Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 135

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Б.Ганбулган,

Шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.М д холбогдох эрүүгийн 1906 02289 1476 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

        Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

        Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нийт 4 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

        Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 cap 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийт 3 жил 9 cap 14 хоногийн хорих ялаар тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 cap 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 cap 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх
дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 22-492 тоотод оршин суух иргэн Ж.Цэнгэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч хар хөх өнгийн Тошиба брендийн нөүтбүүк, Chanel брендийн үнэртэй ус, сапир чулуун шигтгээтэй алтан ээмэг, сувдан шигтгээтэй монетон бөгж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 500.000 төгрөг, эмэгтэй хүний хүзүүний зүүлт, зөөврийн хард диск зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

         -2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорь жалганы 2-16 тоотод оршин суух иргэн Г.Үүрийнтуяагийн хүн байнга амьдрах орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Соник маркийн 21 инчийн лсд зурагт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 8-89а тоотод оршин суух З.Буяндалайн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Самсунг маркийн 51 инчийн лсд зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгэр хороо, Ногоон зоорь Жалганы 4-2 тоотод оршин суух иргэн Д.Сугарын хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцанд нэвтэрч, LG маркийн 40 инчийн зурагт, орны бүтээлэг, хөөрөг, хөөрөгний даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 8-ны орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 46-194 тоотод оршин суух иргэн Б.Баярхүүгийн хүн байнга амьдрах, орон байр болох хувийн сууцны цонхоор нэвтэрч, Дэлл маркийн зөөврийн компьютер, зөөврийн хард зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 5-312 тоотод оршин суух иргэн Г.Даваажаргалын хүн байнга амьдрах, орон байр болох хувийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, Делл брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, Soni брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, 1 ширхэг дээр үеийн дунд гарын мөнгөн аяга цул, тагш байхгүй гаднаа хоёр ширхэг тогстой дарь ганга хийцтэй, жижиг цул мөнгөн аяга, Дарь ганга хийцийн 2 ширхэг, модны үндсэн тагштай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том гаднаа аавдаа гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том ээждээ гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга дунд гарын 3 ширхэг, эвтэй дөрвөн амьтны хээтэй мөнгөн хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин зүү ороосон 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг жижиг цагирган 1 ширхэг, Герман хамрын тамхи 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 11.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 1-38 тоотод оршин суух Я.Энэбишийн хүн байнга амьдрах, орон байр болох хувийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч E-Led маркийн 42 инчийн лсд зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-25 тоотод оршин суух иргэн Д.Мөнхзоригийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 56 инчийн Самсунг маркийн зурагт. хард диск зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дуаар хороо, Хайрхан 1-118 тоотод оршин суух иргэн Ц.Батгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, LG фирмийн F200 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 3-45 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвсүрэнгийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч бор өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.М  нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны урд зогсоол дээр иргэн Н.Баасанжаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М  мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн гэмт хэргүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Надад холбогдох 10 үйлдэл байгаа бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин үнэлгээний асуудал дээр хохирогч Ганбаатарын 2 тогостой аяганы үнэлгээг хохирогчийн зүгээс 2.500.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Миний авсан зүйлд тэр 2 тогостой аяга байгаагүй. “Моннис” гэсэн бичигтэй мөнгөн аяга алга болсон гэсэн байсан боловч тэр аяга нь мөнгөн биш цагаан зэсэн аяга байсан энийг шинж чанарын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний аваагүй зүйл нь 2 тогостой 1 ширхэг аяга, гаднаа сийлбэртэй цул жижиг аяга, тагшгүй жижиг аяга зэргийг аваагүй, “Моннис” гэсэн бичигтэй аяга авсан боловч цагаан зэсэн аяга байсан. Мөн тэр Герман хамрын тамхи гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ зүйлүүдийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Дэлл /Dell/, Сони /Sony/ гэсэн 2 ширхэг нөүтбүүкийг зах зээлийн үнээс арай өндөр үнэлсэн байсан. Жишээлбэл хохирогч Ж.Цэнгэлмаагийн нөүтбүүк нь сүүлийн үеийн үзүүлэлт сайтай байсан. Гэтэл тэрийг 320.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Дээрхи 2 нөүтбүүкийг 600.000 төгрөг болон 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан нь арай өндөр үнэлсэн. Хохирогч Ж.Цэнгэлмаагийн гэрээс би үнэртэй ус, болон нөүтбүүк, нөүтбүүкний цүнхэн дотор хард, лангийн утас байсан. Тэр ээмэг, зүүлт, бэлэн 500.000 төгрөгийг бол аваагүй. Мөн анх Сонгинохайрхан дүүргийн Батдэлгэрийн хэрэг дээр би Алтанхуягтай хамт энэ хэргийг үйлдсэн. Мөн П.Ганбаатарын үйлдэлд дээр н.Алтанхуяг хамт байсан. Мөн Пүрэвсүрэн, Сугарын хэрэг дээр хамт байсан. Яагаад мэдүүлээгүй юм бэ гэвэл Алтанхуяг “хохирол төлж барагдуулна, чи хэргээ даачих” гэж надад хэлсэн. Би Алтанхуягийг мөнгө төлөх байх гэж бодоод хэргээ даасан. Гэтэл Алтанхуяг хохирол төлөөгүй. Манай ар гэрийнхэн ихэнх айлын хохирлыг төлсөн байгаа. 11.000.000 төгрөгийн хохиролтой байгаа айлын хохирлыг төлөх боломжтой байсан. Би ёншгоотай мөнгөн аяга, хөөргийг би урт цагаан дээр 300.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зам шалгалтаар яваад зарсан гэсэн алт мөнгөний дархан түгжээтэй байсан. Тэрийг хурааж аваад хохирогч үнэн зөвөөр мэдүүлэх юм бол төлөгдөх хохирол бага хэмжээтэй гарч ирэх байсан. Тийм байдлуудтай холбоотойгоор би өлсгөлөн зарлахад “энийг урт цагаан дээр байгаа хүнээс авчихаж болно, хуулийн дагуу шийдвэрлэх нөхцөл байгаа” гэж хэлж байсан боловч ямар ч ажиллагаа хийгдээгүй. Алтанхуягийг би одоо яагаад хэлж байгаа вэ гэвэл надад хохирол барагдуулж өгнө гэж хэлчихээд одоо хүртэл төлж барагдуулсан зүйлгүй. Манай ар гэрийнхэн хүмүүсийн хохирлыг төлсөн байгаа. Би бүх хүмүүсийн хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна. Гэхдээ хамтарч үйлдсэн хэргийнхээ хохирлыг хувааж төлөх хүсэлтэй байгаа. Би анх хүсэлт тавихдаа аягануудын эх сурвалжуудийг тогтоолгож шалгуулна гэж өлсгөлөн зарлаж байсан боловч ажиллагаа хийгдээгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-6, 10, 57-60, 86, 129-131, 166, 248-250, 2хх-35-37, 100-101, 3хх-125/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-8, 61-64, 87-88, 167-168, 211-215, 2хх-38-42, 102-105, 3хх-126-129/, хохирогч Ж.Цэнгэлмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-13, 15-16/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-26-27/, хохирогч Г.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-66-67/, гэрч Б.Туулын өгсөн мэдүүлэг /1хх-69-70/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх-63/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-72/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-80-81/, хохирогч З.Буяндалайгийн өгсөн мэдүүлэг /1хх-91-92/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-94/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-104-105/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-117-118/, хохирогч Д.Сугарын өгсөн мэдүүлэг /1хх-134-135/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-140/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-137-138, 153-160/, хохирогч Б.Баярхүүгийн өгсөн мэдүүлэг /1хх-170-171/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-176-177/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-173-174, 202-203/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-229-230/, хохирогч П.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-220-222/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-233/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-227-228, 239-240/, хохирогч Я.Энэбишийн өгсөн мэдүүлэг /2хх-1-3/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-22/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-4-6, 28-29/, хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, “эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол” /2хх-49-53/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-54-55, 85-91/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-57/, хохирогч Д.Мөнхзоригийн өгсөн мэдүүлэг /2хх-44-45/, иргэний нэхэмжлэгч Б.