнэн байдалд нийцэж байгаа эсэхийг шүүх үнэлж чадаагүй гэж үзэж гомдож байна. Хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын акт, хэмжилт хийсэн схем ч байхгүй, хурдыг бодит байдал дээр тодорхойлоогүй. Мөн замын цагдаа болон автын шинжээч дүгнэлт хийгээгүй, дүгнэлт гаргах боломжгүй гэсэн атлаа сохроор хэдэн гэрч гэх хуйвалдсан хүмүүсийн мэдүүлгээр дан ганц намайг буруутгасанд гомдолтой байна. гэнэт урдуур хөндлөн ороод ирэхэд би сандарч зайлуулж дарахдаа дагуулж дарсан нь л миний буруу болсон. Харин намайг ийм үйлдэл хийлгэхэд хүргэсэн замын зөрчил дүрмийн зөрчил гаргасан нь осол болох шалтгаан болсон. Хэрэв төв замын тэргээ өнгөрүүлж туслах замаас орсон бол ийм асуудал гарахгүй байх бололцоо байсан. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, гэм буруугийн асуудлыг шалгаж бүрэн гүйцэд нотлон тогтоож чадаагүй байхад буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг гэм буруутай гэж тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Ө. давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн хэрэгт намайг иргэний хариуцагч гэж оролцуулсныг зөвшөөрөхгүй байна. ...******* гэдэг залуу миний машинд жолоочоор явсан. Би жолоочийн хажууд сууж явсан. Нөгөө жолооч нь буруутай, үүнийг анхнаас нь би хэлсээр ирсэн. Тэр машин л өөдөөс хажуугийн замаар явж байснаа гэнэт манай машины өмнүүр ороод ирсэн. ...Би машинаа өөрөө аваад хүмүүс гайгүй бол яахав 2 жолооч нь шалгагдаж байгаа гэж ойлгож байтал ганцхан ******* шүүгдэж ял авахаар болсон нөгөө жолооч нь хохирогч болчихсон сууж байсан. ...Би машинаа 8 саяаар засуулсан. Түүнийгээ 2 жолоочоос гаргуулах ёстой. Ялангуяа төлж өгөх ёстой гэж боддог. Хэргийг буруу дутуу шалгаж буруу шийдэж гэмгүй надаар хохирол төлүүлэхээр шийдэж байгаад гомдолтой байна. Хэргийн үнэн зөвийг олж надаар төлбөр төлүүлэх шийдвэрийг хүчингүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгч *******ын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой санал нийцэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би аарцаг ясны хүндэвтэр гэмтэлтэй байнгын хэвтэрт хүний асаргаанд, эмчилгээнд маш их мөнгө зарцуулж бие сэтгэлээрээ хохирлоо. Хохирогчийн баримттай бодит хохирлыг төлүүлэхгүйгээр яллаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгодог юм байна. ...Шийтгэх тогтоолд заагдсан 813358 төгрөгийг би хэзээ, хэнээс, яаж олж авах нь тодорхойгүй байна. ...Улаанбаатар хотод оршин сууж байгаа хүн яаж Дорнодод байгаа *******аас мөнгөө олж авах вэ. Сэтгэл санаа болон эд материалын мөн бие махбодийн хохирол амссан хүнд туслах шударга шүүх өнөөдөр Монголд байхгүй байгаад хохирогч би маш их гомдож байна гэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан гомдлыг хүлээн авч танилцлаа. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүдээр ******* жолоочтой Истана маркийн тээврийн хэрэгсэл төв замаар, чигээрээ явж байсан, өөрөөр хэлбэл 2 тээврийн хэрэгсэл хоёулаа төв замаар, өөд өөдөөсөө явж байсан. Улмаар ******* жолоочтой тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал сөрж ******* жолоочийн явж байсан эгнээнд орж ирснээс зам тээврийн осол болсон нь тогтоогдсон. Дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгүүд нь хавтас хэрэгт авагдсан зам тээврийн ослын дараах үеийн зам, орчны нөхцөл байдал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөн байрлал, байдлыг харуулсан БНХАУ-ын цагдаагийн ажилтнуудын авсан, мөн зорчигч нарын авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдэд бүрэн дүрслэгдсэн байна. Иргэний хариуцагч Ө. давж заалдах гомдолдоо: “...өөрийгөө иргэний хариуцагч гэдгээ мэдэж ойлгоогүй, ...учирсан хохирлыг надаар төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ. Ө.ийг хуульд заасны дагуу иргэний хариуцагчаар тооцсон. Тэрээр Истана маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Ө. нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх *******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Алтан-Эмээл хошууны замд Истана маркийн ******* ДОР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс *******ын жолоодон явсан ******* ДОР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч , нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, , нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “…намайг гэм буруутай гэж тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж, хохирогч “…Шүүгдэгч *******ын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонтой санал нийцэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэж, иргэний хариуцагч Ө. “…хэргийн үнэн зөвийг олж надаар төлбөр төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж тус тус гомдол гаргасан байх боловч шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал:

-Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... БНХАУ-ын хил гараад 70 гаран км явж байхад өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн “Istana” маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирэхээр нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч нь баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд замаас гарахад эсрэг урсгалаас ирсэн “Istana” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би жолоочийн ард талын суудал дээр сууж байсан болохоор болсон зүйлийн талаар мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

-Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "…Намайг дуг хийх зуур машинд байсан хүмүүс гэнэт “хүүеээ” гээд хашгирахаар нь би сэрээд харахад манай машины яг урдаас цагаан өнгийн “Istana” маркийн машин ирж байхаар нь манай машины жолооч баруун гар тийшээгээ жолоогоо дарсан чинь нөгөө цагаан “Istana” дагуулж зүүн гар тийшээгээ дараад манай машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн …" гэх мэдүүлэг /1-р хавтас 21-24/,

-Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөдөөс ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын зүүн талын эгнээ байрыг эзлээд явж байсан бөгөөд миний хувьд замын баруун гар талыг барьж явсан. Миний өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан болохоор би баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр урагш дараад замаас гарахад нөгөө тээврийн хэрэгслийн жолооч намайг дагаж жолооны хүрдээ зүүн гар тийш дарж замаас гарч хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. “Монголдоо шийдвэрлүүлье” гэж хэлээд бичиг баримтуудаа гуйж байгаад авсан гэх мэдүүлэг /1-р хавтас 80-82, 169-170/,

-Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөгөө машин өөдөөс дөхөж ирээд баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд ертөнцийн зүгээр урагшаа дарахад миний сууж байсан “Istana” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* жолооны хүрдээ зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр урагш дарсан” гэх мэдүүлэг /1-р хавтас 16*******9/,

-Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би албан ажлаар явж байгаад зам тээврийн осолд орсон.” гэх мэдүүлэг /1-р хавтас 159/,

-Гэрч Н.Бямбацагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн хоёр машин шороон замаар өөд өөдөөсөө явж байсан. Өөдөөс ирж байсан машин тулж ирээд баруун гар руугаа дартал миний сууж явсан машин өөдөөс ирж байсан машин руу дараад жолооч талын хаалга руу очиж мөргөөд хоёр машин хоёулаа урагшаа харж зогссон…” гэх мэдүүлэг /1-р хавтас 184-185/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн: "…ийн биед баруун умдаг ясны дээд салаа хугарсан гэмтэл тогтоогдлоо. …Уг гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. " гэсэн 111 тоот дүгнэлт /1-р хавтас 92/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн: "ын биед 4 хавирганы хугарал, тархи доргилт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон 4 хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. " гэсэн 54 тоот дүгнэлт /1-р хавтас 103/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн: "…гийн биед зүүн өвдөг, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. " гэсэн 169 тоот дүгнэлт /1-р хавтас 173/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн: “…ийн биед тархи доргилт, хүзүү, зүүн эгэм, зүүн хөлийн шилбэний хэсгээр цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 65 тоот дүгнэлт /1-р хавтас 96-97/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, хохирогчийн хохирол болон гэм хорын хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн хянан шийдвэрлэжээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч , иргэний хариуцагч Ө. нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч , иргэний хариуцагч Ө. нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНБАЯР

 

ШҮҮГЧИД                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

Ж.ДОЛГОРМАА