Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 18

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919002550225 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х.А.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Яллагдагч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.Чын гэрт хохирогч Ч.Чыг “эхнэр оролдлоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Чынд эхнэр хүүхэдтэйгээ очоод тал шил архи уусан. Хүүхдээ шээлгээд ороод иртэл Чманай эхнэрийг оролдоод байж байхаар нь 2-3 удаа цохиод эхнэр хүүхдээ аваад явсан....” гэсэн мэдүүлэг Хохирогч Ч.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэртээ ганцаараа байж байхад гаднаас А эхнэр Уатай хамт хүүхдээ дагуулаад ирсэн. Тэгээд манайд ууж байгаад талд нь оруулаад орхисон 0,75 литрийн 1 шил архи байсны үлдэгдлийг А, У бид 3 хувааж уусан. Тэгээд байж байтал А хүүхдээ шээлгэх гээд гэрээс гараад явсан. У гэрт үлдсэн юм. Тэгтэл эхнэрээ надтай хардаад, зодоод байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 4-5-р тал /,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02/0359 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...Ч.Чын биед цээжний битүү гэмтэл уушги авчилт, цээжний хөндийд цус, хий хуралдалт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /хх-ийн 27-р тал /,

Хууль ёсны төлөөлөгч Ю.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Чнь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бусдад зодуулсны улмаас эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ...эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 281178 төгрөгийг хариуцвал зохих этгээд Х.Аээр гаргуулахаар нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-р тал/,

Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Чын гэр нь манайхаас хойно байдаг...намайг Чынд очиход гэрийнх нь гадаа А хүүхдээ шээлгээд байж байсан. Би Чын гэрлүү ороход Ч гэрийнхээ баруун талын хананы наана Аийн эхнэрийг тэвэрчихсэн хэвтэж байсан. Тэгтэл гаднаас А орж ирээд Чыг чи муу одоо яаж байгаа юм авгай тэвэрчихсэн хэвтэж байхын гээд Чыг хэвтэж байхад нь хөлөөрөө цээжин хэсэгрүү нь дэвсээд зодсон...Чыг зодчихоод...яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р тал /,

Гэрч Ч.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед...дүү Чнь аймаар зодуулсан байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 2 эмнэлэгээр явсан...манайд нүүр ам нь шороо болчихсон, хөхөрсөн, шалбарсан юм орж ирсэн. Би “яасан бэ” гэж асуухад Аэд зодуулсан гэж орж ирсэн. Тэгээд би...эмнэлэгт очиж үзүүлэхэд уушиг маш муу байна гэсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 7,116-р тал / Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.Чын гэрт хамт архидан согтуурч байх үедээ хохирогч Ч.Чыг “эхнэр оролдлоо” гэх шалтгаанаар түүний цээжин хэсэг рүү хөлөөрөө дэвссэнээс цээжний битүү гэмтэл уушги авчилт, цээжний хөндийд цус, хий хуралдалт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл учруулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...0,75 литрийн 1 шил архи байсны үлдэгдлийг А, У бид 3 хувааж уусан. Тэгээд байж байтал А хүүхдээ шээлгэх гээд гэрээс гараад явсан. У гэрт үлдсэн юм. Тэгтэл эхнэрээ надтай хардаад, зодоод байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би Чын гэрлүү ороход Ч гэрийнхээ баруун талын хананы наана Аийн эхнэрийг тэвэрчихсэн хэвтэж байсан. Тэгтэл гаднаас А орж ирээд Чыгчи муу одоо яаж байгаа юм авгай тэвэрчихсэн хэвтэж байхын гээд Чыг хэвтэж байхад нь хөлөөрөө цээжин хэсэгрүү нь дэвсээд зодсон... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн үед...дүү Чнь аймаар зодуулсан байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 2 эмнэлэгээр явсан...манайд нүүр ам нь шороо болчихсон, хөхөрсөн, шалбарсан юм орж ирсэн. Би “яасан бэ” гэж асуухад Аэд зодуулсан гэж орж ирсэн.... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02/0359 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчийн цээжин хэсэг рүү 2-3 удаа өшиглөж дэвссэнээс түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Х.Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Х.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /урьд ял шийтгэгдэж байсан/, шүүгдэгч Х.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд аюултай хүнд хохирол учирсан, хохирол төлбөрөө төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан хуульд заасан ялуудаас хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Хохирогч Ч.Чнь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн ба хохирогч нь Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 06 сарын 28-наас 07 сарын 04 хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсний төлбөр 312420 төгрөг гарснаас хохирогч нь уг төлбөрийн 10 хувь болох 31242 төгрөгийг төлж үлдэх 281178 төгрөгийг аймгийн нэгдсэн эмнэлэг шүүгдэгчээс нэхэмжилснийг төлөөгүй байна. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов. Шүүгдэгч Х.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 118/ тогтоогдож байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Х-ны А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-г 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

          

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-н цагдан хоригдсон 57  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-с 281178 төгрөг гаргуулан Аймгийн нэгдсэн эмнэлэгт олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН