| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0027/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч / хохирогч/ Г.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч /хохирогч/ Т.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* ******* овогт Төмөрхүүгийн ******* нарт холбогдох эрүүгийн 2036000000022 дугаартай, 178/2020/0027 /Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1990 оны 07 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ард урианхай, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженерийн мэргэжилтэй, Ховд аймгийн Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид мэдээлэл, технологийн инженерийн ажилтай, ам бүл - 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 06-12 тоотод оршин суух, аминдаа суудлын автомашин нэг, нэг өрөө орон сууцтай, сарын өрхийн орлого 650000 төгрөг, ял шийтгэлгүй, ПВ 90072571 дугаарын регистртэй, ******* овогт ******* *******
2.Монгол улсын иргэн, 1991 оны 08 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик электроникийн инженерийн мэргэжилтэй, Ховд аймгийн Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид ерөнхий инженерийн ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 06-01 тоотод оршин суух, аминдаа суудлын автомашин нэг, 2 өрөө орон сууцтай, сарын өрхийн орлого 800000 төгрөг, ял шийтгүүлж байгаагүй, ПЮ 91081710 дугаарын регистртэй, ******* ******* овогт Төмөрхүүгийн *******
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ :
Шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь 2019 оны 12 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /1990 оны 07 сарын 25- ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ард урианхай, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженерийн мэргэжилтэй, Ховд аймгийн Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид мэдээлэл, технологийн инженерийн ажилтай, ПВ 90072571 дугаарын регистртэй / ******* овогт ******* *******ын өгсөн... 2019 оны 12 сарын 28-ны өдөр манай байгууллага дээр шуурхай хурал зарласны дагуу ажил дээрээ очсон. Тухайн өдөр инженерүүд цуглаж, ажлаа дүгнэж хурал хийсэн. Ажилчдын цайны газар мах чанасан байсан. Инженер Т.******* нэг шил виски задалсан. Би тухайн задалсан вискинээс уугаагүй. Ажлаас гараад явж байхад миний урд манай эдийн засагч Э.Отгоншар машинтайгаа явж байсан. Т.******* “түүнийг гүйцээд зогсоод орхи” гэхээр гүйцэж очоод зогсоход “ Надад нэг виски байна уух уу “ гэсэн. Тэгээд Э.Отгоншарын байр буюу Хүүхдийн паркын доод талд байх орон сууцны гадна очоод тэнд нөгөө вискигээ задалж ууцгаасан. З.Батзаяа Дарви сум явна гээд түүнийг гаргаж өгөхөөр Модон овоо руу явсан. Замдаа зогсоод З.Батзаяа бид хоёр хоорондоо тоглож байгаад маргалдаж, З.Батзаяа над руу аягатай виски цацсан. Би мөн өөрийн аяганд байсан вискийг цацсан. З.Батзаяа Дарви сум руу машиндаа суугаад явсан. Бид нар буцаад явсан. Т.******* миний дэргэд сууж явж байгаад “ чи яахаар ингэж байдаг юм “ гээд миний зүүн чих руу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Би машинаа замын хажуу руу зогсоож байгаад Т.*******тэй муудалцаж, түүний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл Т.*******ийн хамарнаас цус гарахаар нь сандраад Чинзориг гэдэг танил ахынх руу очсон. Чинзориг гэртээ байгаагүй. Т.*******ийг машинд суулгах гэж байгаад давхралдаж унасан. Тэгээд удалгүй манай ах Г.Ганзориг болон Чинзориг нар ирсэн. Манай ах Г.Ганзориг бид нарыг салгаад намайг гэрт хүргээд, Т.*******ийг гэрт нь хүргэхээр аваад явсан. Т.******* миний зүүн чих рүү мөргөсний улмаас миний зүүн чих хавдаж, гэртээ ирээд үзэхэд цус гарсан байсан. Зүүн чихний хэнгэрэг цоорсон. Хэнгэрэг нөхөх хагалгаанд орно. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /1991 оны 08 сарын 17- ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик электроникийн инженерийн мэргэжилтэй, Ховд аймгийн Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид ерөнхий инженерийн ажилтай, ******* дугаарын регистртэй / ******* ******* овогт Төмөрхүүгийн *******ийн өгсөн... 2019 оны 12 сарын 28-ны өдрийн 14 цагийн үед манай ажлаас шуурхай хурал зарлаж инженерүүдийг дуудсан. Хурал удаагүй хүмүүст үүрэг өгөөд тарсан. Манай ажлын цайны газар мах чанасан байсан, бид нар түүнийг идээд 7-8 хүн нэг шил виски хувааж ууцгаасан. 15 цагийн үед Г.*******, З.Батзаяа, Э.Отгоншар бид дөрөв гарсан. Г.*******ын машинд З.Батзаяа бид гурав суусан. Э.Отгоншарын машины араас явцгаасан. Баатархайрхан уулын дээд талд гарч Г.*******ын буугаар бай буудсан. Тэндээсээ аймгийн төв руу орж ирээд Э.Отгоншарын гэрийн гадна буюу Хүүхдийн паркын тэнд байдаг орон сууцны гадна зогсоод Г.*******ын машин дотор 0.70 граммын вискийг 4-үүлээ хувааж уусан. Э.Отгоншарыг эхнэр нь дуудаад гэрлүүгээ орсон. Бид нар доошоо яваад нэг шил виски авсан. Э.Отгоншар гарч ирээд хоёр хундага виски уугаад буцаад гэрлүүгээ орсон. З.Батзаяа Дарви сум явах байсан, түүний явах машин Модон овооны наад талын шатахуун түгээх станц дээр байна, хүргээд ир гэхээр нь Г.******* бид хоёр З.Батзаяаг хүргэж өгөхөөр явсан. З.Батзаяагийн машин ирээд суугаад явсан. Г.******* бид хоёр түүний ахын найз Чинзориг гэдэг айлын гадна машинтайгаа ирсэн. Тэр айлын хашааны үүдэнд зогсуут Г.******* миний хамар луу нэг удаа гараараа цохисон. Хамарнаас цус гараад сууж байхад Г.******* өөдөөс ирээд миний цээж хэсэг рүү өшиглөсөн. Намайг газар унасны дараа толгой, нуруу цээж рүү хөлөөрөө өшиглөж байсан. Үүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг ухаан ороход гэртээ ирсэн байсан. Г.*******д зодуулсны улмаас нүүрний зүүн хэсэг, дагз битүү хавдсан, цээжин хэсэг, зүүн гарын шуу хөхөрч, дух хавдсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Батзаяагийн гэрчээр өгсөн... 2019 оны 12 сарын 28 -ны өдөр манай ажил дээр зөвлөгөөн болж дуудагдаж очсон. Тэнд цугларсан 8-9 хүн нэг шил виски хувааж уусан. Ажлаас Г.*******, Т.*******, Э.Отгоншар бид дөрөв гарсан. Баатархайрхан уулын тийшээ очиж, Г.*******ын буугаар бай буудсан. Тэндээ нэг шил виски хувааж ууцгаагаад 120 айлын орон сууцны дэргэд Э.Отгоншарын гэрийн гадна ирцгээсэн. Э.Отгоншарын гэрийн гадна дахин нэг шил виски уусан. Тэгээд Э.Отгоншар гэртээ орсон Бид нар дахин нэг шил виски авч ирээд Э.Отгоншар гарч ирээд хоёр хундага виски уугаад буцаж орсон. Би Дарви сум явах байсан тул Оюумандал шатахуун түгээх станц руу Г.*******, Т.******* бид гурав хамт явсан. Г.******* бид хоёр хоорондоо маргалдсан, маргаан удаан үргэлжлээгүй. Г.******* өөрөө машинаа жолоодоод явсан. Тоёото маркийн буруу талдаа рультэй машин байсан. Намайг Модон овоон дээр байхад Г.*******ын ах Г.Ганзориг нь “Г.*******ыг хаана байна “ гэж асуухаар нь клонк дээр үлдсэн гэдгийг хэлсэн. Г.******* тухайн үед архи уусан байсан. Г.*******ыг танидаг болоод нэг жил болж байна, хамт олондоо нийтэч, автомашин сонирхдог хоббитой. Т.*******тэй 4 жил хамт ажиллаж байна, зан харьцаа сайтай, нийтэч залуу ... гэх мэдүүлэг / хэргийн 21-22 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Цолмонгийн өгсөн... 2020 оны 01 сарын 03- ны өдөр Г.******* гэх 29 настай,эрэгтэй хүний чих хамар хоолойнд үзлэг хийсэн. Үзлэгээр тухайн хүн чих өвдөнө, сонсгол муудна гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр хоёр чихний хэлбэр хэмжээ хэвийн тэмтрэлтээр эмзэглэлгүй, 2 чихийг дурандахад суваг өргөн чөлөөтэй, баруун хэнгэрэг бүтэн, таних тэмдэг тод, зүүн чихний хэнгэрэг хурц улаан өнгөтэй, сувгийн хана улайсан, хэнгэрэг хальс жижиг цоорсон байсан. Гэмтлээс байж болно. Мөн хамрын янз бүрийн өвчлөлүүдээс, чихэнд ус оруулснаас, архаг хууч өвчнөөс үүсэх боломжтой. Тухайн үед Г.******* нь 2019 оны 12 сарын 28-нд хүнд зодуулсан гэж ярьж байсан. Шинэ гэмтэл юм ... гэх мэдүүлэг / хэргийн 23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ганзоригийн гэрчээр өгсөн... 2019 оны 12 сарын 28-ны өдөр дүү Г.******* над руу залгаад “Т.******* таньтай уулзана гээд байна, та хүрээд ирэх үү “ гэхээр нь хаана байгааг асуухад хүн гаргаж өгөх гээд Модон овоон дээр байна гэсэн. 20 минутын дараа Г.*******ын утаснаас Т.******* “ Ахаа та хүрээд ирээч “ гээд дахиад ярьсан. Намайг Модон овоон дээр очиход тэр хоёр байхгүй байсан. Тэнд хамт ажилладаг З.Батзаяа гэх залуутай нь таарсан. Буцаад аймгийн төв рүү ороод Номингийн тэнд явж байтал Чинзориг гэх манай найз залгаад “ Г.******* манай хашааны үүдэнд нэг залуутай ноцолдоод байна, ирээд аваа” гэсэн. Чинзоригийн хашааны гадна очиход Г.*******, Т.******* нар машинд сууж байсан. Т.*******ийн хамарнаас цус гарсан, зүүнд нүд нь хавдсан байсан. Юу болсныг асуухад Т.******* нь “ ах зүгээрээ бид хоёр муудалцаад “ гэж хэлсэн. Би хоёуланг нь машиндаа суулгаад, эхлээд Г.*******ыг гэрт нь хүргээд, дараа Т.*******ийг гэрт нь хүргэсэн. Гэртээ хариад байж байтал Т.*******ийн эхнэр нь над уу залгаад “ та манай нөхрийг зодсон байна. Яагаад гэрийн үүдэнд үлдээсэн юм” гэхээр нь болсон явдлын талаар хэлээд эмнэлэгт үзүүл гэдгийг хэлсэн. Т.*******ийн эхнэр болон ээж нь дуудаад байхаар нь гэрт нь очсон. Гэтэл Т.******* нь “ та яваа, эмэгтэй хүмүүс балайрч байгаа юм” гээд намайг гэрээсээ гаргасан. Тэгтэл ээж нь намайг дагаж гарч ирээд Г.*******ын гэрт очоод түүнийг ямар байгааг харсан. Г.*******ын зүүн чих хавдсан, чихний хонхорхойд бага зэргийн цус тогтсон, нүүр царай нь хөхөрч хавдаагүй байсан. Амартайван гэдэг Т.*******ийн хадам ээж, Амаржаргал гэдэг хүний төрсөн эгч нь ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Отгоншарын өгсөн... 2019 оны 12 сарын 10-ны 10 цагийн үед манай хэлтсийн Адилбиш дарга утсаар залгаад 14 цагийн үед ажил дээр шуурхай хуралтай, хүмүүсдээ хэлээрэй гэж хэлсэн. Өдөр 14 цагийн үед ерөнхий инженер, инженер техникийн ажилчид гээд 8-9 хүн ажил дээр цугларсан. Ажил дээр хурал хийгээд чанасан мах идээд 16 цагийн үед тарсан. Намайг гэрлүүгээ явж байтал Г.*******ын машинд Т.*******, З.Батзаяа нар суусан араас ирээд гэрлээр дохиж зогсоогоод “ хаачих “гэж байгааг асуусан. Би гэртээ харих гэж байгаагаа хэлсэн. Тэд “ бид нар дээшээ гарч бай буудах гэж байна. Хамт явцгаая” гэхээр нь хамт явсан.Баатархайрхан уулын дээд талд гарч нэг нэг сумаар бай буудаад буцаад манай гэрийн гадна ирсэн. Би гэрээс орж аяга авчирч өгсөн. Манай эхнэр 2 дугаар 10 жилийн сургууль дээрээс ирж ав гэхээр нь эхнэрээ авахаар явсан. Тэгээд буцаад ирэхэд тэд нар шинэ архи авчихсан ууж байсан. Тэр архинаас хоёр хундагыг уугаад эхнэр дуудаад байхаар нь гэртээ орсон. Г.******* өөрөө машинаа барьж явсан. Архи уусан байсан. Г.******* манайд ажилд ороод удаагүй, Т.*******ийн багын найз гэдэг юм байна лээ. Дуу цөөтэй хүн санагдсан. Т.*******ийн хувьд зан харьцаа сайтай, хамт олны дунд нэр хүндтэй ... гэх мэдүүлэг / хэргийн 26-27 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 02-ны өдрийн 71 дугаартай...Т.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. Т.*******ийн биед тархи доргилт, зүүн талын 1-р хавирганы толгой хэсгийн няцарсан хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, духны дунд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэгт цус хуралт, духны дунд хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, зүүн эгэм хэсэгт цус хуралт, баруун эгэм хэсэгт цус хуралтууд , өвчүүний дунд хэсэгт цус хуралт, 2 гарын тохой хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Т.*******ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Т.*******ийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4 .1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 30 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 10- ны өдрийн 84 дугаартай ... Г.*******ын бид гэмтэл тогтоогдлоо. Г.*******ын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн чихний сувагт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.*******ын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 34 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувьд мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон хохирогчоор мэдүүлэг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвээрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувьд мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... З.Батзаяаг машинд суулгах үед бид хоёр хоорондоо тоглож байгаад маргалдсан. З.Батзаяа ууж байсан вискигээ миний хойноос цацсан. Би буцаагаад өөрийн ууж байсан вискигээ цацсан. З.Батзаяаг Дарви сум руу явах машинд нь суулгаж өгөөд би өөрийнхөө машинтай аймаг руу явж байхад Т.******* миний дэргэд сууж явж байгаад “ чи яахаараа ингэж байдаг юм “ гээд миний зүүн чих руу толгойгоороо нэг удаа мөргөсөн.Би машинаа замын хажууд зогсоож байгаад Т.*******тэй муудалцаж, түүний нүүр лүү гараараа хоёр удаа цохиход хамраас нь цус гарсан. Би сандраад Чинзориг ахын гадна очсон. Чинзориг ах гэртээ байгаагүй. Тэр айлаас гарч ирсэн хүмүүс рүү Т.******* нь “ Чинзоригийг дуудаад орхи “ гээд орилоод байсан. Би Т.*******ийг машинд суулгах гээд ноцолдож, зууралдаж байгаад газарт давхраараа унацгаасан. Удалгүй манай ах Ганзориг болон Чинзориг нар ирээд намайг өөрийнхөө машинд суулгах үед Т.******* орж ирж суусан. Эхлээд намайг гэрт буулгаад дараа нь Т.*******ийг гэрт нь хүргэхээр явсан. Маргааш нь тэдний эхнэрийг тайвшруулахаар мессэж бичсэн... гэх мэдүүлэг / хэргийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... З.Батзаяаг машинд нь суулгаад Г.*******ын хамт тэдний ах Чинзоригийн хашааны гадна ирсэн. Тэр айлын хашааны гадна зогсуут Г.******* нь миний хамар луу нэг удаа цохисон. Хамарнаас цус гарахаар нь машинаас буугаад хувцсаа цус болгохгүй гээд явган суугаад байж байтал Г.******* нь миний өөдөөс ирээд цээж рүү нэг удаа өшиглөсөн. Намайг газар унасны дараа толгой , цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Г.******* нь буруу талдаа рүльтэй Тоёото камри маркын машинаа өөрөө барьж явсан... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь 2019 оны 12 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний инженер, техникийн ажилчдын зөвлөгөөнд оролцож, албан байгууллага дээрээ архи ууцгааж, улмаар Баатархайрхан уулын дэргэд очиж, Г.*******ын буугаар бай буудаж, буцаж аймгийн төвд орж ирж, гэрч Э.Отгоншарын орон сууцны дэргэд Г.*******ын машин дотор шүүгдэгч Г.*******, Т.******* болон гэрч З.Батзаяа, Э.Отгоншар нар нь 2 шил виски архи уусан, гэрч З.Батзаяаг Дарви сум руу явуулахаар Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, бензин клонк дээр хүргэж өгөх үед Г.*******, З.Батзаяа нар маргалдаж, нэг нэг рүүгээ ууж байсан рүнктэй архиа цацсан, З.Батзаяаг Дарви сум руу явах машинд нь суулгаад Г.******* машинаа барьж, Т.******* нь түүний дэргэд сууж явж байх үедээ Т.******* нь “ чи яахаараа ингэж байдаг юм “ гээд Г.*******ын зүүн чих рүү толгойгоороо мөргөсөн, Г.******* нь тухайн үйлдэлд нь уурлаж, машинаа зогсоон, машинаасаа бууж, Т.*******ийн нүүрэн хэсэгт цохиж хамарнаас нь цус гаргасан, дахин машиндаа сууцгааж Чинзориг гэгчийн хашааны үүдэнд очиж, Г.******* нь Т.*******ийн цээжин хэсэгт өшиглөж, газар унах үед нь толгой, цээж хэсэг рүү нь өшиглөж зодсон ба түүний ах Г.Ганзориг ирж тэднийг салгаж, гэр гэрт нь хүргэж өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.*******, Т.******* болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй ба хохиролгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Г.*******, Т.******* нарыг 2019 оны 12 сарын 28- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт Г.*******ыг гэрч З.Батзаяа руу архи цацлаа гэж Т.******* нь Г.*******ын зүүн чихэнд нь толгойроо мөргөж цохисон, Г.******* нь чих рүү толгойгоороо мөргөлөө гэж уурлан Т.*******ийн нүүр, толгой, цээжин хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, шүүгдэгч Т.******* нь хохирогч Т.*******ийн эрүүл мэндэд ...тархи доргилт, зүүн талын 1-р хавирганы толгой хэсгийн няцарсан хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүнд нүдний дээд доод зовхин цус хуралт, духны дунд хэсэгт цус хуралт, духны зүүн хэсэгт цус хуралт, духны дунд хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зүүн хэсэгт зулгаралт, зүүн эгэм хэсэгт цус хуралт, баруун эгэм хэсэгт цус хуралтууд , өвчүүний дунд хэсэгт цус хуралт, 2 гарын тохой хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт гэмтэл... гэх хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Т.******* нь хохирогч Г.*******ын эрүүл мэндэд ... зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн чихний сувагт зулгаралт ... гэх хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.*******, Т.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг:
Шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь харилцан маргалдаж, харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* ******* овогт Төмөрхүүгийн ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 63-64 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” аар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь харилцан төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.*******, Т.******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******ын 451764 төгрөг бүхий ХААН банкны 5720708698 дугаарын дансыг битүүмжилсэн, шүүгдэгч Т.*******ийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5845394655 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” –уудыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар: Шүүгдэгч Г.*******, Т.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Улсыг яллагчийн санал болгосон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрнө. Шүүгдэгч нар харилцан эвлэрсэн, нэхэмжлэх хохирол төлбөргүй гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Г.*******, Т.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Т.******* нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******, Т.******* нарт оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 2036000000022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******ын 451764 төгрөг бүхий ХААН банкны 5720708698 дугаарын дансыг битүүмжилсэн, шүүгдэгч Т.*******ийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5845394655 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” –уудыг торгох ял биелэгдэх хүртэл, мөн шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* ******* овогт Төмөрхүүгийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* ******* овогт Төмөрхүүгийн ******* нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******,Т.******* нарт оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн 2036000000022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.*******ын 451764 төгрөг бүхий ХААН банкны 5720708698 дугаарын дансыг битүүмжилсэн, шүүгдэгч Т.*******ийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5845394655 дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” –уудыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******,Т.******* нарт тайлбарласугай.
7.Шүүгдэгч Г.*******,Т.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА