| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0036/э |
| Дугаар | 0028 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 настай Б.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 сарын 29-ний өглөө ирсэн. Хэсэг хугацааны дараа машиндаа түлш хийдэг юм уу гэж бодоод машинаа асааж хойшоо ухрах үйлдэл хийж байгаад хүүхэд мөргөсөн. Уг нь хүүгээ хол газар зогсоосон байсан. Дайрсан гэдгээ мэдээгүй. Уйлсан байхаар нь яасан бэ? гэхэд хөл нь хугарсан байсан мэдүүлэг,
-Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Хадам аав хашаан дотроо ухарч байгаад хүүгээ мөргөчихлөө гэж хэлсэн. Миний хүү 2019 оны 10 сарын 30-ны өдөр БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн баруун хөлийн дунд чөмөг хадуулах хагалгаанд орсон. Миний хүү эрүүл саруул болчихсон гэсэн мэдүүлэг /хх 15 хуудас/
- Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Б би хүүгээ ухарч байгаад мөргөчихсөн гэж надад хэлсэн. Тэр үед л ачийгаа машинд мөргүүлсэн гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 20 хуудас/
-2019 оны 11 сарын 12-ны өдрийн ШША-ны шинжээч эмчийн гаргасан 749 дугаартай: Б.Б биед баруун хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 27 хуудас/
- замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай: 1. хашаан доторх зам талбай нь нийтийн эзэмшлийн зам талбай мөн. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэсэн заалтын дагуу заасан байна. 2. Жолооч нь тээврийн хэрэгсэлд түлш хийхээр хөдөлсөнийг хөдөлгөөн эхэлсэн гэж үзнэ. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.19 “замын хөдөлгөөн” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д зааснаар нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байна. 3. Г.Б нь хашаан дотроо Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ 3 настай Б.Б-г мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 зааснаар “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байна. 4. Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.14 бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт / хх 32 хуудас/
-Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 10 сарын 29-ний өглөө 07 цагийн үед бэр, ач нарын хамт явсаар 11 цагийн үед ирсэн. 16 цагийн үед хашаанд байсан тээврийн хэрэгсэлдээ түлш хийх гэж гарсан. Тухайн үед ачийгаа модны саравчны тэнд байх түлээн дээр зогсож байгаарай гэж хэлчихээд машинаа асааж ухраад машинаасаа буугаад харахад ач хүү маань байхгүй байсан бөгөөд машинаа тойроод хартал машины арын баруун талын дугуйн дор уйлаад хэвтэж байсан. Эхнэртээ юу болсон талаар хэлээд ачийгаа БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлтэл зургийг нь авахуул гэсний дагуу зургийг нь авахуулахад баруун талын хөлийн дунд чөмөг нь хугарсан байна гэсэн. Ач хүүгийн биеийн байдал маш сайн, хугарсан хөл дээрээ хэвийн гишгэж явж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн зовиургүй сайн байгаа гэсэн мэдүүлэг /хх 40-41 хуудас/,
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх 01 хуудас/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 03-05 хуудас/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 06-08 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 44 хуудас/
-Г.Б яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36, 38-41 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 настай Б.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Э мэдүүлэг зэрэг нотлох бармитуудаар бүрэн нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан Г.Б-н жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Тоёота Хайлюкс загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 настай Б.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Тухайн үед ачийгаа модны саравчны тэнд байх түлээн дээр зогсож байгаарай гэж хэлчихээд машинаа асааж ухраад машинаасаа буугаад харахад ач хүү маань байхгүй байсан бөгөөд машинаа тойроод хартал машины арын баруун талын дугуйн дор уйлаад хэвтэж байсан. Эхнэртээ юу болсон талаар хэлээд ачийгаа БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлтэл зургийг нь авахуул гэсний дагуу зургийг нь авахуулахад баруун талын хөлийн дунд чөмөг нь хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Н “Хадам аав хашаан дотроо ухарч байгаад хүүгээ мөргөчихлөө гэж хэлсэн. Миний хүү 2019 оны 10 сарын 30-ны өдөр БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн баруун хөлийн дунд чөмөг хадуулах хагалгаанд орсон. Миний хүү эрүүл саруул болчихсон”гэсэн /хх 15 хуудас/ мэдүүлэг, гэрч Ж.Э / хх 20 хуудас/ мэдүүлэг, хохирогчийн биед баруун хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 749 дугаартай шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 90 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч О.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Б жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.