Отгонбатын өгсөн мэдүүлэг /2хх-47-48/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-78-80, 81-84/, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-115-116/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-117-119/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-120/, хохирогч Ц.Батгэрэлийн өгсөн мэдүүлэг /2хх-124-125/, гэрч Б.Ганбатын өгсөн мэдүүлэг /2хх-128/, гэрч Г.Алтанхуягийн өгсөн мэдүүлэг /2хх-129-130/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-148-149/, хохирогч Н.Баасанжаргалын өгсөн мэдүүлэг /2хх-170-171, 203/, хохирогч Т.Ган-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /2хх-173-175, 204/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс №1504 дугаартай дүгнэлт /2хх-183/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /2хх-206-207/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-186-187, 200-202/, хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /3хх-135-136/, Г.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-138-139, 161-162/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-140-142/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /3хх-153/, үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /1хх-73/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-204/, хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тухай тогтоол /1хх-207/, илтгэх хуудас /1хх-216/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1х-218/, хохирогч П.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /1хх-219/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-233/, илтгэх хуудас /2хх-109/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны урд зогсоол дээр иргэн Н.Баасанжаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баасанжаргалын өгсөн: "...2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр би хороололын “Өргөө” кинотеатрын урд байрлах Хаан банкны урд зогсож байхад нэг үл таних машин миний машиныг мөргөж гэмтээсэн. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хороололд уулзахаар болоод “Гранд хилл” гэх зочид буудлын хажууд орой 18 цагийн үед машин мөргөсөн. Билгүун гэх залуутай уулзсан. Билгүүн гэх залуу надад 80.000 төгрөг өгөх гэтэл Билгүүний эгч гэх нэг эмэгтэй хажуугаас нь “мөнгө өгөхгүй 20.000 төгрөг авбал ав, эвдэрхий машинтай байж ийм их мөнгөөр яах гээд байгаа юм бэ” гээд над руу орилоод байсан. Тэгээд буусных нь дараа “уучлаарай” гээд надад 80.000 төгрөг өгсөн. Тэгсэн чинь миний талын хаалгийг үл таних залуу онгойлгоод миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Билгүүний ах юм билээ. Намайг цохидог залууг Билгүүн салгаад машиидаа суулгасан. Би тэр газраасаа хөдлөөд шууд гэр рүүгээ явж байхад нөгөө залуу хойноос дагаад хүрээд ирэхээр нь би машинаасаа буусан. Тэгсэн чинь нөгөө залуу намайг дахиж нүүр рүү цохих гэж байгаад оноогүй хөлнөөс татаж унагаасан. Намайг унагаагаад босгоод дээрээс заамдаж цээжин дээр дараад байсан. Сүүлд нь миний хүзүүнээс бариад хоолой боогоод байсан. Тэгээд манай найз охин болон тэр залуутай хамт явж байсан хүн салгахаар нь нөгөө залуу манай эхнэрийг “яагаад надаас бариад байгаа юм бэ” гээд хамар руу нь цохисон. Намайг хэл амаар доромжлоод байсан. Би машинаараа хөдлөх гэсэн чинь миний машины хойд хэсэг рүү нөгөө залуу өшиглөсөн. Машинаасаа буугаад харсан чинь машины хойд хэсэг хонхойсон байсан. Нүүр рүү нэг удаа гэхдээ оноогүй дараа нь цээж рүү 2-3 өвдөглөж, дараа нь хоолой боосон. Мөнгөнөөс л болсон байх гэж бодож байна. Тухайн үед миний машиныг өшиглөж хонхойлгосон байсан машинаа л янзлуулмаар байна.” /2хх-170-171/ гэх мэдүүлэг, ...Тэр залуу миний машиныг өшиглөөд хонхойлгосон “Ашид Билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Нийт 201.000 төгрөгийн үнэлгээ гарсан байгаа. Гараараа цохисон дараа нь газар унагааж байгаад өшиглөсөн 2-3 удаа газар унагаасан. Манай машиныг хонхойтол өшиглөсөн түүнийг л янзлуулмаар байна.” /2хх-203/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ган-Эрдэнийн өгсөн: “...Машиныг мөргөсөн залуу “эгчдээ та одоо бууж бай би асуудлаа шийдье” гэсэн чинь нөгөө эмэгтэй буугаад явсан. Тэгээд нөгөө залуу “надад байгаа нь 80.000 төгрөг л байна, ингээд тохирчихъя” гээд гуйгаад байхаар нь бид хоёр “за тэгье” гээд 80.000 төгрөг аваад байж байтал манай найз залуугийн хажуу талын хаалга онгойгоод үл таних залуу манай найз залууг нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би буугаад салгасан. Тэгээд би машиндаа суугаад гэртээ харих гээд хөдөлсөн. Нөгөө машин урд явж байгаад 50 дугаар байрны урд зогсоод машинаасаа буугаад манай машин руу алхаж ирэхээр нь манай найз залуу машинаасаа буусан. Тэгээд манай найз залууг 2-3 удаа газар унагаасан бас гараараа нүүр рүү нь цохисон. Газар унагааж байгаад цээж рүү нь бас өшиглөөд байсан. Найз залуугаа аваад машиндаа суугаад хөдлөх үед манай машиныг нэг хүн өшиглөсөн буугаад хартал манай найз залуутай зодолдсон залуу өшиглөөд зугтааж байсан. Тэгэхээр нь бид хоёр цагдаад хандсан. Манай машиныг хонхойтол өшиглөсөн байгаа түүнийг л янзлуулмаар байна.” /2хх- 173-175/ гэх мэдүүлэг, ...Манай найз залууг зодож байхад нь салгаж байхад намайг цохиж миний хамарнаас цус гаргасан. Гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон газар унагааж байгаад цээж рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би очиж салгасан. Өшиглөсөн шалтгааныг мэдэхгүй байна ямар ч байсан өшиглөөд хонхойлгосон. /2хх-204/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №1504 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Баасанжаргалын биед цээжинд зеөлөн здийн няцрал, баруун сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /2хх- 183/ гэх дүгнэлт,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №1045 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” “...Нийт дүн 210.000 төгрөг /2хх-206-207/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...Би машинаасаа буусан чинь нөгөө залуу өөдөөс гүйж ирээд цохих гэсэн. Тэгэхээр нь бултаад тэвэрч аваад газар унагаагаад энгэрнээс нь барьчихсан. Нөгөө залуу над руу нулимаад машиндаа суухаар нь би машин руу нь өшиглөсөн.... Би эрх үүрэгтэй уншиж танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Н.Баасакжаргалын биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” /2хх-186-187, 200-202/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 1. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх
дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 22-492 тоотод оршин суух иргэн Ж.Цэнгэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч хар хөх өнгийн Тошиба брендийн нөүтбүүк, Chanel брендийн үнэртэй ус, сапир чулуун шигтгээтэй алтан ээмэг, сувдан шигтгээтэй монетон бөгж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 500.000 төгрөг, эмэгтэй хүний хүзүүний зүүлт, зөөврийн хард диск зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Цэнгэлмаагийн өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө 10 цагт байшин болон хашааныхаа хаалгийг түгжээд ажилдаа явсан. Тэгээд би орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай хашааны гүйдэг хаалга онгорхой байсан. Байшингийн урагшаа харсан 2 ширхэг вакум цонхны салхивчаар хулгайч орсон юм шиг байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Байшингийн дотор талын бүх өрөөнүүдийн хаалгийг онгойлгоод байшинд байсан эд зүйлүүдийг эмх замбараагүй болгоод онгичсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзтэл манай байшингаас хар хөх өнгийн Тошиба маркийн зөөврийн компьютер /хулгана, цэнэлэгч, хар хөх өнгийн цүнх/, Chanel брендийн choes гэдэг нэртэй эмэгтэй хүний үнэртэй ус, 3 граммын саппир чулуун шигтгээтэй алтан ээмэг, 3 граммын эмэгтэй хүний монетон бөгж, шигтгээ нь хайрцагандаа унаад үлдчихсэн байсан, халтар манан чулуун дээр монетон цэцгэн чимэглэлтэй монетон гинж, хүрэн мана гартааман чулуун дээр мөнгөн цэцгэн чимэглэлтэй мөнгөн гинж, бэлэн 500.000 төгрөг, дунд гарын цулгай мөнгөн аяга 2 ширхэг, аметист чулуун хүзүүний зүүлт, 2 ширхэг сувдан хүзүүний зүүлт, церкон шигтгээтэй мөнгөн бөгж, ээмэг, хүзүүний зүүлт, зөөврийн хард диск зэрэг эд зүйлүүдийг хулгайд алдсан. Тошиба маркийн зөөврийн компьютероо 2017 оны 12 дугаар сард 580.000 төгрөгөөр худалдан авч байсан, Сhanel брендийн choese гэдэг нэртэй эмэгтэй хүний үнэртэй усаа 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. 3 граммын саппир чулуун шигтгээтэй алтан ээмгээ 600.000 төгрөгөө үнэлж байна. 3 граммын эмэгтэй хүний эмэгтэй хүний монетон бөгжөө 400.000 төгрөгөөр үнэлж байна. Халтар манан чулуун дээр монетон цэцгэн чимэглэлтэй монетон гинжээ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хүрэн мана гартааман чулуун дээр мөнгөн цэцгэн чимэглэлтэй мөнгөн гинжээ 500.000 төгрөгөөр үнэлж байна. Бэлэн 500.000 төгрөг, 2 ширхэг дунд гарын цулгай мөнгөн аягаа нийлүүлээд 500.000 тегрөгөөр үнэлж байна. Аметист чулуун хүзүүний зүүлтээ 300.000 төгрөгөөр үнэлж байна. 2 ширхэг сувдан хүзүүний зүүлтээ нийлүүлээд 100.000 төгрөгөөр, церкон шигтгээтэй мөнгөн бөгж, ээмэг, хүзүүний зүүлтээ нийлүүлээд 80.000 төгрөгөөр үнэлж байна. Зөөврийн хард диск 130.000 төгрөгөер үнэлж байна. Манайхаас хулгайд алдсан зөөврийн хард диск болон компьютер дотор хөгжмийн судалгааны албан баримт бичиг, зураг, видео бичлэг, төслүүд байсан.” /1хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-9/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №245 дугаартай "Эд зүйлсийн үнэлгээний тайланд "...нийт дүн 3.660.000 төгрөг /1хх-26-27/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

        2. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорь жалганы 2-16 тоотод оршин суух иргэн Г.Үүрийнтуяагийн хүн байнга амьдрах орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Соник маркийн 21 инчийн лсд зурагт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Үүрийнтуяагийн өгсөн: “...Өдөр 10 цагийн орчим гэрээсээ гараад орой 20 цаг 30 орчим манай хоёр хүүхэд гэртээ ирэхэд гэрийн цонх онгорхой шкафны хаалга онгорхой жижиг өрөөнд байсан. 21 инчийн Соник маркийн лсд цагаан өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. 2016 онд 520.000 төгрөгөөр худалдан авч байсан.” /1хх-66-67/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Туулын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Ганболд овогтой Г.М  гэдэг хүн 21 инчийн лсд зурагт 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад эргэн төлөлт хийлгүй хугацаа дуусаад 5 дугаар сарын 13-ны өдөр зарагдсан байна. Яг баримт байхгүй болохоор өөр нарийн тодорхой мэдээлэл алга 21 инчийн Sonic зурагт байна.” /1хх-69-70/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл”-д

1. Баянгол дүүргийн нутагт байрлах 3, 4 дүгээр хорооллын эцэст замынхаа урд “Гэгээн” ломбардыг зааж уг ломбарданд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалганы 2-16 тоотоос хулгайлсан зурагтыг 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж заасныг тэмдэглэлд тусгаж ломбардны нягтлангаас мэдүүлэг авав.

2. Урт цагааны алт мөнгөний дарханы хэсэг орж алт мөнгөний ченжид Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 5-312 тоотоос хулгай хийсэн модны үндсэн тагштай мөнгөн аяга, эвтэй 4 амьтны дүрс бүхий хээтэй мөнгөн хөөргийг 300.000 төгрөгөнд зарсан гэсэн тул ченжийг урт цагаанаар хайж байгаа байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв.

З. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-25 тоотоос хулгайлсан 46 инчийн смарт зурагтыг Хан-Уул дүүргийн нутагт байрлах UB Citi Hotel-н караокед 450.000 төгрөгөөр зарсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлэн уг зурагтыг тэмдэглэл үйлдэн хураан авч мэдүүлэг шалгах ажиллагааг 18 цаг 30-минутанд дуусгаж тэмдэглэл үйлдэж оролцогч нарт танилцуулахад санал хүсэлтгүй гэв. /1хх-63/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-57-60/,

  Гэрэл зургийн үзүүлэлт" /1хх-61-64/,

 

"Тод үнэлгээ" ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №385 дугаартай “Эд зүйлсийн үнэлгээний тайланд:

Соник зурагт 21 инчийн 1 ширхэг...Нийт дүн 200.000 төгрөг” г/1хх-72/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зөвшөөрч байна.” /1хх-80-81/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх
дүүргийн S дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 8-89а тоотод оршин суух
З.Буяндалайн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Самсунг маркийн 51 инчийн лсд зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Буяндалайгийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн үед гэрээсзэ гарч яваад эмнэлгээр явж байгаад 17 цагийн үед гэртэй ирэхэд хашааны онгойсон байхаар нь гайхаад дотор ороход байшингийн зүүн талын цонхны салхивч онгорхой байхаар нь цагдаа дуудсан юм. Алдагдсан зурагтыг 1 сая 100 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Алдагдсан зурагт самсунг маркийн 51 инчийн зурагт байсан.” /1хх-91-92/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гадуур сэлгүүцэж явж байгаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгой 8-89а тоот хаягтай төмөр гүйдэг хаалгатай хашаанаас хүн гарч байгаа харагдахаар нь хашааны хаалгаар нь дотогш ороход хашааны хойд буланд улаан тоосгон нэг давхар байшин байхаар нь байшингийн хаалгыг татсан чинь хүнгүй байхаар нь зүүн талынх нь вакум цонхыг нь түлхэж онгойлгож ороход Самсунг брендийн лсд 51 инчийн том зурагт байхаар нь зурагтыг тэврээд цонхоор нь гаргаад зам дээр гарч такси бариад 32 ломбардны үүдэнд очоод тавих гээд байж байхад ломбарднаас “зарах зурагт байна уу” гээд сураглаж явж байсан эрэгтэй, эмэгтэй хүнд 500.000 төгрөгөөр зарсан.” /1хх-94/ гэх мэдүүлэг,...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /1хх-117-118/ гэх мэдүүлэг,  

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-86/,

         Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-87-88/,   

 

“Дамно” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 240.000 төгрөгийн үнэлэгдэв.” /1хх-104-105/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь Жалганы 4-2 тоотод оршин суух иргэн Д.Сугарын хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцанд нэвтэрч, LG маркийн 40 инчийн зурагт, орны бүтээлэг, хөөрөг, хөөрөгний даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сугарын өгсөн: “...Манай байшингийн вакум цонх онгорхой байгаа харагдсан. Байшингийн хаалганд эвдрэл байхгүй хаалга онгорхой байхаар нь дотогш орж эд зүйлсээ хартал хананд байсан 40 инчийн лсд маркийн зурагт болон жижиг өрөөний модон шүүгээн дотор байсан 2 ширхэг хөөрөгнөөс хүүхдийн маань 1 ширхэг хөөрөг болон мөн өрөөний орны бүтээлэг алга болсон байхаар нь 102-т дуудлага өгсөн юм. 2014 оны орчимд 13 дугаар хороололд байдаг БСБ дэлгүүрээс 40 инчийн хар өнгийн зурагт, доод ирмэг нь саарал өнгөтэй саарал хэсэг дунд хэсэгт лж гэсэн бичигтэй хажуудаа бага зэрэг халцарсан байгаа 760.000 төгрөгөөр авч байсан. Орны нимгэн бүтээлэг жижиг цацагтай, бор эрээн шулуун судалтай бүтээлэг 20.000 төгрөгөөр авч байсан содон шинж тэмдэг байхгүй. Орчин цагийн цагаан чулуун хөөрөг улаан чулуун толгойтой, төмөр халбагатай 5см өндөртэй, нимгэн хавтгай хөөрөг байсан. Хөөрөгний аман дээр жижиг сэтэрхийтэй. Даалин нь тод ногоон өнгийн зүү ороосон. Эхнэр маань өөрөө хийсэн, шар ногоон торгоор хүрээлэн оёсон, харвал даалингаа сайн танина. 1985 онд аав маань 300 төгрөгөөр авч байсан. Одоо би энэ хөөргөө 400.000 төгрөгөөр үнэлж байна.” /1хх-134-135/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-127-128/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-129-131/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №386 дугаартай “Эд зүйлсийн үнэлгээний тайланд “... LG маркийн 40 инчийн лсд зурагт 1 ширхэг, хэрэглэж байсан хуучин 2014 онд авч байсан 200.000 төгрөг, бор эрээн нимгэн цацагтай орны бүтээлэг 1 ширхэг, хэрэглэж байсан хуучин, орчин цагийн чулуун хөөрөг 1 ширхэг хэрэглэж байсан хуучин 250.000 төгрөг, зүү ороосон дайлан 1 ширхэг, хэрэглэж байсан хуучин 400.000 төгрөг...Нийт дүн 850.000 төгрөг” /1хх-140/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...Вакум цонхыг нь түлхэж ороод хананд нь өлгөөтэй байсан лсд зурагт мухарын жижиг өрөөний шургуулганд байсан жижиг хятад хөөрөг байсныг аваад орны бүтээлгэнд ороогоод гарсан. “Нарантуул” зах дээр зурагтыг нь хөөрегтэй нь нийлүүлээд 300.000 төгрөгөнд зарсан. Зарсан хүнээ танихгүй явуулын хүнд зарсан.” /1хх-137-138/ гэх мэдүүлэг,...Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” /1хх-159-160/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. 2019 оны 3 дугаар сарын 8-ны орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 46-194 тоотод оршин суух иргэн Б.Баярхүүгийн хүн байнга амьдрах, орон байр болох хувийн сууцны цонхоор нэвтэрч, Дэлл маркийн зөөврийн компьютер, зөөврийн хард зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 365.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярхүүгийн өгсөн: “....2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 14 цагаас 20 цагийн хооронд би эхнэртэйгээ хедөө яваад ирсэн. Өнөөдөр 18 цагийн орчим Notebook асааж үзэх гэтэл байхгүй байсан. Dell маркийн А-3 үзүүлэлттэй нөүтбүүкээ хулгайд алдсан. 2018 оны 10 дугаар сард зарын крупээс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан зөөврийн хард 5 жилийн өмнө 1 тро багтаамжтай 180.000 төгрөгөөр компьютер ландаас худалдан авч байсан. 200.000 төгрөгөөр үнэлж байна.” /1хх-170-171/ гэх мэдүүлэг,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-166/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-167-168/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 365.000 төгрөгөөр үнэлэгдэв.” /1 хх-176-177/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өглөө 09 цагт босоод зүс таних Баагий гэх хүнтэй “Цайз” зах дээр таарсан чинь их ядруу явж байхаар нь би “хөгшин нь тус болно” гээд салсан. Ганцаараа явж байгаад орой 19-20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт Эрдэнэтолгойн 46-194 тоот хаягт гүйдэг төмөр хаалгатай хашаандаа хоёр байшин байсны урд талынх нь саарал өнгийн байшингийн урд талын вакум цонхыг түлхэж ороод байшингийн булангийн өрөөнд байсан dell маркийн зөөврийн компьютер хард дискийг нь авч буцаж орсон цонхоороо гараад Цайз зах дээр явуулын хүнд 200.000 төгрөгөөр зараад 20.000 төгрөгийг авч үлдээд 180.000 төгрөгийг Баагийд өгсөн.” /1хх-173-174/ гэх мэдүүлэг,...Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” /1хх-202-203/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. Шүүгдэгч Г.М  нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-312 тоотод оршин суух иргэн Г.Даваажаргалын хүн байнга амьдрах орон байр болох хувийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, Делл брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, Soni брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, 1 ширхэг дээр үеийн дунд гарын мөнгөн аяга цул, тагш байхгүй гаднаа хоёр ширхэг тогостой дарь ганга хийцтэй, жижиг цул мөнгөн аяга, Дарь ганга хийцийн 2 ширхэг, модны үндсэн тагштай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том гаднаа аавдаа гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том ээждээ гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга дунд гарын 3 ширхэг, эвтэй дөрвөн амьтны хээтэй мөнгөн хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин зүү ороосон 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг жижиг цагирган 1 ширхэг, Герман хамрын тамхи 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 11.290.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ганбаатарын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө эрт ажилдаа явсан. Хамгийн сүүлд 12 цагийн орчим манай том охин Г.Даваажаргал байшингаа цоожлоод ажилдаа гарсан юм билээ. Тэгээд намайг 18 цагийн орчим ажил дээрээ байж байхад том охин Г.Даваажаргал над руу утсаар залгаж “цонх онгойлгоод гарт хулгай орчихсон байна, жижиг өрөөнд байсан сейфийг онгойлгочихсон байна” гэхээр нь би “цагдаад дуудлага өг” гээд өөрөө яваад ирсэн. Эд зүйлээ бүртгэж үзэхэд Делл брендийн зөөврийн компьютер 1.200.000 төгрөгийн үнэтэй, “Сони” брендийн зөөврийн компьютер 700.000 төгрөгийн үнэтэй, 1 ширхэг дээр үеийн дунд гарын мөнгөн аяга цул тагш байхгүй, гаднаа хоёр ширхэг тогостой мөнгөн аяга үүнийг 2.500.000 төгрөг, гаднаа сийлбэртэй жижиг цул менгөн аяга хоёр ширхэг нэг ширхэгийг нь 2 сая төгрөгөөр үнэлж, нийт 4 саяар үнэлж байна. Үндсэн тагштай доод талдаа ёншгоотой дунд гарын мөнгөн аяга 3.500.000 төгрөг, сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том гаднаа аавдаа гэсэн бичигтэй мөнгөн аяга нэг ширхэг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Ээждээ гэсэн бичигтэй миний аяганаас арай жижиг мөнген аяга 380.000 төгрөг, Ганчимэгт гэсэн бичигтэй байхаа дунд гарын мөнгөн аяга 270.000 төгрөгөөр үнэлж байна. Бичиггүй жижиг мөнгөн аяга 1 ширхэг 250.000 төгрөг, “Моннис” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 170.000 төгрөг, мөнгөн хөөрөг эвтэй 4 амьтны сийлбэртэй цул мөнгө 600.000 төгрөгөөр үнэлж байна. Хөөрөгний дайлан зүү ороож хийсэн хөх өнгөтэй 1 ширхэг 600.000 төгрөг, цагаан чулуун хөөрөг амсар нь эмтэрхий 1 ширхэг 300.000 төгрөг, монетон ээмэг жижиг цагирган 180.000 төгрөг, Герман хамтрын тамхи 2 ширхэг тус бүр нь 60.000 төгрөг нийт 120.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан эд зүйлээ үнэн зөвөөр хэлж байгаа. Надад хохирлыг нэмж хэлэх шаардлага байхгүй. Эдгээр алдсан зүйл бүгд нэг доор сейфэнд байсан.” /1хх- 220-222/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-211-215/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-17-18/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-229-230/

 

“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №446 дугаартай “Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолтод “...Нийт дүн 11.290.000 төгрөг /1хх-233/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...10 цаг өнгөрч байхад хүнтэй уулзах гээд гэрээсээ гараад “Да хүрээ” захын тэр хавьд хүрээд ир, манайх энд байдаг” гэхээр нь би уулзахаар “Да хүрээ” зах руу явж байгаад уулзах гэж байгаа айлынхаа хаалгыг андуураад ногоон өнгийн хашааны хаалгатай улаан модон хашааны хаалгыг тогшоод хаалга тайлахгүй хүнгүй байхаар нь хашааных нь хаалгаар ороод хашаан дотор улаан тоосгон мансарттай хоёр давхар байшин байхаар нь гражийнх нь хажуу талын вакум цонхыг түлхэж ороод жижиг унтлагын өрөөнд ногоон өнгийн төмөр сейф шиг юм байхаар нь хутгаар хөшиж онгойлгоод Делл брендийн зөөврийн компьютер, Soni брендийн зөөврийн компьютер, дайлантай нэг ширхэг мөнгөн хөөрөг, 4-н ширхэг мөнгөн аяга зэргийг аваад буцаад орсон цонхоороо гарсан. Тэгээд 4-н ширхэг мөнгөн аяга, хөөрөг хоёроо урт цагаан дэзр танихгүй хүнд нийлүүлээд 300.000 төгрөгөнд зарсан. Зөөврийн хоёр ширхэг компьютероо явуулын хүнд 200.000 төгрөгөнд нийлүүлээд зарсан. Мөнгөөрөө найз нөхөдтэйгээ архи ууж дуусгасан. Санамсаргүй айл хайж явж байгаад хулгай хийчихсэн. Хамт үйлдсэн хүн байхгүй.” /1хх-227-228/ гэх мэдүүлэг,...Би яллагдагчийн эрх үүргийг уншиж танилцсан. Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” /1хх-239-240/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 1-38 тоотод оршин суух Я.Энэбишийн хүн байнга амьдрах, орон байр болох хувийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч е-лд маркийн 42 инчийн лсд зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Энэбиш өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 6-ны өглөө 08 цагийн үед гэрийнхээ хажуу талын байшингийн тамбараас мах авах гэтэл хаалга онгорхой ороод хартал 42 инчийн лсд е-лд зурагт алга байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 5-ны 14-15 цаг 30 минутын хооронд эзэнгүй байсан. Гадна талаас харахад хаалга үүд нь зүгээр байсан. Тэгээд анзаараагүй. Өнөө өглөө л мэдлээ. 2017 онд Хятад улсаас 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 500.000 төгрөгөөр үнэлж байна.” /2хх-1-3/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-246-247/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-248-250/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №383 дугаартай “Эд зүйлсийн үнэлгээний тайлан “...E-LED маркийн 42 инчийн лсд зурагт 1 ширхэг. Нийт дүн 350.000 төгрөг.” /2хх-22/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 5-ны өглөө 10-н цагийн орчим гэрээсээ гараад 409 дүгээр хорих анги руу хүн эргэх гээд явсан. Би буцаад зам руу алхаж явж байтал нэг залуу хашаанаас гараад явж байхаар нь харж байгаад зөрөөд хашаан дэзр нь очиход дэнжийн 1-38 тоот хаягтай, төмөр хаалгатай хашаа байхаар нь орж 42 инчийн зурагтыг нь аваад гараад явж байтал өмнөөс хүн гараад ирэхээр нь сандарсандаа жалганы 2-16 тоот хаягтай цагаан төмөр хаалгатай блокон хашааг даваад орсон чинь гэр байшин хоёр байхаар нь харсан чинь байшингийн хаалга ил цоожоор түгжээтэй байхаар нь хүнгүй юм байна гэж бодоод урд талын вакум цонхыг түлхэж ороод 21 инчийн Sonic маркийн зурагг аваад гарсан. Тэгээд “Нарантуул” зах гаргаад хоёр зурагтаа нийлүүлээд танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарчихсан.” /2хх-4-6/ гэх мэдүүлэг,...Би яллагдагчийн эрх үүргийг уншиж танилцсан, асуух зүйл байхгүй. Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” /2хх-28-29/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

8. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-25 тоотод оршин суух иргэн Д.Мөнхзоригийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 56 инчийн Самсунг маркийн зурагт, хард диск зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхзоригийн өгсөн: “...Өнөөдөр өглөө 08 цагт гарч яваад 12 цагийн орчим иртэл зочны өрөөний хананд өлгөөтэй байсан 56 инчийн Самсунг маркийн хар өнгийн смарт зурагт алдагдсан байсан. Манай байшин уул нь камертай байсан чинь хард дисктэй нь аваад явсан байна. Миний төрсөн эгч Баасансүрэнгийн гэр байгаа юм. Алдагдсан зурагтыг 2 жилийн өмнө байшинтай нь хамт авсан гэсэн.” /2хх-44-45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Отгонбатын өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 29-нд танихгүй хүн зурагт хямдхан зарна гэхээр нь үнийг нь асуугаад 450.000 төгрөгөөр 56 инчийн Самсунг Смарт зурагт байхаар нь 450.000 төгрөгөөр худалдаж авсан. Надад хэлэхдээ “мөнгөний хэрэг гараад зурагтаа яаралтай хямд зармаар байна” гэж хэлсэн. Хулгайн зурагт гэж хэлээгүй. Хулгайн зурагт гэж мэдээгүй авсан. Зурагт худалдаж авсан 450.000 төгрөгөө эргүүлж авах хүсэлтэй байна.” /2хх-47-48/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-35-37/,

Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-38-42/,

 

“Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай" тогтоол, “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /2 хх-49-53/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-54-55/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-85-91/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №445 дугаартай “Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолтод “...Самсунг 56 инчийн зурагт 1 ширхэг, хард диск 1 ширхэг...нийт дүн 600.000 төгрөг” /2хх-57/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна.” /2хх-77-80/ гэх мэдүүлэг, ...Уг зурагтыг өмнө нь хулгай хийгээд ломбарданд 350.000 төгрөгөөр тавьчихсан байж байгаад сүүлд архи ууж явж байгаад нэг хүүхэнтэй танилцаад тэр хүүхнээр ломбарднаас нөгөө зурагтаа авхуулаад тэр караокед 450.000 төгрөгөөр заруулаад 100.000 төгрөг илүү гаргаад тэр мөнгөөрөө архи уугаад дууссан. Тэр хүүхний нэр усыг нь одоо мартсан байна. Тухайн үед л танилцсан юм.” /2хх-81-84/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

9. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дуаар хороо, Хайрхан 1-118 тоотод оршин суух иргэн Ц.Батгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, LG фирмийн F200 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батгэрэлийн өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчим гэрээсээ гарч яваад 19 цагийн орчим гэртээ ирэхэд манай урд айлын Батаа гэх залуу “танай гэр рүү нэг хүн ороход гудамжны урд зогсож байсан залуу дуудаад байсан” гэж надад хэлсэн юм. Батаа харчихаад цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд өөрийнхөө хашаандаа ороход гэрийн зүүн талын хашаа налуулаад манай гэрийн зурагт тавьсан байсан. Манай гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байсан. 2018 онд хуучнаар нь 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан LG маркийн F200 маркийн гар утас алдагдсан. Манай гэрээс зурагтыг маань аваад хашаанд тавьсан ба уг зурагт нь Самсунг маркийн 32 инчийн зурагт, 2017 онд худалдаж авч байсан одоо зурагтаа 400.000 төгрөгөөр үнэлнэ.” /2хх-124/ гэх мэдүүлэг,... Би хулгайд алдсан зурагт болон гар утсаа эргүүлэн авсан байгаа.” /2хх-125/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбатын өгсөн: “... Би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ байсан юм. Хажуу талын айлын нохой хуцаад байхаар нь гарахад хажуу талын айлын хашааг хар өнгийн куртиктай цүнх үүрчихсэн 25-26 орчим насны туранхайдуу эрэгтэй хүн орж байсан. Харин хашааны гадна 36-66 гэсэн улсын дугаартай жижиг тэрэгтэй хүн манай хашааны урд талд ирээд зогссон юм. Би юу болохыг нь хараад зогсож байхад хашаа давж гарч ирсэн залуу гарч ирээд машинтай хүнийг даллаад дуудаад байхаар нь машины жолоочийг “наашаа хүрээд ир” гэхэд айл асууж яваа юм гэж хэлээд байсан. Харин намайг машины жолоочтой уулзаад байж байхад хашаа руу давж орсон залуу намайг харчихаад зугтаагаад яваад өгчихсөн. Намайг хашааныхаа завсараар хараад зогсож байхад хашааг давж орсон залуу Монгол гэрийн хаалганы гадна очоод цоожийг ямар нэгэн юмаар цохих шиг болоод гэр рүү нь орчихсон юм. Би тэр айлын хүмүүсийг таньдаг болохоор ямар хүмүүс ямар хүмүүс орж гардгийг мэддэг. Харин намайг харж байхад танихгүй хүн гэр рүү нь орчихоор нь цагдаад дуудлага өгсөн юм.” /2хх-128/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтанхуягийн өгсөн: “... Хүслэн гэх залуу над руу утсаар залгаад “Хуягаа хорооллын эцэс дээр хүрээд ирээч ээ” гэж хэлсэн. Би өөрийнхөө 36-66 УНГ улсын дугаартай ногоон өнгийн автомашинтайгаа яваад очтол “И Март”-н харалдаа зогсож байхаар нь аваад машиныхаа урд талд суулгаад надад Хүслэн хэлэхдээ “20.000 төгрөг өгье, чи гадуур яваад өгөөч” гэхээр нь “би хаашаа юм бэ” гэхэд Зүүнсалаа явна гэсэн. Зүүн салаа руу яваад гудамж уруудан яваад нэг жалга дагаад явж бай гээд машинаасаа буугаад айл руу хараад хашааг нь давж орсон айл андуураад байгаа гэлтэй айл айлын хашааны завсраар хараад хаалгыг нь татаж үзээд л байсан. Би тухайн үедээ энэ хулгай хийх гээд байгааг ойлгож эхэлсэн. Хүслээ гүйгээд гудамж руу явчихсан. Араас нь эрэгтэй, эмэгтэй хулгайч зугтчихлаа гэж хэлэн явж байгаа талаар ярилцаж байгаад удалгүй хоёр цагдаа гарч ирээд намайг машиндаа суулгасан учир би баригдсан юм.” /2хх-129-130/ гэх мэдүүлэг,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-100-101/,

          Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-102-105/,

 

 “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №19/041 дугаартай “Самсунг” фирм 32 инчийн зурагт 1 ширхэг 350.000 төгрөг, LG фирм, F200 маркийн гар утас 1 ширхэг 70.000 төгрөг...нийт дүн 420.000 төгрөг /2хх-115-116/ гэх дүгнэлт,

         “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл “ЛЖ F200 маркийн цагаан өнгийн, нүүр хэсэг нь хагарсан гадуураа хар өнгийн кесстэй гар утсыг 09 цаг 50 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” /2хх-117119/ гэх дүгнэлт,

 

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-120/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сснгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-118 тоотод оршин суух иргэн Ц.Батгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинбилигийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх-148-149/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

         10. Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 3-45 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвсүрэнгийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч бор өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... 08 цагт гэрээсээ гараад 11 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гал тогооньг цонх онгорхой байшингийн хаалга цоожтой байсан. Гэртээ орж ирээд эд зүйлээ харахад “Нарантуул” захаас 2010 оны орчимд 200.000 төгрөгөөр авч байсан. Хятад Улсад үйлдвэрлэгдсэн хоёр талдаа загасны зурагтай бор өнгийн хөөрөг алга болсон. Би хөөргөө 200.000 төгрөгөөр үнэлж байна.” /3хх-136/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-125/,

Гэрэл зургийн үзүүлэлт /3хх-126-129/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн өгсөн: “... Би 2019 оны 3 дугаар сарын дундуур Баянзүрхийн товчоо гараад өнгөрөөд уулынхаа энгэр рүү өгсөж яваад төмөр ногоон хаалгатай хашааг давж ороод хашааны хойно байрлах байшингийн захын цонхыг түлхэж ороод шургуулганд нь байсан бор өнгийн бөөрөн дээрээ загасан хээтэй хөөрөг байхаар нь аваад буцаж гарсан. Тэр буланд авсан хөөргөө хаячихсан. Учир нь би тухайн айл руу хүн орж байхыг хараад хөөргийг нь хашааны буланд тавьчихсан. Би тухайн үед ганцаараа явсан эхнэр Мичидмаа гзртээ унтаж байхад нь Мичидмаагийн эзэмшлийн 93-65 УБР улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машинтай явж байсан.” /3хх-138-139/ гэх мэдүүлэг,...Би уг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшеөрч байна.” /3хх-161-162/ гэх мэдүүлэг,

 

         Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3хх-140-142/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №251 дугаартай “Эд зүйлсийн үнэлгээний тайланд ...Бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг... нийт дүн 200.000 төгрөг." /3хх-153/ гэх дүгнэлт зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М ийн гаргасан: “...Хохирогч П.Ганбаатарын хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна, 4 үйлдлийг Алтанхуягтай хамтарч үйлдсэн” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн зүгээс гаргасан: “Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ганбаатарын өгсөн: “...Делл брендийн зөөврийн компьютер 1.200.000 төгрөгийн үнэтэй, “Сони” брендийн зөөврийн компьютер 700.000 төгрөгийн үнэтэй, 1 ширхэг дээр үеийн дунд гарын мөнгөн аяга цул тагш байхгүй, гаднаа хоёр ширхэг тогостой мөнгөн аяга үүнийг 2.500.000 төгрөг, гаднаа сийлбэртэй жижиг цул менгөн аяга хоёр ширхэг нэг ширхэгийг нь 2 сая төгрөгөөр үнэлж, нийт 4 саяар үнэлж байна. Үндсэн тагштай доод талдаа ёншгоотой дунд гарын мөнгөн аяга 3.500.000 төгрөг, сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том гаднаа аавдаа гэсэн бичигтэй мөнгөн аяга нэг ширхэг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Ээждээ гэсэн бичигтэй миний аяганаас арай жижиг мөнген аяга 380.000 төгрөг, Ганчимэгт гэсэн бичигтэй байхаа дунд гарын мөнгөн аяга 270.000 төгрөгөөр үнэлж байна. Бичиггүй жижиг мөнгөн аяга 1 ширхэг 250.000 төгрөг, “Моннис” гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 170.000 төгрөг, мөнгөн хөөрөг эвтэй 4 амьтны сийлбэртэй цул мөнгө 600.000 төгрөгөөр үнэлж байна. Хөөрөгний дайлан зүү ороож хийсэн хөх өнгөтэй 1 ширхэг 600.000 төгрөг, цагаан чулуун хөөрөг амсар нь эмтэрхий 1 ширхэг 300.000 төгрөг, монетон ээмэг жижиг цагирган 180.000 төгрөг, Герман хамтрын тамхи 2 ширхэг тус бүр нь 60.000 төгрөг нийт 120.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан эд зүйлээ үнэн зөвөөр хэлж байгаа. Надад хохирлыг нэмж хэлэх шаардлага байхгүй. Эдгээр алдсан зүйл бүгд нэг доор сейфэнд байсан.” /1хх- 220-222/ гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-211-215/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-17-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-229-230/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №446 дугаартай “Эд зүйлийн үнэлгээний тодорхойлолтод “...Нийт дүн 11.290.000 төгрөг /1хх-233/ гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд Г.М ийн яллагдагчаар өгсөн: “...Санамсаргүй айл хайж явж байгаад хулгай хийчихсэн. Хамт үйлдсэн хүн байхгүй.” /1хх-227-228/ гэх мэдүүлэг,...Би яллагдагчийн эрх үүргийг уншиж танилцсан. Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” /1хх-239-240/ гэх мэдүүлэг болон тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж шүүх үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Г.М ийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх
дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 22-492 тоотод оршин суух иргэн Ж.Цэнгэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч хар хөх өнгийн Тошиба брендийн нөүтбүүк, Chanel брендийн үнэртэй ус, сапир чулуун шигтгээтэй алтан ээмэг, сувдан шигтгээтэй монетон бөгж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 500.000 төгрөг, эмэгтэй хүний хүзүүний зүүлт, зөөврийн хард диск зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

         -2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорь жалганы 2-16 тоотод оршин суух иргэн Г.Үүрийнтуяагийн хүн байнга амьдрах орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Соник маркийн 21 инчийн лсд зурагт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 8-89а тоотод оршин суух З.Буяндалайн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч Самсунг маркийн 51 инчийн лсд зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгэр хороо, Ногоон зоорь Жалганы 4-2 тоотод оршин суух иргэн Д.Сугарын хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцанд нэвтэрч, LG маркийн 40 инчийн зурагт, орны бүтээлэг, хөөрөг, хөөрөгний даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 8-ны орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 46-194 тоотод оршин суух иргэн Б.Баярхүүгийн хүн байнга амьдрах, орон байр болох хувийн сууцны цонхоор нэвтэрч, Дэлл маркийн зөөврийн компьютер, зөөврийн хард зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5-312 тоотод оршин суух иргэн Г.Даваажаргалын хүн байнга амьдрах, орон байр болох хувийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, Делл брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, Soni брендийн зөөврийн компьютер 1 ширхэг, 1 ширхэг дээр үеийн дунд гарын мөнгөн аяга цул, тагш байхгүй гаднаа хоёр ширхэг тогстой дарь ганга хийцтэй, жижиг цул мөнгөн аяга, Дарь ганга хийцийн 2 ширхэг, модны үндсэн тагштай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том гаднаа аавдаа гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, сүүлийн үеийн хийцтэй дунд гараас арай том ээждээ гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга дунд гарын 3 ширхэг, эвтэй дөрвөн амьтны хээтэй мөнгөн хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалин зүү ороосон 1 ширхэг, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, монетон ээмэг жижиг цагирган 1 ширхэг, Герман хамрын тамхи 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 11.290.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 1-38 тоотод оршин суух Я.Энэбишийн хүн байнга амьдрах, орон байр болох хувийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч E-Led маркийн 42 инчийн лсд зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 23-25 тоотод оршин суух иргэн Д.Мөнхзоригийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 56 инчийн Самсунг маркийн зурагт, хард диск зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дуаар хороо, Хайрхан 1-118 тоотод оршин суух иргэн Ц.Батгэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, LG фирмийн F200 маркийн гар утас зэрэг эд зүилийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 3-45 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвсүрэнгийн хүн байнга амьдрах, орон байр болох өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч бор өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

        Мөн шүүгдэгч Г.М  нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны урд зогсоол дээр иргэн Н.Баасанжаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

       Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

       Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М ийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.М ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М ээс 12.125.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Сугарт 850.000 төгрөгийг, хохирогч Н.Баасанжаргалд 235.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 200.000 төгрөг, хохирогч П.Ганбаатарт 10.840.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор тогтов. 

 

Мөн хохирогч Н.Баасанжаргал нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Харин шүүгдэгч Г.М ийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны урд зогсоол дээр иргэн Н.Баасанжаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэрэг нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жил байхаар хуульчилжээ.  

 

Иймд шүүгдэгч Г.М д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Шүүгдэгч Г.М  нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 216 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

        Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Г.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн,

          мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Г.М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

           3. Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.М ийн цагдан хоригдсон 216 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Г.М д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М ээс 12.125.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Сугарт 850.000 төгрөгийг, хохирогч Н.Баасанжаргалд 235.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсүрэнд 200.000 төгрөг, хохирогч П.Ганбаатарт 10.840.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

 8. Хохирогч Н.Баасанжаргал нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Г.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.М д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС